Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливерпүүл ирэх 1 сард Зальцбургийн Такуми Минаминог авахаар ажиллах нь тодорхой боллоо.

Минамино ирэх сард 25 нас хүрэх юм байна. Энэ улирал 22 тоглолтонд 9 гоол 11 ассист өгчихөөд байгаа бөгөөд гэрээг худалдаж авч болох үнийн дүн нь 7,25 сая фунт. Мөн түүнийг Бундеслиг, Сери А-н олон багуудаас гадна МанЮ мөн сонирхож байгаа тул манайх дор хаяж 20 сая фунт төлөх магадлалтай гэжээ.

Клопп энэ нөхрийг авахыг хүсч байгаа юм байна. Ирэх жил Лаллана магадгүй Шакири, Милнэр гэсэн тоглогчид явах тул тэдний орыг нөхөх маш сайн сонголт болж чадах байх. Мөн Япон тоглогчтой болчихвол Ливерпүүл Азийн зах зээлд илүү ашигтай ажиллах боломжтой болох юм.

Үүүний хажуугаар бас нэг сонирхолтой мэдээлэл гарсан нь ирэх сард Жэдон Санчог авах асуудал яригдаж эхэлсэн нь байлаа. Хуучин "Liverpool Echo"-н гол сэтгүүлчдийн нэг байсан одоо theathletic.com,goal.com ажиллаж байгаа Нэйл Жонс "Ливерпүүл Жэдон Санчог сонирхож байгаа. Клопп түүний том фэн. Өмнө ч авахыг оролдож байсан. Энэ өвөл эсвэл зун түүний араас хөөцөлдөнө" хэмээн энэ нэгэн подкастийн үеэр ярьсан байна.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх