Клоппын туслах, үндсэн багийн дасгалжуулагч Пэп Линдэрс: “Мадрид хүртэлх замыг бид өөрсдийн арга барилаар зассан. Манай залуус амжилтаар цангасан байгаа, тэд клубийн болон хувийн амжилтаа ахиулахыг тэсэж ядан хүлээж байна. Бид өөрсдийн арга барилд үнэнч байсан. Дэлхийн хамгийн том хоёр тэмцээнд хүч үзэж, аль алиных нь эцсийн шат хүртэл явж чадсан. Бид дахин нэг удаа өөрсдийн хүч чадлыг бүрэн дайчилж, хөгжөөн дэмжигчдээ бахархуулах мөчийг авчрахыг хичээх болно. Ливэрпүүлийн хөлбөмбөг бол эхнээс эцсийг хүртэл тэмцэх”. “Тоглогчид маань надад таалагддаг гэж би хэлэхгүй, би тэдэнд хайртай. Ямар мэргэжлийн гэж санана. Тэдэнтэй ажиллахад үнэхээр сайхан. Би тэдний алдааг залруулж, нягт нямбай тоглолт шаарддаг. Илүү их мэрийж, илүү довтолж, илүү шахалт хийж, шаргуу ажиллах. Бидний бэлтгэлийн арга бол ур чадвараа авьяас болтол нь суулгаж өгөх. Хувь хүний амбиц бус багийн тоглолтыг чухалчилж, 100% ялалтын төлөө тэмцэх. Зүгээр сайн баг, шилдэг баг хоёрын хоорондын ялгаа бол багт багтаж буй бүх тоглогчид багийг өөрсдөөсөө илүүд тавих чанар юм”.


Үндсэн сайтад бас: “Би пасспорт дээрх нэрээ “Roy of the Rovers” болгож өөрчилсөн” хэмээн Ливэрпүүлийн домог Томми Смит тэртээ 1977 онд хэлж байв. 1977 оны Аваргуудын лигийн финалд Ливэрпүүл Боруссиа Мөнхэнгладбахын эсрэг Ром хотноо тоглож, дэлдэн чихтийг анх удаа өргөхөд Томми Смит шийдвэрлэх гоолыг оруулж байв. “Чи бүх зүйлийн талаар бодож, төлөвлөөд, түүнийхээ дагуу гүйцэтгэж болно. Харин хөлбөмбөгт чи ийм гүйцэтгэлтэй байж чаддаггүй. Энэ л хөлбөмбөг” гэсэн маягтай эхлээд нэг гоё нийтлэл орсон байна ...


1992 оноос хойш Ливэрпүүл, Карлзбэргтэй нягт холбоотой ажиллаж ирсэн бол гэрээгээ дахин шинэчилж 2023/24 оны улирал дуустал Карлзбэрг, Ливэрпүүлийн албан ёсны пиво хэвээр үлдэж байна. Ингэснээр 31 улирал хамтран ажилласан хэмээх нэгэн шинэ амжилтыг тогтоож байгаа юм. 


Барсэлонагийн эсрэг ялалт авчирсан гоолынхоо талаар Дивок: “Хамгийн хөгжилтэй нь яг тэр өнцгөөс хийх цохилтыг бэлтгэл дээр би хэд хэдэн удаа сургуулилж үзсэн байсан. Гэнэт Алэксандр-Арнолдын дамжуулалт ирэхэд тэр бэлтгэл над их тус болсон. Мэдээж тийм хялбар цохилт байгаагүй. Учир нь би бөмбөгний эсрэг тийш харж байсан ч нүднийхээ булангаар Трэнт хөдлөхийг харсан. Биеэ маш хурдан 180 градус эргүүлж, бөмбөгийг хаалга руу явуулахыг хичээх хэрэгтэй болсон нь жаахан хэцүү байсан ч би маш азтай байж бөмбөг хаалганд орсонд маш их баяртай байна” хэмээн өгүүлжээ.


“Прэмьер Лигийн цомыг алдсан нь бидэнд илүү их эрч хүчийг өгч байгаа” хэмээн дэд ахлагч ярьж байна. “Хэрэв бид Пример Лигийн аварга болсон бол Аваргуудын лигийн финал бидний хувьд бонус байдлаар мэдрэгдэх байсан байж магадгүй. Бид одоо юу ч гүй өнгөрч болох нөхцөл байдалд байна. Харин Ситид ялагдсан ялагдал биднийг улам зоригжуулах болно. Би энэ клубтэй нэгдсэнээс хойш Ливэрпүүлийн хамтаар ямар нэг зүйлд хүрэхийг тэсгэлгүй хүсэх болсон. Үүнийг ч клуб хүсэж зорьж буй. Бэлтгэлийн талбай руу орох бүртээ энэ клубийн хүрсэн цом бүрийн доор авсан тоо нь бичээстэй байгааг харна. Эдгээр тоонуудыг өөрчлөхийг би маш их хүсдэг” хэмээн Жэймс Милнэр Дэйли Мэйлд ярилцлага өгөхдөө дурджээ.


РБ Лайпцигийн босс Рольф Рангник, Баерн Мюних, Тимо Вэрнэрын араас хөөцөлдөхөө больсон талаар ярьсан байна. Лэвандовски, Баернтай гэрээгээ сунгаснаар клубийн довтолгооны нэгдүгээр сонголт хэвээрээ үлдэж байгаа юм. Вэрнэр онд дуусах гэрээгээ сунгахгүй гэснээр түүнийг хөлбөмбөгийн хүн зах дээр гарах нөхцөлийг бүрдүүлж орхисон. Харин Клопп, Вэрнэрыг сонирхоод удаж буй бөгөөд Ливэрпүүл түүний төлөө санал тавьж магадгүй гэсэн юмс хөвөрч эхэлж. Нөгөө талаас харвал хэрэв Тимо Вэрнэр, Ливэрпүүлд ирвэл, Ливэрпүүлийн академийн од Раян Брюстэрын үндсэн багт дэвших боломжийг хаах болно. Түүнийг бас Манчэстэр Юнайтэд, Пари Сэн Жэрмэйн, Реал Мадрид ажиглаж байгаа гэсэн шар мэдээ байна. 


Дахиад л нөгөө Набил Фэкир. Өнгөрсөн зун Ливэрпүүл Фэкирын төлөө сая еврог санал болгоод бараагүй гэх. Харин одоо Лионтой байгуулсан гэрээнд нь ганц жил үлдсэн 25-тай залуугийн гэрээг худалдаж авахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд Лионы удирдлага ч Набилд баярлалаа гэж хэлээд тавьж явуулахад татгалзах зүйлгүй гэсэн болохтойн. 2017/18 оны улиралд Фэкир 39 тоглолтод 23 гоол оруулсан бол 2018/19 оны улиралд 12 гоол оруулж, Лионы Аваргуудын лигт багтах боломжтой байрлалд хүрэхэд хувь нэмрээ оруулсан. 
Нөгөө Мэмфис Дэпайгийн “Баярлалаа, Лион” гэсэн хаягтай инстаграмм постоос үүдсэн баахан шуум дэгдээд цаадах чинь Ливэрпүүл рүү очиж явна гэсэн баахан мэдээ явсан. Харин СкайСпортсынхон экс Манчэстэр Юнайтэдын тоглогчийн араас Ливэрпүүл хөөцөлдөхгүй гэж баталж байна. 


Эргээд үндсэн багийн нэгэн чухал гишүүний ярилцлага. Хэрэв амжилт үзүүлье гэж байгаа бол багаа бүтнээр нь ашиглах хэрэгтэй. Багийн гишүүд бүр амжилт гаргахад чухал нөлөөтэй” хэмээн Даниэл Старриж ярьж байна. “Хөлбөмбөгийн түүхэнд үргэлж талбайд байж, багт нөлөөлдөг тоглогчдоос гадна, сэлгээнээс орж ирж тоглолтын хувь заяанд нөлөөлсөн маш олон жишээг харж болно. Манай баг олон талаараа маш их дэвшил гаргасан. Гэхдээ хамгийн гол нь бид бүгд ялалт, амжилт, цом хүсэж байна. Бид дараачийн шатанд гарч, дараачийн түвшинд хүрэх ёстой гэдгийг мэдэрч байна. Хэрхэн ялалт байгуулж болдгийг мэдсэн нь илүү олон ялалт байгуулах боломжийн эхлэл болно”
“Би Чэлси болон Ливэрпүүлийн хамтаар финалын тоглолтуудад хүрч үзсэн. Ямар ч финалын тоглолтод нэг баг нь нөгөөгөө илэрхий илүүрхэх тохиолдол бараг байдаггүй” хэмээжээ.

Орчуулсан: Тайхар

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2019 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх