Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Клопп анх ирэхдээ ингэж хэлж байв.Тухайн үеийн нөхцөл байдлийг эргэн дурсвал клубын байр байдал фэнүүдийн хандлага одоогийнхтой харьцуулвал газар тэнгэр шиг ялгаатай байжээ.Мэрсисайдийн дэрбиг үзчихээд халамцуухан сууж байхдаа Клопп Ливерпүүлийн жолоог атгахаар боллоо гэсэн мэдээг анх олж хараад өөрийгөө чимхэж үзмээр санагдаж байсан юмдаг.Дортмундын ажилаа хүлээлгэж өгөөд удаагүй байсан Клоппыг тухайн үеийн Ливерпүүлд ирнэ гэдэгт итгэж өгөхгүй байсан хэрэг.Мартинез,Рожэрс хоёроос сонголтоо хийж байсан клубт шүү дээ.

Рожэрс муу байгаагүй ч одоогийн түвшинд өрсөлдөх дасгалжуулагч биш гэдэг нь яваандаа танигдсан.Клубын бодлого үйл ажиллагаа ч гэсэн тэр үедээ Копууд төдийгүй хөлбөмбөг сонирхогчдийг эргэлзэхэд хүргэж байсан үе.Магадгүй ганц итгэж байсан хүн нь нийтлэл бүртээ тэднийг өмөөрдөг "Liverpool Echo"-н сэтгүүлч Жэймс Пийрс байсан болов уу.Копууд багаас амжилт,том тоглогчид,амбиц хүсэж байсан үед Жон Хэнри,"FSG" зүгээс "Money Ball"-аа тоглож эхэлж байсан үе байлаа.Товчоор бол санхүүгийн боломж супер оддоос үл шалтгаалан амжилт үзүүлсэн Оаклэнд Атлетик Бэйсболлийн багийн дасгалжуулагч Билли Бийний загварыг ерөнхийд нь тэгж нэрлэж байгаа хэрэг.

Суарез явж Бало,Ламберт,Лаллана,Ловрен нарыг Саутхэмптоноос бөөндсөн ч амжилт олоогүй Ливерпүүлийг ганцхан түүх уламжлал,гайхалтай фэнүүд нь л чимж үлдсэн мэт санагдаж байсан тэр үед дамдуурах шахсан Дортмундийг хөл дээр нь босгосон Клопп клубын бодлогод яв цав таарч байсан гэдэг.Рожэрсийг ирэхээс өмнө ч "FSG"-н зүгээс Клоппыг авчирах хүсэлтэй байсан ч Дортмундтай Европыг донсолгож Аваргуудын лигийн финалд хүрч Бундеслигт торгон жолоо өргүүлчихээд байсан Герман эрийг урвуулна гэдэг бүтэшгүй зүйл мэт байв.

Гэсэн ч удирдлагууд аливаа зүйлыг суурьнаас нь эхлэх сонирхолтой,шинэ сорилт,өрсөлдөөнд ухаангүй дуртай Юрген Клопптой гэрээ байгуулж чадсан байлаа.Ирмэгцээ шинэ Ливерпүүлийг босгох ажил амар байгаагүй нь мэдээж.Өөрийн тактик философид нь тохирох тоглогч цөөтэй байсан ч шууд багийг цэвэрлэж шинэ тоглогчид мөнгө үрэхийг хүссэнгүй.Бүгдэд нь боломж олгож тухайн тоглогчийн давуу талийг ашиглан хөгжүүлэхийг хүсч байв.Түүний ачаар Милнэр,Лаллана,Коу,Фирмино зэрэг тоглогчид шинэ арга барилд суралцаж өөр түвшинд очицгоосон.Бало,Бэнтэкэ,Аллен гэх мэт тоглогчдод ч өөрийгөө харуулах боломж хангалттай олгосон юм.Түүгээр ч үл барам ихэнхи нь Рожэрсийн цуглуулсан бүрэлдэхүүнээр Ливерпүүлийг Европа лигийн финалд аваачсан нь Копуудын итгэлийн галыг асаах нь тэр.

Дараа жил нь Клопп Клубын наймааны бодлого амжилтаас шалтгаалж Садио Манэ,Кариус,Клаван,Виналдум нарыг авчирч Бэнтэкэ,Бало,Аллен нарыг зарж эхэлсэн зуны наймааны цонх 14 саяын ашигтайгаар өндөрлөв.Шинэ улирал амжилттай эхэлсэн ч бэртэл гэмтэл,арга барил,бүрэлдэхүүнээс шалтгаалж улирлын дундуур багийн тоглолт унаж эхэлсэн үед Клоппыг шүүмжлэгчид олширч эхэлсэн үе ч таарч байлаа.Өндөр прессинг маш их гүйлт шаардсан Клоппын арга барилд тоглогчид төдийлөн дасахгүй маш олноороо гэмтэж байсан юм.Гэсэн ч унаж босож явсаар Аваргуудын лигийн эрх авч чадсан тэр үед клубын байдал санхүү ч тогтворжиж ашигтай ажиллаж эхэлсэн юм.

Анфилдийг өргөтгөж "New Balance"-тай том гэрээ байгуулсанаас гадна "Nivea"-c авахуулаад томоохон компаниудтай хамтран ажиллаж эхлэв.Энэ үеэс л Америк бизнесмэн Ливерпүүлийг ямар замаар хөтөлж хаана аваачих гэж байгаа дүр зураг нь тодорч эхэлсэн гэхэд болно.Харин одоо Ливерпүүл тэрбум гаруй фунтээр үнэлэгдсэн хөлбөмбөгийн том брэнд том баг болох замдаа эргэн оржээ.Одоо хийж байгаа зүйлыг чинь хүмүүс шүүмжилж байгаач,цаг хугацаа өнгөрч үр дүнг нь харсаны дараа тэдний бодол өөрчлөгдөнө гэсэн утгатай үгийг Жон Хэнри "Money Ball" кинон дээр хэлдэг.Түүний энэ үгний биелэл нь одоогийн Ливерпүүл гэж мань нь хувьдаа хардаг юм.😂

Өнгөрсөн жилээс эхлэн Клоппт хүссэн тоглогчоо хүссэн үнээрээ авах эрхийг клубын эздийн зүгээс өгсөн.Гэсэн ч мань эр том нэр биш ур чадвар,зүтгэл,сэтгэлээр тоглодог тоглогчдийг илүүд үзсэн хэвээрээ байв.Цааш нь юу болсоныг бид бүгд мэднэ.Окс,Робертсон Ван Дик,Кэйта нар Клоппыг сонгож Салах ирж гайхамшиг бүтээхийг харав.Клоппын Ливерпүүл одоо бүрэлдэхүүн арга барилын хувьд тэс өөр баг болсон ч дутуу хэсгүүд ч бий.Тэр бүхнийг энэ зун бүрдүүлэх ёстой.

Анх ирэхдээ 3 жилийн дотор лигийн аварга болно гэж амлаж байсан Клопп түүнээс илүүд хүргэсэн гэхэд буруудахгүй л болов уу.Сүүлийн 3 жилд Европын цомын финалд 2,"FA Cup"-н финалд нэг удаа гарч,Аваргуудын лигийн эрхийг 2 жил дараалан авчээ.Ирсэнээсээ хойш 400 гаруй саяыг наймаанд үрсэн ч тоглогчдоо зарж бараг түүнээсээ илүүг олсон юм.Зөрүү нь ердөө 8 сая.Ганц одоо явуулсан ч Манэ,Салах,Фирмино гэсэн супер гурвалыг Европт танилцуулж хамгийн нэр хүндтэй тэмцээнийх нь гоолын бүх цаг үеийн рекордыг эвдэж хэдхэн хоногын дараа финалд тоглоход бэлэн болжээ.Түүнээс гадна Робэртсон,ТАА авахуулаад түүний нээсэн залуу тоглогчид академийн шинэчлэлт зэргийг дурьдвал олон зүйл бий.

Эдгээрээс хамгийн гоё нэг зүйл бол багийн болон фэнүүдийн уур амьсгалыг гайхалтай болгож чадсан Клоппын ур ухаан,түүний хэви металл хөлбөмбөг.Тэр жилийн Анфилдэд Дортмундтай драмдсан тоглолтоос авахуулаад энэ жилийн Аваргуудын лиг,өнгөрсөн жилийн топ багуудийг хайр найргүй савсан тоглолтуудийг эргээд санахад одоо ч зүрх дэлсэж байна.

Клопп ирсэнээсээ хойш 3 жил хагасын дараа хэний ч санаагүй үр дүн бодоогүй тоглолтуудийг үзүүлсээр багаа Аваргуудын лигийн финалд хөтөлж Ливерпүүлийн гайхамшигт түүхийг үргэлжлүүлэн бичихэд бэлэн болжээ. Би лав "Итгэгч" болсон.

26-нд уулзацгаая. #YNWA

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх