Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливерпүүл,Тоттэнхэм багуудад хагас шигшээн сугалааны үйл ажиллагаа явагдаж дуусахад маш бага боломж харагдаж байсан юм. Эхний тоглолтын дараа бүр ч найдлагагүй болсон мэт байлаа. Магадгүй хөгжөөн дэмжигчдээс нь хүртэл цөөн тооны хүмүүс итгэж байсан байх. Гэвч дараагийн 90 минутад хоёр баг гайхалтай тоглолт үзүүлж Мадрид хотыг зорих эрхээ авч чадсан. Бямба гаригт "Ванда Метрополитано" цэнгэлдэхэд улирлын хамгийн чухал тоглолтдоо оролцоход бэлэн болжээ. Энэ тоглолт хоёр багийн хувьд улирлын үр дүн бүх зүйл нь байх болно.


Ливерпүүл,Тоттэнхэм багуудад хагас шигшээн сугалааны үйл ажиллагаа явагдаж дуусахад маш бага боломж харагдаж байсан юм.Эхний тоглолтын дараа бүр ч найдлагагүй болсон мэт байлаа.Магадгүй хөгжөөн дэмжигчдээс нь хүртэл цөөн тооны хүмүүс итгэж байсан байх.Гэвч дараагийн 90 минутад хоёр баг гайхалтай тоглолт үзүүлж Мадрид хотыг зорих эрхээ авч чадсан.Бямба гаригт "Ванда Метрополитано" цэнгэлдэхэд улирлын хамгийн чухал тоглолтдоо оролцоход бэлэн болжээ.

Энэ тоглолт хоёр багийн хувьд улирлын үр дүн бүх зүйл нь байх болно.

Дэлхийн аваргад тоглогчид нь хамгийн олон минут тоглосон үзүүлэлттэйгээр Тоттэнхэм улирлыг эхлүүлжээ.Мөн зун ямар ч наймаа хийгээгүй бөгөөд нэгдүгээр сар хүртэл Премиер лигийн 3-р байранд явж байв.Хажуугаар нь Аваргуудын лигийн хүнд тоглолтууд бэртэл гэмтэл гээд олон зүйл хойш татаж байсан юм.Почеттино харин энэ хүнд нөхцөл байдлаас маш овжин нүүдэл хийж нөөц тааруу бүрэлдэхүүнээ ухаалгаар удирдаж хэр хэмжээний дасгалжуулагч гэдгээ харуулаад амжсан.

Өнгөрсөн жил Киевийн финалд ялагдал хүлээсний маргааш Клопп зарим фэнүүдтэй наргиж дуулж буй бичлэг цацагдсан.

"We saw the European Cup"гэж эхэлж байсан чант "We bring it back to Liverpool"гэсэн мөрөөр дуусч байв.Товчоор бол Клопп дахин финалд ирж чадна гэдэгтээ итгэлтэй байсан хэрэг.Дараа нь юу болсныг энд бичих илүү байх.Барса,Байерн,Портуд тохиолдсон зүйл Клоппын тэр дууны баталгаа нь.Энэ удаа Ливерпүүл илүү туршлагатай,илүү сайн бэлтгэгдсэн,илүү зузаан бүрэлдэхүүнтэйгээр Мадридад ирээд байна.

Ливерпүүл 9 дэхь удаагаа Европын цомын финалд гарч ирсэн нь Английн бүх багуудыг тэргүүлэх үзүүлэлт болж байна.9 удаа финалдахдаа Аваргуудын лигт 5 удаа түрүүлж 1985,2018 болон 2007 онуудад ялагдал хүлээсэн юм.

Тоттэнхэмийн хувьд Европын тэмцээнд анх удаа финалдаж байна.Өмнө хоёр баг тэртээ 1982 онд лигийн цомын финалд таарч Улаанууд 3-1 ялалт байгуулж байжээ.

Тоттэнхэмээс энэ жил маш олон тоглогч бэртээд байсан ч лигийн тоглолтууд дууссаны дараа финал хүртэл 3 долоо хоногийн амралт их тус болж байна.Харри Кэйн гэмтлээс эргэн ирж тоглоход бэлэн болсон ч фэнүүдийнх нь зүгээс болон экспертүүд гараанд гаргавал Сон Хен Мин,Лукас Моура нарын тоглолтыг эвдэх аюултайг сануулж байна.Мөн Давинсон Санчез,Харри Винкс нар нь бэлтгэлдээ гарсан. Хамгаалалтад Вертонген,Алдервайрелд,Рөү с,Триппэр нар гэмтэл бэртэлгүй тоглоход бэлэн болсон.

Харин Ливерпүүлийн хувьд Наби Кэйтагаас бусад нь бэлэн.Фирмино бэртэлээс эргэн ирсэн ч 90 минут тоглох нь эргэлзээтэй. Барсагийн эсрэг сайн тоглосон Оригиг гараанд гаргаж ч магадгүй юм.

Хагас хамгаалалтад сонголт цөөтэй тул Фабиньо, Хэндо, Виналдум нар гараанд гарч Милнэр сэлгээнээс тоглолтыг эхлүүлэх гэсэн таамаг хамгийн өндөр магадлалтай.

Улирлын турш сайн байсан хамгаалалтын бүрэлдэхүүн бэртэл гэмтэл торгуулийн асуудалгүй байгаа юм.

Энэ удаа тоглолтод хоёр багийн хамгаалагчид чухал үүрэгтэй оролцоно. Ван Дикээр удирдуулсан Ливерпүүлийн хамгаалалт довтолгоог хангалттай сайнаас ч илүүгээр дэмжиж ассистийг урсгаж буй хоёр залуу жигүүрийн хамгаалагч ялгааг гаргаж магадгүй юм. Хагас хамгаалалт довтолгоонд хоёр аль аль нь ярих юмгүй сайн. Сайн ч формтой байгаа. Ялгаа гарч мэдэх ахин нэг талбар нь хаалгачид. Уго Ллорис энэ жил орон гаран байгаа бол Алиссон Бэкэр лигийн "Алтан бээлий" шагналыг хүртсэнээс гадна Аваргуудын лигт тун чухал хаалтуудыг хийж багаа энд ирэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн.

Маш сонирхолтой 90 минут биднийг хүлээж байна.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх