Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Рэдс лигт оролцох Копуудын анхааралд!

Хүсэн хүлээсэн "Рэдс лиг 2018" тэмцээн 10 хоногийн дараа эхлэх гэж байна. Нийт 8 долоо хоногийн турш үргэлжилдэг лигийн тэмцээн маань 4 дэх жилдээ дараалан зохиогдох гэж байгаа билээ. Ингээд мэдээллийн чанартай зүйл сонордуулъя.

Рэдс лигийн тэмцээнд уламжлал ёсоор 8 баг хоёр тойргийн турш өрсөлдөж, аваргаа шалгаруулна. 

Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд хамгийн түрүүнд бүртгүүлсэн 120 тоглогч лигт оролцоно. Тэмцээний бүртгэл 2018.05.03-ны 18:00 цагт хаагдаж, маргааш нь буюу 05 сарын 04-нд драфт явагдана. Драфтыг сонгогдсон 8 багийн ахлагчид хийнэ. 

Рэдс лигийн тэмцээнд оролцохын тулд та дараахи шаардлагыг хангасан байх ёстой.

  • Ливэрпүүл клубыг дэмждэг байх
  • “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ-ын гишүүн байх
  • Рэдс лигийн тэмцээний хураамж болох 10,000₮ төлсөн байх шаардлагатай.

Хураамж 10,000₮ ийг Капитрон банкны доорх дансанд тушаана.

  • Дансны дугаар: 303 005 88 99
  • Дансны нэр: Ливерпүүлийн Хөгжөөн Дэмжигчдын Клуб
  • Гүйлгээний утга: Рэдс лиг 2018, Нэр, Утас

Ливэрпүүлийн фэн клуб өнгөрсөн жилээс Капитрон банктай хамтран ажиллахаар болсон бөгөөд энэ хүрээнд фэн клубын гишүүнчлэлийн картаа тус банкны Loyalty Card-аар солихоор болсон билээ. Фэн клубын гишүүнчлэлийн хураамж 15,000₮ байсныг өнгөрсөн Бүх гишүүдийн хурлаар 12,000₮ болгон бууруулахаар тогтсон бөгөөд та бүхэн өөрийн биеэр Капитрон банкны Шангри Ла дахь салбарт очиж нээлгэх юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй оруулах болно.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх