Английн Пример Лигийн 25-р тойрогт Улаанууд Хаддерсфилд багийн талбайд зочлон тоглов.

Тоглолтын эхнээс л 2 баг маш хурдтай, өндөр темптэй тоглолтыг үзүүлж эхэлсэн бөгөөд Улаанууд бөмбөг эзэмшилтээрээ хол илүү тэргүүлж байв.

Удалгүй тоглолтын 26 дахь минутанд Эмрэ Жаны 16-ийн гаднаас хүчтэй цохисон цохилт эсрэг багийн тоглогчын хөлд хавсарч хаалганы буланд зоогдох нь тэр. Тооны харьцаа: 0-1. Эмрэ Жаны хувьд өнөөдөр багийн ахлагч эргэн талбайдаа ирсэн болхоор төвийн хагас дээрээ тоглосон нь илүү чөлөөтэй, өөрийн тоглолтоо бүрэн гаргавуу гэж харагдсан. Бөмбөг таслалт, дамжуулалт, цохилт гээд өнөөдөр тэрээр бүх талаар супер байв.


Тоглолтын тэргүүллийг авсан Улаанууд тоглолтыг нам хэмнэлд шилжүүлж бөмбөгийг илүү бариж тоглосон бөгөөд багийн ахлагч Хэндорсон онц сайн үүргээ гүйцэтгэж Эмрэ Жан, Милнэр хоёрт илүү чөлөөтэй тоглох боломжыг гаргаж өгч байв.

Удалгүй эхний хагасын сүүл хэсэгт Салахын дамжуулалтыг Роберто Фирмино өөрийн уран тансаг чадвар, мэдрэмжээр айлын хаалгачын эсрэг нэгэн гоёмсог цохилтоор хаалгыг мялаах нь тэр. Тооны харьцаа: 0-2

Ингэснээр Бобби маань сүүлийн 10 тоглолтонд 12 гоолд оролцож 10 гоол 2 гоолын дамжуулалт өгч, улирлын 19 дэхь гоол нь тасархай төгсгөл,тасархай дамжуулалтаар оров.Энэ улирал нийт 19 гоол 10 гоолын дамжуулалт. Супер формтой байгаа Улаануудын гол тоглогч.


Хоёрдугаар хагаст Улаануудын бөмбөг эзэмшилт зарим үедээ 90% хүртэл хэмжээнд байж тоглолтыг бүрэн хянаж байсан бөгөөд эсрэг багийн ганц нэг аюултай довтолгоог амжилттай зайлуулж байсан бөгөөд төвийн хамгаалалтанд гарсан Ловрен тун сайн байв.

Тун ч удалгүй тоглолтын 77 минутанд Эмрэ Жаныг эсрэг багийн тоглогч Филипп Биллин 16 талбайд аюултай довтолгоон дээр араас нь түлхэж унагаасан бөгөөд шүүгч торгуулын цохилтыг эргэлзэлгүй  заав. Хэдийгээр талбайд 11-ийн цохилтыг цохих  онц эрх бүхий багийн дэд ахлагч Жэймс Милнэр байсан боловч Египет арслан Салах бөмбөгний ард ирсэн байв. Улмаар цохилтоо амжилттай болгосноор тооны харьцаа 0-3 болгов. Салах гоолын баяраа Милнэртэй хамт хийсэн бөгөөд цохилт хийх эрх өгсөнд талархсан хүндэтгэлийн илэрхийлэл гэлтэй байсан юм.

Ингэснээр Салах 33 тоглолтонд 26 гоол 7 гоолын дамжуулалттай болов. Хэдийгээр өнөөдөр төдийлөн олон гоол бүртгүүлэх боломж гараагүй ч эсрэг багийн тоглолтыг эвдэх, аюул тарих тоглолтоо уламжлал ёсоороо гаргаж байв. 


Тоглолтын 83" минутаас багийн ахлагч Хэндорсон, Салах, Фирмино нарыг ээлжлэн суулгаж Жини, Окслэйд, Соланке нарыг гаргав. Шүүгчийн шүгэл дуугартал тоглолтоо хадгалж чадсан Улаанууд энэ тойргоос бүтэн 3 оноогоо аван 50 оноотой болсон ба ирэх тойрогт хийх маш чухал тоглолт Тоттонхэймийг хүлээж авах тоглолтонд сэтгэл зүйн өндөр давамгайлалтай орох боломжтой боллоо.

Тоглолтын онцлох тоглогчдоор Робертон, Ловрен, Хэндэрсон, Бобби нар байсан бөгөөд Милнэр өөрин унаган байрлалдаа гарч маш сайн тоглолт үзүүлж байв.

Тоглолтын шилдгээр улаанууд саналаар ЭМРЭ ЖАН-ыг тодруулав.

 

Оруулсан: Чингис-Од

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх