Европын хөл бөмбөгийн аваргуудын лигийн шөвгийн 4-т таарсан Ливэрпүүл болон Барселона багийн хариу тоглолт анфилд цэнгэлдэхэд явагдав.

Тоглолтын өмнө нь Ливэрпүүл каталоны цэнгэлдэхэд зочлон тоглохдоо 3-н гоол алдаж, гол тоглогч Наби Кэйтаг гэмтэлд алдаж тун хүнд байдалд ороод байсан. Мөн 3 хоногийн өмнө Английн Пример лигийн 37-р тойрогт багийн гол тоглогч лигийн мэргэн бууч Мо Салах толгойндоо гэмтэл авч талбайг чөлөөлсөн байсан бөгөөд энэ шөнийн тоглолтод багийн анд Роберто Фирмино -ын хамтаар оролцох боломжгүй болоод байсан юм. Бүрэлдэхүүний хувьд Ливэрпүүл үнэхээр хүндхэн нөхцөлд орсон байлаа.

Хөл бөмбөгийн ертөнц гайхалтай эргэн ирэлтээрээ алдартай Улаануудын хувьд бараг 1% ийн хожлын боломжоо өнөөдөр ашиглаж чадах уу гэдэг хүндхэн даалгавартай талбайд гарсан юм. Гайхалтай хөгжөөн дэмжигчдтэй  Улаанууд бууж өгөх нь бүү хэл харин ч фенүүдийнхээ нүргээн дунд тоглолтыг итгэл төгс гайхалтай эхлүүлэв.

Европын хөл бөмбөгийн аваргуудын лигийн шөвгийн 4-т таарсан Ливэрпүүл болон Барселона багийн хариу тоглолт анфилд цэнгэлдэхэд явагдав.

Тоглолтын өмнө нь Ливэрпүүл каталоны цэнгэлдэхэд зочлон тоглохдоо 3-н гоол алдаж, гол тоглогч Наби Кэйтаг гэмтэлд алдаж тун хүнд байдалд ороод байсан. Мөн 3 хоногийн өмнө Английн Пример лигийн 37-р тойрогт багийн гол тоглогч лигийн мэргэн бууч Мо Салах толгойндоо гэмтэл авч талбайг чөлөөлсөн байсан бөгөөд энэ шөнийн тоглолтод багийн анд Роберто Фирмино -ын хамтаар оролцох боломжгүй болоод байсан юм. Бүрэлдэхүүний хувьд Ливэрпүүл үнэхээр хүндхэн нөхцөлд орсон байлаа.

Тоглолтын гараа:

Ливэрпүүл: А.Бекер, А.Роберстон (Ж.Вайналдум 46’), Виржил Ван Дик, Ж.Матип, Т.Александр Арнолд, Ж.Милнэр, Фабино, Ж.Хэндэрсон, С.Манэ, Д.Ориги (Ж.Гомэз 85’), Ж.Шакири (Д.Старриж 90’)

Барселона: Тер Штегэн, Х.Альба, К.Линглэт, Ж.Пике, С.Роберто, Ф.Коунтиньо (Н.Семедо 60’), И.Ракитич (Мальком 80’), С.Бускетс, А.Видал (Артур 75’), Л.Суарэз, Л.Месси

Бүрэлдэхүүний хувьд Ливэрпүүлийн хувьд харьцангуй дутуу харагдаж байна. Гэхдээ хөл бөмбөгийн ертөнц гайхалтай эргэн ирэлтээрээ алдартай Улаануудын хувьд бараг 1% ийн хожлын боломжоо өнөөдөр ашиглаж чадах уу гэдэг зөвхөн тэднээс өөрсдөөс нь шалтгаалж байв.

Гайхалтай хөгжөөн дэмжигчдтэй  Улаанууд бууж өгөх нь бүү хэл харин ч фенүүдийнхээ нүргээн дунд тоглолтыг итгэл төгс гайхалтай эхлүүлж чадсан. Тоглолтын 7’ минутад тоглолтын томоохон ачааг нуруундаа үүрч гарсан Садио Манэгийн довтолгоо амжилттай явагдаж багийн ахлагч Жордан Хэндэрсоны хаалга руу цохисон гоол хэдийгээр эсрэг багийн хаалгач хаасан ч Боббигийн байрыг нөхөж гарсан Бельги довтлогч Дивок Ориги гүйцээж нэмсэнээр тоглолтыг тэргүүлж эхлэх нь тэр.

Эндээс эхлээд 2 багийн довтолгоонууд тун аюултай болж зочин баг 4-5 удаа маш аюултай довтолгоо өрнүүлсэн ба улаануудын хаалгач Алиссон Бэкер бараг 80-100% гэж болохоор цохилтуудыг бүгдийг нь амжилттай хааж байв.

Тоглолтын эхний үед өөр гоол ороогүй ч багууд харилцан хэдэн аюултай довтолгоог хийгээд байв. 1-р үеийн төгсөлд зүүн хамгаалагч цахилган Роббо маань экс улаан Луйс Суаресийн хөлөнд тээглэхдээ шагайгаа гэмтээчихэв.

Ингээд тоглолтын 2-р үе эхлэхэд Клопп солилцоо хийж Роббог цуцалтгүй машин Жини Виналдумаар сэлгэсэн энэ өдрийн онцгой эргэлтийг авчрав.

Тоглолтын 54’ дэр минутад унаган скаузер Александр Арнолдын тун алсын хараатай өгсөн дамжуулалтыг  Жини Вайналдум маань чулуу болгож тоглолтыг гартаа атгаж эхлэв.

Үүнээс төд удалгүй 2 минутын дараа 56’ Шердан Шакиригийн гайхалтай хөндлөн дамжуулалтыг Жини маань классик мөргөж тоглолтыг тэнцүүлж чадав. 

Энэхүү 54’ 56’ минутууд нь Улаануудын хувьд эргэн ирэлтийн танил хугацаанууд байлаа. Учир нь гайхалтай Истанбулын алдарт үдэш домогт ахлагч маань 54’ минутанд гоолдож төд удалгүй Владимар Шмицер 56’ минутад гоолдож байсан юм. Энэхүү гайхалтай давхцал энэ үдэш ч мөн эргэн ирсэн юм.

Энэ бол яаах аргагүй тоглолтын хамгийн чухал эргэлтийн цэг байсан бөгөөд үүнээс цааш бүх зүйл шинээр эхэлсэн бөгөөд Улаануудын хувьд довтолгоо хамгаалалтаа улам сайжруулж, хэмнэлээ бүрэн гартаа атгасан байв. 

Ингээд тоглолтын 79' минутад баруун ар Трэнд Александр Арнолдын гайхалтай нэг уран тансаг, овжин булангийн цохилтыг довтлогч Дивок Ориги гоол болгож Улаануудын тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Энэхүү гоол дээр ТАА үнэхээр ямар ч тоглогчоос гармааргүй овжин сэтгэж чадсан ба үүнд нь бэлэн байсан Ориги ч гайхалтай гүйцэттэл үзүүлсэн нь супер, тансаг гэж хэлж болохуйц гоол байв.

Тоглолтыг дуустал зочин баг олон аюултай довтолгоо өрнүүлсэн хэдий ч улаанууд маш хянуур байж зөв сэлгээ хийн тоглолтын эцсийн шүгэл дуугартал тэмцэж чадсан ба Европт зөвхөн Улаанууд л гайхалтай эргэн ирэлтийг хийдгээ дахин батлан харуулсан юм.

Тоглолтын шилдэгээр сэлгээгээр орж ирсэн Жини Вайналдум, эхлэл болон хожлын гоолыг шигтгсэн Дивок Ориги, гайхалтай сийрэг ухаалаг тоглолт болон хамгаалалтаараа чунаг байсан Трэнд Александр Арнолд, эсрэг багийн дундын шугамыг нурааж, тоглолтын хэмнэлээ бүрэн хадгалсан ахлагч Жордан Хендерсон, төвийн хамгаалалтын ноён нуруу болж айлын довтолгоо бүрийг няцааж байсан Жоел Матип - Виржил Ван Дайк, эсрэг багийн цохилт бүрийг хааж хаалгаа хуурай манасан Алисоон Бекер, багийнхаа хамаг хүнд ачааг дааж талбайд гарч тоглолтын балансыг бариж чадсан Садио Манэ, Жэймс Милнер, Фабино, Шакири, Роббо гээд бүгдээрээ өнөөдрийн шилдэг нь байлаа.

Гэхдээ энэ бүгдийг зоригжуулж, дасгалжуулж, ялан дийлэгчийн сэтгэл зүй суулгаж, багаар нь өв тэгш тоглуулж чадсан Юрген Клопп хамгийн шилдэг байсан байлаа. Түүний удирдлага дор Ливэрпүүл сүүлийн 3-н жил европийн финалд шалгараад бйагаа юм.

Үүнд нэгэн зүйлийг онцлохгүй байхийн аргагүй ба энэ ямарч үед багтаа итгэдэг анфилдад цугласан 50 мянган гайхалтай үнэнч хөгжөөн дэмжигчид ч тоглолтын шилдэг нь байлаа.

Энэ л сэтгэл зүй, урам зоригоороо Мадридад 6-р сарын 2-нд финалын тоглолтондоо уулзацгаая. YNWA

 


Тоглолтын дараа сурвалжлагчийн асуултанд Юрген Клопп:

Үнэхээр гайхалтай үдэш байлаа. Энэ үдэш бид Барсагийн эсрэг нэг ч гоол алдахгүйгээр дөрвөн гоол оруулах даалгавартай талбайд гарсан. Бид өөрт байгаа бүхнээ дайчилж, бөмбөг эзэмших бүртээ үр ашигтай довтолгоо явуулахийг зорьж байлаа. Залуус маань ингэж хичээх тусам бид хүссэн үр дүндээ алхам алхамаар ойртож байв.

Тоглолтийн өмнө би залуустаа "Ер нь бол боломжгүй гэхдээ бидэнд бага зэргийн боломж байгаа үзээд алдий, ядаж л фенүүддээ үзүүштэй хөлбөмбөг харуулье" гэж хэлсэн. Гэхдээ бид энэ багахан боломжоо ашиглаж түүхийг бүтээж чадлаа, үнэхээр итгэмээргүй. Өнөөдөр энэ талбай, энэ талбайн хөгжөөн дэмжигчид үнэхээр гайхалтай байсан. Би ийм гайхалтай багийн менежер гэдгээрээ бахархаж байна. Энэ үдэшийг насан туршдаа мартахгүй гэдэгтэй 100% итгэлтэй байна. Магадгүй миний амьдралд дахин ийм зүйл тохиолдохгүй байх.

Дээр нь өнөөдөр ТАА-ийн хийсэн үйлдэл намайг үнэхээр гайхашрууллаа, маш ухаалаг шийдвэр байсан. Тэр Гоолийг би торонд орж байхийг л харсан хэн булангаас дамжуулсан хэн хаалга руу цохьсныг харж амжаагүй. Хоёрхон тоглогч хоорондоо тийм хурдан хугацаанд шийдвэр гаргаж гайхалтай ойлголцож гоол орууллаа.


Сурвалжлагч: Хэрэв өнөөдөр танай баг хоосон цэнгэлдэхэд тоглосон бол ингэж хожиж чадах байсан болов уу?

Үгүй, хэзээ ч үгүй. Анфилдийн уур амьсгал, фенүүдийн хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөдөлгөөн, эмоц, үнэхээр гайхалтай. Хэрэв чи энэ бүхнийг байхгүй болгоод биднийг ажлаа хий гэвэл бид ажлаа хэзээ ч ийм амжилттай хийж чадахгүй болов уу. Би өмнө ч хэлж байсан энэ клубийн фен болон тоглогчид бүгд зүрх сэтгэлээрээ холбогддог энэ сэтгэл зүрх, хүсэл тэмүүлэл өнөөдөр биднийг финалд шалгарууллаа.


Сурвалжлагч: Энэ үдэшийн эргэн ирэлт Истанбулийн гайхамшигтай төстэй санагдсан уу?

Яг яаж хэлэхэээ мэдэхгүй юм. Тоглолтын эхэнд бид дарамтанд байсан. Залуустаа ч би хэлсэн энэ боломжгүй ч гэсэн бидэнд багахан боломж байгаа энэ багахан боломжоо ашиглаад үзээд алдах хэрэгтэй гэж. Тэрнээс биш бидэнд Истанбулийн финал ярих, харьцуулах шаардлага байгаагүй бид эхлэхээс төгсгөл хүртлээ өөрсдийн түүхээ бичиж байна. Бид энэ клубийн өмнө үзүүлсэн амжилт түүхэнд баярлаад суудаг хүмүүс биш. Бид өөрсдийн гараар өөрсдийн түүхээ бичиж байна. Залууст маань шинэ адал явдал, шинэ түүх хэрэгтэй байсан. Тэд өнөөдөр өөрсдийн нэгэн түүхээ бичлээ, үнэхээр итгэмээргүй байлаа.

Ярилцлага орчуулсан: Рагчаабазар

 

Нийтэлсэн: Чингис

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх