Юрген Клоппыг ирэхээс өмнө Ливэрпүүл минь ямар байдалтай байлаа? Топ4-төө орж чаддаггүй, Аваргуудын лигийн эрхгүй, дур нь хөдөлсөн дундаж клубууд Анфилдад ирж, даам гарчихаад буцдаг, тийм л клуб байлаа.

Клопп ирснээр энэ клубыг байх ёстой тэр л сууринд нь эгүүлэн суулгав. Аваргуудын лигт сайхан үзчихдэг байсан Рафагийн Ливэрпүүл 2009 оны өвөл төгсгөл болсон. Тэр цагаас хойш 2014 онд л Рожэрстой цуг Ав.лигт орсон ч хэсгээсээ гарч чадаагүй.

Харин Юрген Клопп өнгөрсөн жил Ливэрпүүлийг Европт дахин зарлалаа. Олон шилдэг багуудыг сөхрүүлэн финалд шалгарсан ч азгүйтсэн. Харин Клопп хоёр дахь оролдлогоороо үүнийг хийж чадлаа. 2013 онд Боруссиатайгаа, 2018 онд Ливэрпүүлтэй хамт бүтэлгүйтсэн ч гурав дахь удаагаа Дэлдэн чихтийг тэргүүндээ залж чадлаа.

Ливэрпүүл клубын Алдарын танхимд тавтай морил Клопп минь! Одоо та Аваргуудын лигийн түрүүтэй дасгалжуулагч болж, Ливэрпүүлд 6 дахь цомыг нь авчирж өглөө шүү дээ.

Энэ ертөнцийн хамгийн сэтгэл татам, хамгийн шилдэг, хамгийн гоё дасгалжуулагчтай Ливэрпүүл үнэхээр азтай.

Аваргуудын лигийн дэлдэн чихтээр цомын цангаагаа тайлах аййй мөн чиг сайхан юмаа. Ар араасаа олон цом дагуулах булган сүүлтэй цом бх нь гарцаагүй биз.

Баярлалаа, Клопп минь

Оруулсан: Бадруул

 

 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх