Улирал эхэлснээс хойш манайх 4 удаа торгуулийн цохилт хийх эрх авч, нэгийг нь л эхний тоглолтонд Фирмино хийсэн. Түүнээс хойшхи гурван цохилтоо Фирмино, Салах, Милнэр гурав алдлаа.

Милнэрийн хувьд маш сайн цохигч. Ливэрпүүлд ирээд эхний 10 цохилтоо дараалан хийж, төгс гэмээр цохиж байсан ч сүүлийн 2-ыгоо алдаад байна.

Клопп улирлын эхэнд Милнэр гарааны бүрэлдэхүүнд тогтмол гарахгүй гэх шалтгаанаар, нөгөө талаар багийн шинэ #9 болсон Фирминод энэ эрхийг өгсөн. Гэсэн ч Сэвияа дээр алдсан гэдэг шалтгаанаас болсон уу, түрүүчийн тойрогт Салах цохиод алдсан. Сая энэ хоёул байсан ч Милнэр цохиод алдлаа.

Миний бодлоор Клопп анхны шийдвэртээ үнэнч зогсож, Фирминод энэ үүргийг хүлээлгэсэн нь зүгээр байх. Алдаанаасаа суралцсаар л улам сайн цохигч болно. Багийн #9-ийг зүүж байгаа хүнд гоолын тоонд нь ч хэрэгтэй. Мэргэжлийн тоглогчид, суперстарууд гээд бүгд л алддаг. Мэсси, Рон лав өчнөөн пен алдсан. Жэррард маань найдвартай цохьдог байсан ч хааяа алдчихдаг л байсан. Тэгэхээр нэг алдлаа гэдэг шалтгаанаар солиод байвал дэмий л байх.

Тоглолт бүрийн өмнө дасгалжуулагч нар өнөөдөр хэн цохих талаар хэлдэг. Клопп ч бас хэлдэг байх. Өчигдрийн тоглолтын өмнө Милнэр гараанд гарсан учраас цохиорой гэж хэлсэн болов уу.

2011, 12 оны үед пеналт цохих манай эмзэг асуудал байсныг санаж байна. Жэррард удаан хугацааны цавины гэмтэлтэй байсан тэр үед ёстой дуртай нь очоод цохьчихдог байсан. ФА Капт байх, доод лигийн нэг багтай тоглож байхдаа пен цохих болоод үхэр Адам майр өөртөө итгэлтэй бөмбөг аваад заасан цэг рүү алхтал Кэнни орилоод Луист өгч байсан. Өнөөх нь дээгүүр доогуур яриулж олж авсныгаа алдчихаж билээ. Каут, Луис, Адам, Кэррол гээд цохих бүртээ алдаж байсан даа. Удалгүй тэгээд Жэррард эргэж ирснээр асуудал шийдэгдэж байсан.

Пеналт гэснээс Балотэлли сайхан гар, Ливэрпүүлд ирээд эхний бэлтгэлийнхээ дараа Рожэрсоос “Танай багт пеналт хэн нь цохьдийн?” гэж асуусан гэдэг бх аа...? 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх