Корона вирус гэж тахал дэлхий нийтээр тархаж олон хүн эрүүл мэнд амь насаараа хохироод байгаа талаар тодорхой зүйл бичих илүү байх.Энэ аюулт өвчин спортын ертөнцийг ч орвонгоор нь эргүүлж сонирхогчдийн хамгийн ихээр шимтэн үздэг Европын хөлбөмбөгийн лигүүд,АНУ-н мэргэжилийн лигүүдийн улирал бүгд хойшилж зарим нь цуцлагдах тухай шуугиж эхэлсэн.Үүгээр ч зогсохгүй ээ Уран гулгалтын ДАШТ,Хоккейн ДАШТ цуцлагдаж ирэх зун болох хуваарьтай байсан ЕВРО-2020 тэмцээний товийг нэг жилээр хойшлуулах талаар яригдаж байна. Токиогийн Олимп харин хуваарийн дагуу зохиогдоно гэдгийг Японы ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.

Сүүлийн үед хамгийн их ярианы сэдэв болж буй зүйл бол Европын хөлбөмбөгийн лигүүд хэрхэх тухай юм.Бүгд хойшлогдчихоод байгаа ч улирлын аварга,унах,дээшээ дэвших багууд мөн санхүү алдагдал гээд олон асуудал босч ирж байгаа юм.Тэр дундаа Английн Премиер лигт. Энэ улирлыг гайхалтай эхлүүлж 25 онооны тэргүүлэл аваад байгаа Ливерпүүл клуб сүүлийн 30 жил хүлээсэн цомоо өргөх үү,үгүй юу? гэдэг асуудал олны анхааралд орж эхэлжээ.

Английн хөлбөмбөгийн холбоо одоогоор Премиер лигээс гадна доод лигүүдийн үйл ажиллагааг ирэх сарын эхэн хүртэл зогсоосон.Мөн Вирусын халдвар өдөр тутам нэмэгдэж байгаа тул лиг тэр чигээрээ цуцлагдах асуудал ч яригдаж байна.Ерөнхийдөө Премиер лигийн аваргын цомыг Ливерпүүлд өгөх одоо байгаа оноогоор лигийг дуусгах,ямар нэг ялагчгүйгээр тэр чигт нь лигийг цуцлах,үгүй бол хоосон цэнгэлдэхэд тоглолтуудыг явуулж 6-7 сардаа багтааж үргэлжлүүлэн дуусгах гэсэн хувилбарууд бий.

Шийдвэр яаж ч гарсан бай Ливерпүүл клубын хувьд одоо яригдаж байгаа мэмэ,тролл шиг зүйл болохгүй гэдэг нь тодорхой.Наад захын жишээ нь тоглогчид,клубын ажилчдийн эрүүл мэндийн асуудал.Нөгөөтэйгүүр олон нийтийн эрх ашиг ч үүнд багтах юм.Ливерпүүл клубын дасгалжуулагч Юргэн Клопп ч яг ийм утгатай мэдэгдэл хийсэнийг "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага"-н тэргүүн сайшаасан байв.Нэг цом нэг жил хойшлох бол асуудал биш.Тэртээ тэргүй Ливерпүүл ирэх хэдэн жил Англи болон Европт фаворит баг байх болно. Яагаад вэ? гэжүү


1."Fenway Sports Group"

Жон Хэнри эзэнтэй Америк бизнесменүүдийн нэгдэл болох уг групп спортын багуудийг удирдах өөд нь татах тал дээр гаршсан газар юм. Хамгийн ойрын жишээ Ливерпүүл болон АНУ-н Бэйсболлийн "Мэйжор" лигийн Бостон Рэд Сокс багууд. Тухайн үедээ шуугиан тарьж байсан "Money Вall" кинон дээр гардаг Билли Бийний загварыг ашиглан хэт их мөнгө, хөрөнгө хаялгүй зөв загвар, сайн систем, скаут, тооцооллоор хэрхэн амжилт хүрч болохыг харуулсан явдал байв.

Одоо энэ загвараар "Ред Булл" амжилттай ажиллаж байгаа юм. 2015 онд Америк бизнесменүүд Ливерпүүл клубыг худалдан авахад 300 сая фунт стерлингийн өр, 300 гаруй саяаар үнлэгдэж байсан бүрэлдэхүүн бараг дундаж түвшинд очсон баг л хүлээж байлаа. Харин 5 жилийн дотор 1,4 тэрбумаар үнэлэгдсэн бүрэлдэхүүн 6 дахь Аваргуудын лигийн цом, Европын шилдэг багуудийн нэг гэсэн байр сууринд нь эргүүлэн авчирчээ.


2. Санхүү,багийн бүрэлдэхүүн

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Ливерпүүл клуб (Delloitte,CIES) Европтоо хамгийн эрүүл санхүүгийн тогтолцоотой багаар тодорчээ.Сүүлийн хэдэн жил тоглогчдын арилжаа наймаанд зарцуулсан мөнгө +ашигтай гэсэн үзүүлэлтэй байгаа бол өнгөрсөн жил 500 сая фунтын цэвэр ашиг олсон нь нийт ашигийн хэмжээ хамгийн их хувиар өссөн баг болсон байна.

Тоглолтуудаас олсон орлого өнгөрсөн жилүүдэд 3,5 саяаас 84 сая,медиа орлого 41-261 сая болтолоо өссөн.Үүний хажуугаар Анфилд цэнгэлдэхийн суудлын тоог нэмж,Киркби академийг нүүлгэж бэлтгэлийн баазыг шинээр барьсан барив.Өөр нэг тэмдэглүүштэй зүйл нь "NIKE"компанитай шинээр маш том гэрээг байгуулж санхүүгийн хувьд илүү хүчирхэг болох замаа засч чадсан явдал байв.Ливерпүүл "NIKE"-с жилд клубтэй холбоотой бүх бүтээгдэхүүний орлогын 20 хувь дээр нь 35 сая фунтийг бэлнээр авах 10 жилийн гэрээг багуулсан юм.Хамгийн багадаа 750 саяаар "NIKE"-тай гэрээлсэн гэхэд болно.Багийн бүрэлдэхүүний хувьд ч маш том дэвшилийг авчирч чаджээ.Майкл Эдвардс гэж Ливерпүүлийн спортын захирал сүйхээтэй эрийн ачаар одоо байгаа бүрэлдэхүүнийг босгоход Клопп 380 саяыг зарцуулсан бол төлөвлөгөөнд багтаагүй тоглогчдийг зарж 400 саяыг босгож чадсан юм.

Олон улсын спорт судалгаа шинжилгээний хүрээлэнгээс сүүлд гаргасан Европын хамгийн өндөр үнэтэй бүрэлдэхүүнтэй багуудын жагсаалтийг 1,4 тэрбумаар Ливерпүүл тэргүүлсэн.Яагаад гэдэг нь тодорхой.Ливерпүүлийн байрлал бүр дээрхи тоглогчдийн үнэлгээ сүүлийн 2 жилийн дотор 2-3 нугалагдан үнэлэгдэж байгаа юм.Жишээ нь: Уг байгуулагаас гаргасан судалгаанд дэлхийн хамгийн үнэтэй баруун,зүүн жигүүрийн хамгаалагчдаар Робэртсон,Трент Александр-Арнольд нар тодорсон.Тэдний үнэлгээг 100 орчим саяаар тогтоосон бол анх авсан үнэ нь Робэртсон 7 сая,Трент академийн бүтээгдэхүүн юм.Харин хамгийн үнэтэй тоглогчдийн жагсаалтанд Манэ,Салах нар эхний 5-д багтаж чаджээ.Сайн дасгалжуулагч,наймааны зөв бодлого,хамтдаа удаан тоглож системээ ойлгодог болсон туршлагатай багийн бүрэлдэхүүн бол амжилтын гол зэвсэг.Тэр нь Ливерпүүлд хангалттай бий.


3. Цаашдийн төлөвлөгөө

NBA Talk-хан нэг их гоё сүржинээр хэлээд байдаг даа "Dynasty" гэж.Клопп болон клубын цаашдийн төлөвлөгөө энэ.Санхүү,багийн бүрэлдэхүүн,бусад хангамжийн хувьд баталгаатай болсон Ливерпүүл илүү хүчирхэг баг болж илүү өрсөлдөөн үзүүлэх алхамаа хийж эхлэнэ гэдгийг шар хэвлэлүүд биш тус клубтэй ойр байдаг хөлбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлчид,пундитууд онцолж эхэлжээ.Нэг зүйл хэлэхэд худал үнэн цуурсан хэвлэлүүдээс илүү нэр бүхий хэдэн сайн сэтгүүлчдийн мэдээ мэдээлэл илүү бодитой байдаг.Тэдний мэдээллэж буйгаар бол өнгөрсөн жил наймаа хийгээгүй мөн том спонсортой болсон Ливерпүүл энэ зун дутагдалтай байгаа 3-4 байрлалд хүчээ зузаатгаж дор 2-с доошгүй од тоглогч авчирах төлөвлөгөөтэй байгаа гэсэн байна.1 довтлогч,1 хагас хамгаалагч,зүүн жигүүрийн хамгаалагч,Ловрэн,Адриан нарыг явуулбал тус тусын байрлал дээр ирээдүйтэй залуу гэгдэх тоглогчдыг авчирахаар төлөвлөсөн.Эхний алхамууд ч хийгдэж эхэлсэн бөгөөд Байер Ливеркузены Кай Хаверц,Дортмундын Санчо нарыг сонирхож байгаа бол РБ Лайпцигаас Тимо Вернерийг авах ажил яриа хэлэлцээрийн түвшинд очсон гэдэг нь бараг тодорхой болжээ.Үүнээс гадна сайн тоглогчид ирсэн ч багийн гарааны бүрэлдэхүүнээс хэнийг ч зарахгүй гэдгийг мөн мэдэгдсэн юм.Ливерпүүл тухайн тоглогчтой гэрээ хийхдээ худалдаж авч болох мөнгөн дүнг зааж өгдөггүй.Энэ нь нэг талаар бусад багт гол тоглогчдоо алдахгүй байх,алдсан ч маш өндөр үнэ хүргэх зорилготой зүйл.

Сүүлийн тод жишээ нь Коутиньо.Тоглогч өөрөө хүсээд явах шийдвэр гаргасан,шийдвэрийг хүлээн авсан,маш өндөр үнээр зарсан.Зөрүүлээд хямд системд тохирох зөв тоглогчдийг олоод ирнэ.Ердөө л энэ.Одоогийн нөхцөл байдалд харин Ливерпүүлээс явах хүсэлтэй тоглогчид гарч ирэх нь бараг л боломжгүй зүйл юм.Хурдаа авсан хөлөг онгоцноос живж буй онгоц руу үсрэх тэнэг Коутиньогоор дууссан бизээ хаха. Энэ зун Ливерпүүл 3-4 наймаа хийх бол Шакири,Лаллана,Ловрэн,Уилсон болон зарим нэг тоглогчдыг зарж 100 гаруй сая фунт олох боломжтой бөгөөд энэ мөнгийг эргүүлэн наймаанд зарцуулж бүрэлдэхүүнээ зузаатгах ажилд нэмэрлэх хувилбар ч яригдаж байна.Төлөвлөгөөний дагуу бол илүү хүчирхэг,аюултай өлсгөлөн Ливерпүүлийг дараагийн хэдэн жилд Клоппын удирдлага дор харах ёстой.

Дахин хэлэхэд энэ жилдээ өвчин тахал нь намдтал лигийг хойшлуулах эсвэл цуцлуулсан ямар ч тохиолдол Ливерпүүлд нэг их сонин биш.Тэд санхүү хангамж,бүрэлдэхүүний хувьд аль хэдийнээ Европтоо тэргүүлэх зэрэглэлд очсон.Эрүүл саруул л байж байвал амжилт цом бол цаг хугацааны асуудал юм.Ер нь цаашдаа Пеп явчихгүй л бол Английн хоёр баг багагүй хугацаанд ноёрхох дүр зураг харагдаж байна.Мөнгө Рон,Мэсситэй мандаж байсан Испаний хоёр,Германы гранд Байерн,Хөгшин Ювэнтус,орой бусгай байгаа Интэр,ПСЖ мэдээж өрсөлдөөнд яригдана.Харин бодит байдал дээр.....😁

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх