Эхлээд Зальцбургт баяр хүргэх нь зүйтэй байх.Ливерпүүлтэй тоглосон хоёр тоглолт нь үнэхээр сонирхолтой үзүүштэй энтертайнмент шоу шиг л байлаа.

Өндөлзсөөр байгаад бараг бүтэн хайрцаг тамхинд хордох дөхлөө хаха.Жэссэ Марш гэж дасгалжуулагч энэ багийг үнэхээр гоё цэмцгэр зохион байгуулалттай тоглуулж байна.Магадгүй ирэх жилүүдэд аль нэг том багийн дасгалжуулагчаар очих байх.Ер нь Клоппог явсаны дараа Наггелсман энэ хоёрын нэгийг аваад ирвэл ч гэж бодогдов.Зальцбургийг улирлын өмнө ингэж төвөг удна гэж бичиж байсан санагдаж байна. Бодсоноор л болоо.

Бас нэг зүйл сонирхолтой санагдсан нь Ред Буллийн энэ төсөл их гоё юм.Шинэ шинэлэг зүйл рүү тэмүүлж орчин үеийн хөлбөмбөгийн загварыг тодорхойлж байгаа гэлтэй.Германд РБ Лайпциг маш сайн байгаа.Дасгалжуулагч нь мөн л залуу Герман мэргэжилтэн Юлиан Наггелсман.Марш,Наггелсман хоёр ирээдүйд дэлхийн шилдэг менежерүүдийн тоонд багтах нь тодорхой байх.Том багууд ч аль хэдийнээ сонирхоод эхэлсэн.

За тэр ч яаахав.Клопп өнөөдрийн тоглолтонд маш сайн бэлджээ.Тэгэхээс ч аргагүй байв.Хэт шахаж бөмбөг бүрийн төлөө гүйх биш төвийн хагаст хяналт тогтоохийг эрмэлзэх шиг боллоо.

Кэйта,Жини,Хэндо гурав ч үүргээ маш сайн биелүүллээ.

Кэйта талбайд байгаа нөхцөлд манай хагас хамгаалалт санаачлага сайтай динамик болж ирж байна.Өнөөдрийн тоглолтонд бяцхан Гвиней залуу маань 80 хувьтай дамжуулалж,6 удаа бөмбөг булааж,4 хууралт,2 такл,3цохилт хийж 1 гоол оруулав.Сүүлийн 2 тоглолтонд 2 гоол 1 ассист.Үүнийг л хүлээгээд байсан юм.Ливерпүүлд тавтай морил Наби Кэйта.

Яг одоо тоглож байгаа Хэндо бараг л класс түвшинд байна.Анти Хэндочууд нэг удаа ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.Карьерийнхаа хамгийн шилдэг тоглолтуудыг үзүүлж байна ш дээ.Багийн тоглолтоо маш сайн удирдаж тоглолт нь ч илүү крийтив болчихсон санагдаад байгаа.Өнөөдрийн тоглолтонд Жинитэй хамт хамаг хар ажлыг нугаллаа.Фабиньо эргэж ирвэл хагасуудын өрсөлдөөн улам л ширүүсэх нь.

Довтолгооны гурав маань бас л олон боломж алдлаа.Салах бүх Зальцбургийн хаалганд 9 цохиж 3-нь хаалгаа онож хүн аймаар финиш хийж 1 гоол оруулжээ.Ингэснээр Ливерпүүлийн төлөө 125 тоглолтонд 82 гоол оруулж Суарез,Торрес хоёрыг ардаа хийв.Карьерынх нь 200 дахь гоол.Манэгийн ээлжит сайн тоглолт.Ганцхан хууралтаар нэг гоол бүтээж энэ улирал оруулсан гоолуудынх нь 10-нь тоглолтын эхний гоол болж бүртгэгджээ.Харин Фирмино өнөөдрийн тоглолтонд хаа сайгүй л байлаа.Тоглолтын турш Клопп хувилбараа 4-3-3,4-2-3-1 гэх мэтээр сольж тоглоход мань эр Салахтай байраа сольж хойшлоод Манэ баруунд,Кэйта зүүн рүү гарч байв.Хагас хамгаалалтанд туслана нэмээд бүр хойшилж бөмбөг авна гээд яаж энэ бүхнийг хийгээд байдгийг одоо хүртэл ойлгохгүй л байгаа юм.

Хамгаалалт мөн мундаг ажиллаа.Роббо,Ван Дайк хоёрын таслалт таклууд Алиссоны хаалтууд супер байв.Энэ улирал Зальцбургийн эсрэг хаалгаа хуурай манасан анхны баг болсон байна.Тааруу мэлээ нь Ловрэний гэмтэл дахин сэдэрсэн.Матип 1 сарыг дуустал ирэхгүй гэдгйиг Клопп баталсан бөгөөд төвийн хамгаалалтанд Ван Дайк,Гомэз хоёр л эрүүл саруул үлдэв.Ловрэний гэмтэлийн талаар тодорхой мэдээлэл маргаашнаас гарах байх.

Эцэст нь бас л дуулиан шуугиантайхан шөвгийн 16-д шалгарлаа.Ингэж гарсан жилээ ёндоордог улалмжлалаа энэ жил ч таслахгүй байх гэж найдаж байна.Ирэх 7 хоногт Ватфордтой тоглоод Клубуудын ДАШТ-г зорино.

Нийтэлсэн: Дарханбаяр

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх