Өнгөрсөн жил хамгийн чухал Европын хөлбөмбөгийн тэмцээн болох УЕФА Аваргуудын лигттүрүүлсний дараа Ливерпүүл клуб дотоодын Премьер лигт удаах багаас 16 оноо илүүтэйгээр ноёрхож байна. Ливерпүүл 23 тоглолтод хожигдоогүй байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг баг хэмээн хэлэгдсээр байна.

Ливерпүүлийн ер бусын амжилтыг юу тайлбарлаж чадах вэ? Шилдэг клубууд дэлхийн од хөлбөмбөгчидтэй байдаг нь тодорхой, Барселона, Байерн эсвэл Манчестер Сити багууд ч гайхалтай авьяаслаг тоглогчидтой.

Ливерпүүлийн нууц жор нь олон хүнийг гайхшруулж магадгүй: энэ бол мэдээллийн шинжлэх ухаан юм.

Зураг 1. Талбайн голд нягт блокыг үүсгэсэн байдал, Тот-ын эсрэг.

Өнгөрсөн жил хамгийн чухал Европын хөлбөмбөгийн тэмцээн болох УЕФА Аваргуудын лигттүрүүлсний дараа Ливерпүүл клуб дотоодын Премьер лигт удаах багаас 16 оноо илүүтэйгээр ноёрхож байна. Ливерпүүл 23 тоглолтод хожигдоогүй байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг баг хэмээн хэлэгдсээр байна.

Ливерпүүлийн ер бусын амжилтыг юу тайлбарлаж чадах вэ? Шилдэг клубууд дэлхийн од хөлбөмбөгчидтэй байдаг нь тодорхой, Барселона, Байерн эсвэл Манчестер Сити багууд ч гайхалтай авьяаслаг тоглогчидтой.

Ливерпүүлийн нууц жор нь олон хүнийг гайхшруулж магадгүй: энэ бол мэдээллийн шинжлэх ухаан юм.


Зураг 2. Эвэртоны эсрэг тоглолт, талбайн гүнээс холын дамжуулалт.

Клубын менежер Юрген Клопп зөвхөн шинжлэх ухааны мэдээлэлд суурилсан шийдвэрийг багийнхаа тоглолтод тусгахаас гадна маш ихээр дэмжиж ажилладаг байна. Тус баг шинжлэх ухаанаар хөгжүүлсэн хөлбөмбөг тоглох шинэ хэв маягийг бий болгосон бөгөөд уг хэв маяг нь "талбайн хяналт-питч контрол" гэсэн шинэ нэр томъёотой болсон байна. Их хэмжээний өгөгдөл ашиглан боловсруулсан зөв шийдвэрийг талбай дээр тоглож байгаа багт бүхэлд нь ашиглаж болохуйц арга барил бөгөөд нэр нь ч тун тодорхой тайлбарлагджээ.

Ливерпүүлийн эдгээр амжилтын ард бүтэн дата аналист, статистикчдийн баг ажиллаж байдаг байна.

Тухайлбал, Иэн Грэхэм Fenway Sports Group-ийн судалгааны хэлтсийн захирал докторын зэрэгтэй, онолын физикч мэргэжилтэй бөгөөд тоглогчид болон хөлбөмбөгийн тренд, чиг хандлагын өгөгдлийг үнэлэх үүрэгтэй ажилладаг. Харин клубын спортын захирал Майкл Эдвардс бол өмнө нь Портсмут ба Спурсд ажиллаж байсан шинжээч юм. Мөн Ливерпүүлийн мэдээллийн шинжлэх ухааны багт астрофизикч Тим Васкетт, Уилл Спирман нар багтда бөгөөд хоёулаа доктоын зэрэгтэй. Дүн шинжилгээ хийх, үр дүнг бусдад тайлбарлах чиглэлээр ажилладаг байна. Доорх графикийг жишээ болгон үзүүлэв.

Ливерпүүлийн энэхүү мэдээллийн шинжээчдийн баг нь үйл явцын болон цуглуулсан өгөгдлийг нэгтгэж, талбай дээрх үйлдэл бүр нь гоол оруулах магадлалд хэрхэн нөлөөлж байгааг бодит цаг хугацаанд дүн шинжилгээ хийдэг байна. Энэхүү ойлголтыг доорх график дээр дүрслэн харуулав.


Зураг 3. Pitch control - ийн дүрслэл, тоглогч бүрийн өөрийн хяналтандаа байлгаж буй талбай.

Шар дугуйд байгаа тоглогч бөмбөг эзэмшигч бол түүний багийнхан нэвтрэх боломжтой талбайг цэнхэр өнгөөр дүрсэлсэн бол улаан өнгөөр илэрхийлэгдсэн талбай бол эсрэгийн багийнхны байгаа талбай юм. Питч контролын үндэс бол бөмбөгийг эзэмшигч цэнхэр бүст байгаад тоглогчдоо дамжуулах ёстой гэсэн санааг дүрслэлээр харуулжээ.

Ливерпүүлийн энэхүү мэдээллийн шинжээчдийн баг нь үйл явцын болон цуглуулсан өгөгдлийг нэгтгэж, талбай дээрх үйлдэл бүр нь гоол оруулах магадлалд хэрхэн нөлөөлж байгааг бодит цаг хугацаанд дүн шинжилгээ хийдэг байна. Энэхүү ойлголтыг доорх график дээр дүрслэн харуулав.


Зураг 4. "Тоглолтын хяналт" энэ нөхцөлд гоол оруулахын тулд тухайн талбайн аль тал нь хамгийн ирээдүйтэй болохыг тодорхойлохын тулд өгөгдлүүдийг боловсруулсан жишээ.

"Улаан цэгүүд бол Ливэрпүүл бөгөөд улаанаар будагдсан талбайд цэнхэр өнгийн тоглогчдоос хурдан хугацаанд авах боломжтой. Энэ үед гоол орох магадлалтай болсон бөгөөд утга нь 1,3, энэ юу гэсэн үг вэ гэхээр дараагийн 15 сек-ийн дотор бөмбөг хаалга руу цохигдож гоол болох магадлалтай болж байгаа юм" хэмээн Васкетт Хааны Институтын Христийн Мэндэлсний Баярын лекцийн үеэр тайлбарлажээ.

Мэдээж Ливерпүүл бол мэдээллийн шинжлэх ухааныг ашигладаг цорын ганц хөлбөмбөгийн баг биш юм. Одоо хамгийн өндөр түвшинд өрсөлдөж буй ихэнх багууд мэдээллийн шинжлэх ухааны хэлтэстэй байдаг боловч Улаанууд нь эдгээр өгөгдлийг хэнээс ч илүү ашиглаж байгаа нь тодорхой ажиглагдаж байна.

Хамгийн гол нь орчин үеийн хөлбөмбөгийн тоглолтын арга барил эрс өөрчлөгдөж байгаа бөгөөд одоогоор мөсөн уулын үзүүр л харагдаж байна, шинэ технологийг ашиглах нь аливаа спортод улам бүр дэвшлийг авчирах нь дамжиггүй юм.

Нийтэлсэн: Мээш

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх