Мелвүүдийн гал тогооны ажилтан Карол, Каролин хоёр Лукас Лэйваг багаа орхисон талаар дурсан ярихдаа:

"Лукасыг Ливерпүүлээс явахад би үнэхээр гутарсан. Тэр анх энд ирэхдээ хүүхэд байсан. Лукас 20 настайдаа ирж байсан бол тэр энд байх хугацаандаа эр хүн болж өссөн. Лукас болон түүний эхнэр үнэхээр сайхан хүмүүс.

Каролыг чөлөө авсан маш завгүй өдөр Лукас цайны газар орж намайг дуудаад 'Би Ливерпүүлийг орхиж байна', гэж хэлэхэд би 'Юу, үгүй биздээ?', гэж асуусан. Би дараа нь гал тогоондоо буцаж ороод ёстой уйлах шиг болсон. Одоо ч гэсэн надад энэ гунигтай санагддаг, учир нь Лукас бол маш сэтгэл татам хүн."

Карол дундуур нь: "Каролин надад утсаар - 'яасан гээч, Лукас явчихлаа', гэж хэлсэн.

Би уйлахаа зогсоож чадахгүй л байлаа. Би өөр хэн нэгнийг багаа орхиход ингэж гутартлаа уйлна гэж бодоогүй. Яагаад гэвэл Лукас энд 10 жил болсон. Түүний эхнэр нь өөр тийшээ явахаар болвол бидэнд Лукасыг минь сайн хандаж байгаарай гэж захидаг байсан. Бид түүнд гэр лүү нь хоол хийж өгч явуулдаг байсан.

Тэр гэр бүлийнхээ хамт ирээд 'Баяртай!', гэж хэлэхэд би нулимсаа бариж дийлээгүй. Лукас намайг уйлаад яахав дээ гэхэд би зогсож чадахгүй л байв. Учир нь тэр энэ олон жилийн дараа биднийг орхиж байна шүү дээ.

Түүнийг явсанаас хойш бид холбоо бариагүй ч түүний утас бидэнд байгаа. Тэр биднийг өөр Итали [тогооч] эмэгтэйчүүдээр солчихоогүй байх гэж найдаж байна."

Нийтэлсэн: Энхбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх