5 дахь удаагийн Reds' Futsal Cup тэмцээн болох өдрийн тов гарлаа. Энэ удаагийн тэмцээн 2018 оны 03 сарын 24-нд Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд болох гэж байна. 

Тэмцээний зорилго: Монгол дахь албан ёсны Ливэрпүүлийн фэн клубын гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой, спортлог байдлаар өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.


“REDS' FUTSAL CUP -2018” тэмцээний удирдамж

НЭГ. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт

1.1. Тэмцээнийг “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-аас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.

1.2. Тэмцээн 2018 оны 03 сарын 24-ны Бямба гарагийн 09:00 цагт эхэлнэ. 

1.3. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.

1.4. Тэмцээн "Reds’ Futsal Cup" цомын тэмцээний дүрмээр явагдана.

1.5. Тэмцээнд зөвхөн Фэн клубын албан ёсны гишүүнчлэлтэй дэмжигчид оролцох боломжтой!

* Өнгөрсөн жилүүдээс фэн клубээс албан ёсоор зохион байгуулж буй уралдаан тэмцээнд оролцох хүмүүс тодорхой шаардлага тавьж өгөхөөр тогтсон бөгөөд энэ зарчмаа цаашид хатуу баримтлахаар тогтсон юм. Тиймээс энэ удаагийн Рэдс Футзал 2018 тэмцээнд дараахи шалгуурыг уламжлал ёсоор тавьж байна.

Үүнд:

1-рт: “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-ын гишүүчлэлийн карттай байх.

2-рт: Гишүүнчлэлийн картаа авч амжаагүй ч үйл ажиллагаануудад идэвхитэй оролцдог байх. ( Тоглолт үзэхээс бусад)

Энэ 2 шаардлагын аль нэгийг хангасан тохиолдолд тэмцээнд оролцох эрх бүрдсэнд тооцох болно. Түүнчлэн цаашид ч фэн клубээс зохион байгуулах олон уралдаан тэмцээнд оролцоход эл шаардлагаа шалгуур үзүүлэлт болгох учраас та бүхэн гишүүнчлэлийн кардаа захиалаарай.

ХОЁР. Тэмцээний журам

2.1. Тэмцээн цомын тэмцээний форматаар явагдана.

2.2. Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүдийн тооноос хамаарч баг болон хэсгийн тоо шийдэгдэнэ.

2.3. Тэмцээн нэг талдаа 10 минутаар (бохироор) 2 үе явагдана.

2.3.1 Багийн бүх тоглогчид талбайд хамгийн багадаа 1 үе тоглох ёстой. 

2.3.2. Шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

2.4. Хэсгээс гарахдаа оноо, гоолын зөрүү, хоорондын тоглолт гэсэн дарааллаар явна.

2.5. Хасагдах шатанд цаг сунгалгүйгээр торгуулын цохилтоор шийдэгдэнэ.

2.6. Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүд дундаас багийн ахлагчдыг сонгоно.

2.7. Сонгогдсон багийн ахлагчид тэмцээнд оролцох хүсэлтэй тоглогчдоос Драфт маягаар сонголт хийнэ. (Драфтийг тэмцээний өдөр шууд хийнэ)

2.8. Тэмцээний хураамж нь 12.000₮ байна. (Энэхүү хураамж нь тэмцээн болох талбайн түрээс болон медаль, ус ундаа бусад хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаж байгаа болно)

2.9. Тэмцээнд зөвхөн Ливэрпүүл клубын дэмжигчид оролцох бөгөөд Ливэрпүүл клубтэй ямар нэг хамааралгүй найз нөхөд, хамаатан садангаа дагуулж ирэн тэмцээнд оролцуулахыг хүссэн тохиолдолд тухайн оролцогчийг шууд хасах болохыг анхааруулж байна.

2.10. Тэмцээний үеэр бусадтай зүй зохисгүй харилцах, маргаан (зодоон) үүсгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис зэргийг хэрэглэсэн тохиолдолд зохион байгуулах комисс хэлэлцэж, тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

2.11. Хэрэв тэмцээний журамд заагдаагүй зүйлс тэмцээний явцад тохиолдвол тэмцээнийг зохион байгуулах комисс тухай тухайд нь хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тэмцээнтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт, нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

9974-4007 Энхбаатар
9988-2339 Хаш-Эрдэнэ холбогдоно уу. 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх