Өнгөрсөн зуны турш Испаний Барселона Ливерпүүлийн гол тоглогч Коутиньог авахаар хоёр ч удаа үнийн санал явуулсан ч талаар болсон.

Учир нь Ливерпүүл Коутиньотой шинэ гэрээ байгуулахдаа өөр баг худалдан авч болох үнийн дүн зааж өгөөгүйтэй холбоотой.Мөн гол тоглогчоо явуулах ямар ч сонирхолгүй байгаагаа илэрхийлж сануулга хүртэл нь өгсөний улмаас Барселонагийн санаархал талаар болсон юм. 

Харин сүүлийн үед Испаний хэвлэлүүдээр Коутиньог Барса ирэх нэгдүгээр сард элсүүлнэ гэсэн мэдээллүүд хөвөрч эхэлчээ.

Испаний спортын гол сэтгүүлүүдийн хоёр нь болох "Sport" болон "Mundo Deportivo"-н мэдээлж буйгаар Барселона Ливерпүүлд 130 сая фунтын санал хүргүүлнэ хэмээн мэдээлжээ.Хэрэв хоёр баг үнийн дүн дээр тохиролцож чадах юм бол Коутиньо Барселонагийн хоёрдахь өндөр цалинтай тоглогч болох гэнэ.Мөн Испаний клуб Английн багаас хамгийн өндөр үнээр тоглогч худалдан авч байгаа тохиолдол болно. 

Өнгөрсөн зун Нэймарыг ПСЖ-д 200 саяаар зарсан Барселона Коутиньог авч чадаагүй ч Боруссиа Дортмундаас Усман Дэмбэлэг өсөх нөхцөлтэйгээр 139 сая фунтээр худалдан авсан ч бэртэл гэмтэлээс болж төдийлөн олон тоглолтонд оролцож чадаагүй учир энэ өвөл довтолгоондоо хүч нэмэхээр "Коутиньо" ажиллагааг дахин эхлүүлэх магадлал өндөр байна. 

 

Коутиньо энэ улирал Ливерпүүлийн төлөө 12 тоглолтонд 5 гоол оруулсан.Ирэх жил ДАШТ-тэй тул өвөл багаа солих нь тийм ч зөв шийдвэр биш.Мөн саяхан өгсөн ярилцлагтаа Коу "Би зөвхөн улиралд анхаарлаа хандуулж байгаа"гэсэн бөгөөд Мэрсисайд дахь амьдралдаа ч сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ. 

 

Ливерпүүлийн хувьд энэ улирал Коутиньо гэхээс илүү Салах,Манэ нар багийн гол цөм болоод байгаа юм.Коутиньог зарсан тохиолдолд орлуулах тоглогчдоор Дортмундын Кристиан Пулисич,ПСЖ-н Юлиан Дракслер,Монакогийн Томас Лемар нарын нэрс нэрлэгдээд байна. 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх