Мохамед Салах: Египт улсаас "Анфилд" хүртэлх зам... (Эхний хэсгийг нь орчуулав) 
Клубын албан есны сайтны ярилцлага:

Мохаммед Салах 1992 оны 6 сарын 16 нд Басьюн хотод төрсөн. Тэр цагаас хойш 17 жилийн дараа тэрээр Эраб Контракторс багийн үндсэн бүрэлдэхүүнд дебют хийсэн юм. Тус багт анх Мо мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн бөгөөд египт залуу маань анх хэрхэн мэргэжлийн хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавьсан тухайгаа хуваалцсан юм.


Анх би 7 юмуу 8 настайдаа хөлбөмбөгт дурлаж эхлэв. Аваргуудийн лигийн тоглолтуудыг шимтэн үзэн, бразилийн довтлогч Роналдо, Зидан, Тотти зэрэг агуу тоглогчдыг гудамжинд найзуудтайгаа бөмбөг хөөхдөө дуурайх гэж хичээдэг байснаа санадаг юм. Надад тийм төрлийн тоглогчид таалагддаг байсан. Тэд яг л талбай дээрх шидтэнгүүд мэт. Түүнчлэн өөрийн төрсөн ахтайгаа хамт хөлбөмбөг тоглодог байлаа, гэхдээ тэр чадварын хувьд надаас сайн байсангүй. Надаа үргэлж цуг хөлбөмбөг тоглодог найзууд байсан. Нэг найз маань надад: “Нэг л өдөр чи том тоглогч болох болно” гэж хэлж байсныг санаж байна. Тэрээр миний хамгийн сайн найз байсан, одоо ч хэвээрээ, байсаар ч байх болно.


Анх би 14 настайдаа Эраб Контракторс багтай гэрээ байгуулан тэр цагаас хойш миний мэргэжлийн хөлбөмбөгчний замнал эхэлсэн юм. Цаг үе амаргүй байлаа. Эхэндээ миний тоглодог клуб амьдардаг тосгоноос маань хагас цагийн зайд оршдог байлаа. Дараа нь миний гэрээс 1,5 цагийн зайд оршдог Танта дахь клуб руу шилжсэн. Үүний дараагаар тэндээс Каир дахь Эраб Контракторс баг руу шилжсэн. Бэлтгэлдээ очихын тулд долоо хоног бүр ажлын 5 өдөр 4 цагийн зам туулдаг байв.


Бэлтгэлдээ амжиж очихын тулд сургуулиасаа эрт тарах шаардлага гардаг байсан. Сургуульдаа өглөөний 9 цагт ирэн, “Мо 14:00 цагт Эраб Контракторс багийн бэлтгэлтэй тул, хичээлээс нь эрт чөлөөлнө үү” хэмээн өгүүлсэн клубын бичгийг үзүүлээд бэлтгэлдээ явдаг байв. Тиймээс сургуульд миний бие хоёрхон цагийг өнгөрүүлдэг байсан. Хэрвээ би хөлбөмбөгчин болоогүй байсан бол одоо надад маш хэцүү байх байсан. 3-4 жилийн турш долоо хоног бүрийн 5 өдөрт нь бэлтгэлдээ явдаг байсан. Өглөө гэрээсээ 9 цагт гаран, 14 цагт бэлгэл дээрээ очин, 18 цагт бэлтгэлээ тараад эргээд 22:00-22:30 цагт гэртээ ирдэг байв. Өдөр бүр ийм маягаар өнгөрдөг байсан даа.


Туулах зам тийм ч амар байгаагүй, 3-4 удаа автобусаар дамжих шаардлага гардаг байсан. Буцахдаа ч мөн адил.

Миний хэлсэнчлэн цаг үе амар байгаагүй ч, миний бие залуу, мэргэжлийн чадварлаг тоглогч болохын хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан юм....

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх