Эцэст нь хүсэн хүлээсэн мөч ирж Юрген Клопп Ливерпүүлд ажиллахаар боллоо. Хямралд ороод байсан Дортмундыг богино хугацаанд босгож Бундеслигийн аварга, Германы цом, Аваргуудын лигийн финалд аваачсан гэх бахдам амжилтуудыг үзүүлжээ.

Түүний амжилтын нууц юунд байв.!! түүнийгээ Ливерпүүлд хэрхэн ашиглах вэ? гэдэг олон хүнд ёстой л өдрийн бодол шөнийн зүүд болох асуулт.Дортмундыг бужигнуулж эхэлдэг жил Нури Сахин,Лукас Барриос,Якуб Балошиковски,Себастъян Кель,Лукас Пишжек,Марио Готзе,Шинжи Кагава нар яг л нэг хүн шиг тоголж Бундеслигийн томчуудыг шүүрдэж,Байерн гэх акултай ана мана үзэх хэмжээнд очсон байсан юм.

Үүнээс хамгийн онцлууштай нь хамгаалалтын дөрвөл Хуммелс,Суботич,Шмелзер,Пишжек нар бат араандаа зогсдог байсан санагдана. Тухайн жил Монголд NTV телевиз Бундеслиг дамжуулж эхэлж байсан нь Байерн,Шалькегаас,хэтрэхгүй надад олон гоё баг,цэнгэлдэх,уур амьсгал,дасгалжуулагч,тоглогч нарыг харах боломж олдсон юм.

Тэдний нэг нь Боруссиа Дортмунд ба Юрген Клопп. Тэрээр нэг ярилцлагадаа "Миний хөлбөмбөгийн философи маш энгийн.Бөмбөгтэй тоглох,хэрвээ бөмбөггүй бол түүний хойноос нэхэх" гэж хэлж байсан нь тухайн үеийн Дортмундын тоглолтоос харагддаг. Төвийн хоёр хагас болох Кель,Сахин нар маш үр бүтээлтэй тоглолтыг үзүүлдэг ялангуяа Нури Сахин.Прессинг идэвхитэй хийдэг дээр нь техник цохилт,дамжуулалт сайтай дээр багийн ахлагч Дортмундын зүрх нь байсан гэлтэй.

Мэдээж довтолгоо сайн дэмждэг жигүүрийн хамгаалагчид Пишжек,Шмелзер олон талт хөрвөх чадвартай жигүүрын болон төвийн хагасууд Кагава,Гросскройц,Готзе,Куба.Хальтхан ч гэсэн гялалзаж чадсан Барриос байж.Энэ бүх тоглогчидыг Юрген Клопп хүссэнээрээ залж хөгжүүлж чадсан мундаг хүн. Түүний нэг сайн хийж чаддаг зүйл нь тамирчдын сэтгэл зүйг маш сайн өргөж өгдөг гэж байгаа.Яг одоогийн Ливерпүүлд чухам энэ л дутуу байгаа харагддаг.

Коутиньо,Старриж нараас авахуулаад мундаг тамирчид бий ч тэд лидерийн хэмжээнд хараахан бэлтгэгдээгүй тамирчид түүний хамгийн түрүүнд хийх ажил энэ байх болно хэмээн олон хүмүүс бичжээ.Клоппын Дортмундад өнгөрүүлсэн дараагийн улиралууд үлгэрийн юм шиг л өнгөрсөн гол тамирчид гэгдэж байсан Кагава,Сахин,Готзе,Барриос тэргүүтнийг явуулсан ч Гундоган,Ройс хоёрыг авч Левандовскиг супер довтлогч болох замыг нь засч өгсөн буянтан.

Ливерпүүлд тэр Дортмундад ирж байсан үеийг ээ бодвол хоёр алхмын өмнө ирж байна.Тэр одоо туршлагатай мундаг менежер мөн суурь нь бараг бүрэлдчихсэн баг дээр ирж байна.Бүр тэр тусмаа өөрийнх нь тоглуулдаг хөлбөмбөгт зохицож чадахуйц олон тоглогчидтой мөн өөрөө энэ ажлыг хийхийг хүсч энэ багийг биширдэг байсан гээд олон сайхан эерэг зүйлсийг дагуулан ирж байна.Түүний энэ замнал урт удаан байж олон жил Копуудыг баярлуулж бусдынх нь нүдийг хужирлаж явахыг ерөөе ээ.

4 жилийн өмнөх сэтгэгдэл ийм байжээ.Одоо эргээд харахад Клопп Ливерпүүлийг бодож хүсч байсанаас ч өндөр түвшинд аваачсан байна.Тогтвортой тоглолт,сэтгэл зүй,сайн тоглогчид бол зүгээр л наад захын жишээ.Манэ,Салах,Фирмино гэсэн гайхалтай гурвалыг дэлхий нийтэд танилцуулж ТАА,Роббо гэж хоёр хүүхдээр шинэ бүтээл урлаж Ван Дик,Алиссон хоёроор үнэ чухал биш гэдгийг харуулж,нугарашгүй сэтгэл зүй,хожих хүсэл "гараад хөгжилдөцгөө"гэсэн үгээр Барсаг золиослож түүх бүтээхийг ч үзлээ.

МанЮ-н нэгэн фэн Клопп өөрийг нь хэрхэн өөрчилсөн талаар бичиж,Майнцийн фэнүүд "Бид мэдэж байсан.Одоо албан ёсных болсон.Клопп бол дэлхийн шилдэг менежер" гэсэн баннэр цэнгэлдэхдээ барьсан байхыг ч харлаа.Хожигдож яваа тоглолтууд дээр инээгээд зогсож байдаг,тоглолтын дараа хүний өөрийнгүй тэвэрч,Копуудын өмнө очиж тэднийг доргиодог үйлдлүүд нь өөрийнх нь хэлсэнээр "Normal One" гэдгийг нь бэлхэнээ харуулдаг.Өөр ямар ч мэнэжэр Клопп шиг хүмүүсийг татаж бас хөгжилдөж чаддаггүй гэдэгт би лав итгэлтэй байдаг.Сарри Челситэй тэнцсэн тоглолтын дараа "Тоглолтын үеээр би түүнээс Чи яагаад инээгээд байгаа юм? гэж асуутал Клопп хөгжилтэй биш байна гэжүү гэж хариулсан.Тэр гайхалтай хандлагатай хүн" хэмээн ярилцлага өгч байсан нь санаанаас гардаггүй юм.

Анх ирэхдээ амласан зүйлдээ хүрэхэд тэр маш ойрхон очсон.Бас тэрнээс ч том зүйлийг Ливерпүүлд авчирсан нь Аваргуудын лигийн цом байв.Өнгөрсөн хугацаанд арга барил,философидоо хамгийн их салхи оруулсан өөрчлөгдөж чадсан дасгалжуулагч бол Клопп.Дортмундад ашигладаг байсан "Геггенпрессинг" одоогийн Ливерпүүлээс маш бага харагддаг.Илүү тогтвортой зохион байгуулалттай,үр дүнгийн тоглолтуудыг маш амжилттай хийдэг болжээ.Үүнийхээ үр дүнд Супэр цом,Европын аваргууд,дэлхийн хамгийн шилдэг 3 багийн нэг болчихоод явж байна.Наймаа солилцоо тал дээр ч Клопп гайхалтай ажилласан хэвээр.Сүүлийн 3 жилээс хоёрт нь ашигтай ажилласан гэсэн үзүүлэлтүүдийг харж болно.Авчирсан тоглогчид нь ч гэсэн байрлал бүр дээрээ класс болцгоосон.

Эцэст нь хэлэхэд Клопп мөрөөдөж байгаа биш,үүнийг зүгээр л хийчихсэн. Гайхалтай ажил,бас нэгэн бүтээн босголт нь амжилттай болж энэ клубыг байранд нь эргүүлэн аваачиж чаджээ.

Майнц,Дортмунд,Ливерпүүлийн фэнүүдэд Клоппын өгсөн зүйл бол итгэл найдвар,баяр баясал,тэмцэл ялалтын уухай байлаа гэж.Майнцын "Pyroshow",Дортмундын "Yellow wall",Ливерпүүлийн "Kop Stand" Клоппт үеийн үед алга таших нь дамжиггүй биз ээ.

Тэр эргэлзэгчдээс итгэгчид болгож чадсаан.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх