Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Эмре Жан Serie A-гийн багаас ирсэн саналд эцсийн хариугаа өгөөгүй байна. Өнөөдөр 24 хүрч байгаа герман хагас Орос руу "Дэлхийн цом"-д явахаасаа өмнө Ливерпүүлтэй хамт цом өргөхийг хүсч буйгаа хэлжээ. "Төвлөрөх шаардлагатай олон тоглолт биднийг хүлээж байна. Би эрүүл, сайн байж энэ зун Дэлхийн аваргад явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ливерпүүл сайн тоглож байна. Зөвхөн Премьер лиг биш, бас Аваргуудын лиг, Лигийн цомд хожлоо үргэлжлүүлэхийг хичээнэ. Бид цом өргөхийг хүсч байна. Тэмцээнд түрүүлнэ, ийм чадвартай гэдэгт манай баг бүрэн итгэлтэй байгаа. Бид бүх хүчээ дайчлах болно" хэмээн Жан ярьжээ.

Эмре Жан Serie A-гийн багаас ирсэн саналд эцсийн хариугаа өгөөгүй байна. Өнөөдөр 24 хүрч байгаа герман хагас Орос руу "Дэлхийн цом"-д явахаасаа өмнө Ливерпүүлтэй хамт цом өргөхийг хүсч буйгаа хэлжээ.

"Төвлөрөх шаардлагатай олон тоглолт биднийг хүлээж байна. Би эрүүл, сайн байж энэ зун Дэлхийн аваргад явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ливерпүүл сайн тоглож байна. Зөвхөн Премьер лиг биш, бас Аваргуудын лиг, Лигийн цомд хожлоо үргэлжлүүлэхийг хичээнэ. Бид цом өргөхийг хүсч байна. Тэмцээнд түрүүлнэ, ийм чадвартай гэдэгт манай баг бүрэн итгэлтэй байгаа. Бид бүх хүчээ дайчлах болно" хэмээн Жан ярьжээ.


Баяр наадмын таван тоглолтод бүгдэд нь гараанд гарсан ганцхан тоглогч нь Эмре Жан. Тэрээр Ливерпүүлийн төлөө 155 тоглолтод гарчээ.

"Гурав хагас жилийн дотор Ливерпүүл клубын төлөө ийм олон тоглосон нь миний хувьд өндөр нэр төр, хүндэтгэл. 23 насандаа алдарт Ливерпүүл клубт ийм олон тоглож амжсан гэхээр өөрийн эрхгүй бахархал төрдөг. Хэрвээ чи муу тоглогч бол ийм байж чадахгүй.


Гурав гаран жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшилдээ сэтгэл хангалуун байгаа ч би үүнээс илүү сайжирна, надад тийм чанар байгаа гэдгийг мэддэг"

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх