Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүл 2017-18 оны улиралд нийт 56 тоглолтонд оролцож, 135 гоол оруулсан бөгөөд 8 дахь удаагаа Европын аваргын финалд шалгарчээ.

3 – Ливэрпүүлийн тоглогч энэ улиралд хэт-трик хийсэн. Филиппэ Коутиньо (Спартакийн эсрэг), Садио Манэ (Португийн эсрэг), Мо Сала (Уотфордын эсрэг, үнэндээ покэр хийсэн)

5 – Сэлгээнээс орж ирсэн тоглогчийн оруулсан гоол. Мо Сала, Даниэл Старриж нар тус бүр 2-ыг, Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн 1-ийг ...

5 – Тоглогч клубын төлөө анхны тоглолтондоо оролцсон. (Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн, Анди Робэртсон, Мо Сала, Доминик Соланкэ, Виргил Ван Дик)

8 – Ливэрпүүл 8 удаа Европын цомын финалд шалгарсан бөгөөд тэднээс илүү олон удаа финалд хүрсэн баг 4 байдаг.

9 – Бүх тэмцээнийг оруулаад Ливэрпүүл 9 удаа ялагдал амссан нь 2008-09 оны улирлаас хойшхи хамгийн шилдэг үзүүлэлт болж байна.

11 – Ливэрпүүлийн тоглогчдоос хоёр тоглогч Европын тэмцээнд 11 гоол хийсэн нь Ливэрпүүлийн дээд амжилт юм. Эдгээр тоглогчид нь Робэрто Фирмино, Мо Сала нар юм.

13 - Бүх тэмцээнийг тооцоод хамгийн олон шар карт хүртсэн тоглогч бол Эмрэ Жан.

14 – Удаа улаанууд эсрэг багийнхаа хаалганд 4 болон түүнээс дээш гоол оруулсан бөгөөд энэ нь 1895-96 оны улирлын дээд амжилтаас ганцхан тоглолтоор дутуу амжилт юм.

18 – Ливэрпүүлийнхний ялагдаагүй цуврал 10-р сараас 1-р сар хүртэл үргэлжилсэн.

18 – Өөр тоглогч лигийн болон цомын тэмцээнүүдэд, нэг улиралд Ливэрпүүлийн төлөө гоол оруулсан. (2015-16 оны улиралд 22 өөр тоглогч гоол оруулсан нь дээд амжилт)

19 – 19 нас 231 өдөртэй, Трэнт Алэксандэр-Арнолд Европын цомын финалд тоглосон хамгийн залуу тоглогч болсон.

22 – Сала 22 гоолыг тоглолтын эхний хагаст, 22 гоолыг тоглолтын сүүлийн хагаст эсрэг багийн хаалганд оруулсан.

23 – Тоглолтонд Ливэрпүүл хаалгандаа гоол алдаагүйгээс 17 нь Лигийн хүрээний тоглолтонд байсан. Үүнээс 16 тоглолтонд хаалган дээр Лорис Кариус, 6 тоглолтонд Симон Минолье Ливэрпүүлийн хаалгыг манаж байв.

24 – Лигийн тоглолтонд Мо Сала эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн нь клубын дээд амжилт.

24 – Нас 186 хоног: Лэстэрийн эсрэг Лигийн цомын тоглолтонд Юргэн Клоппын гарааны тоглогчдын дундаж нас, энэ улирлын хамгийн залуу гарааны 11 тоглогч талбайд гарсан тохиолдол.

30 – Удаа Фирмино сэлгээнд суусан. Манэ, Сала нар тус бүр 25 удаа.

32 – Сала Прэмьер Лигийн 38 тойргийн тоглолтонд хамгийн олон гоол оруулж Прэмьер Лигийн дээд амжилтыг эзэмшиж эхэлсэн.

33 – Өөр тоглогч стадионд тоглох багийн нэрсийн жагсаалтанд нэрлэгдсэн бөгөөд Рафа Камачо, Куртис Жонс, Лазар Маркович, Конор Мастэрсон нар л энэ нэрсийн жагсаалтын гадна үлдсэн. 

34 – Сала Лигийн болон дотоодын цомын тэмцээнд 34 удаа эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн бөгөөд Английн хөлбөмбөгийн түүхнээ Лютоны Жо Пэйны 1936-37 оны улирлын, Тоттэнхамын Клив Аллэны 1986-87 оны улирлын амжилттай зэрэгцсэн.

38 – Гоолыг энэ улиралд Лигийн хэмжээнд хаалгандаа алдсан нь 2009-10 оны улирлаас хойшхи хамгийн цөөн гоол хаалгандаа алдсан амжилт болж байна.

42 – Ливэрпүүл улирлын 56 тоглолтынхоо 42-оос нь оноо авч чадсан.

43 – Удаа Дом Соланкэ багийн сэлгээний бүрэлдэхүүнд нэрлэгдэж, 21 удаад нь талбайд гарч ирсэн.

44 – Гоолыг Мо Сала оруулсан бөгөөд анхны улиралдаа хамгийн олон гоол оруулсан тоглогчоор зүй ёсоор нэрлэгдсэн. Мөн клубын түүхэнд нэг улиралд оруулсан гоолын тоогоороо 1983-84 оны Иан Рашийн 47 гоол оруулсан амжилтын дараа 2-р байранд жагсч байна.

45 – Тоглолтонд Египтын хаан маань 40 гоол оруулж клубын шинэ рекордыг тогтоосон.

46 – Удаа Улаануудын тоглолтыг Их Британи даяар шууд дамжуулсан.

47 – Гоолыг Ливэрпүүл, Европын тавцанд оруулсан н өнгөрөгч улиралд Европын тавцанд хамгийн олон гоол оруулсан баг болгож байна.

50 – Ливэрпүүл 8 удаа 11 метрийн торгуулийн цохилт цохих эрх авснаас 50% -ийг нь буюу 4-ийг нь гоол болгож чадсан.

54 – Фримино энэ улиралд Ливэрпүүлийн оролцсон бүх тоглолтын 2-оос бусдад нь оролцож, улирлын хамгийн олон тоглолтонд талбайд гарсан тоглогч болж байна. Тэр Лигийн цомын хүрээний Лэстэрийн талбайд зочлосон тоглолтонд оролцоогүй бол, Анфилдад Чэлсигийн эсрэг тоглолтын сэлгээнд нэрлэгдсэн ч талбайд гараагүй юм. 

72 – Удаа Ливэрпүүлийн тоглогчид шар жавтий хүртсэн.

85 – Лигийн 2017-18 оны улирлын тоглолтын нийт цагийн 85% -д нь Мо Сала талбай дээр байжээ.

88 – Секундын гоол буюу Сэвия клубын эсрэг Робэрто Фирмино эхний гоолыг оруулахад ердөө 88 секунд зарцуулсан нь энэ улиралд Ливэрпүүлийн хамгийн богино хугацаанд оруулсан гоол юм. 

91 – Гоолыг довтолгооны гурвал маань эсрэг багийн хаалганд оруулсан бөгөөд үүнээс Сала 44-ийг, Фирмино 27-г Манэ 20-ийг оруулжээ. 2016-17 оны улиралд багаараа 92 гоол оруулж байв.

135 – Гоолыг улаанууд бүх тэмцээний хүрээнд оруулсан нь клубын түүхэн дэх 2-р байранд жагсах амжилт юм. 1985-86 онд үзүүлсэн дээд амжилтаас ердөө 3 гоолоор цөөн.

4'187 - Фирмино Ливэрпүүлийн бүх тоглогчдоос хамгийн удаан буюу 4187 минутыг талбай дээр өнгөрүүлсэн. 

53'287 – Уотфорд болон Ньюкаслын эсрэг лигийн тоглолтонд Анфилдад хуран цугласан фэнүүдийн тоо.

2’573’888 - Үзэгч Ливэрпүүлийн энэ улирлын бүх 56 тоглолтыг стадионд үзсэн амьд гэрч болжээ.

Нийтэлсэн: Нисдэг Чистмир

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх