Ливэрпүүлийн фэнүүд бол онцгой. Тэд тоглолтын турш дуулж, хүнд хэцүү үед нь багийнхаа урам зоригийг хэрхэн сэргээхээ мэддэг. 

You will never walk alone – Энэ бол хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн гайхалтай дуу гээд хэлчихвэл буруудахгүй байх. Тийм ч учраас энэ дууг олон багийн хөгжөөн дэмжигчид дуулдаг ч алдарт YNWA-г Ливэрпүүлийн сүлд дуу гэдгээр нь л хүмүүс илүү мэддэг. 2005 онд Истанбулд түрүүлэхэд энэ дууны ид шид үйлчилсэн. Бүхэл бүтэн 20 жил хүлээсэн финалын тоглолтын дөнгөж эхний үед 3:0-ээр хожигдож, тоглогчид сэтгэлээр унан хувцас солих өрөөг зориход хөгжөөн дэмжигчид “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” хэмээн үргэлжлүүлэн дуулсаар байсан юм. Анфилдад тоглолт эхлэх бүрт эгшиглэдэг энэ дуу тэр үед магадгүй ер бусын сонсогдсон байх. Хөгжөөн дэмжигчид энэ дуугаараа Ливэрпүүлийн тоглогчиддоо дахин босч тэмцэлдэх хүчийг өгснөөр Аваргуудын лигийн тэмцээний бүх цаг үеийн хамгийн агуу эргэн ирэлт үүссэн түүхтэй. 

Зөвхөн YNWA ч бус Fields of Anfield Road, My Liverpool, We won 5 times, We are Liverpool гээд олон гайхалтай дууг Копууд зохион дуулдаг. Түүгээр ч зогсохгүй итгэлийг нь алдаагүй тоглогч нартаа chant зориулан дуулдгаараа тэд алдартай. Дөнгөж өнгөрсөн намар Анфилдад ирсэн Мо Салах энэ хугацаанд хэдэн ч чанттай болчихов. 
Заа баахан хадуурчихлаа, Ливэрпүүлийн фэнүүд төдийгүй Европыг байлдан дагуулаад буй Allez Allez Allez дууны талаар өгүүлэх гэж байгаа шд. Юуны өмнө Allez (хэлэхдээ Але) гэдэг үг нь Францаар “Урагшаа” гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Ливэрпүүлийн олон дуунд Go Go, Come On гэсэн үг байдаг учраас зориуд Але-г сонгосон эсэхийг бол хэлж мэдэхгүй юм. 

Ямартай ч наймхан мөрөнд Ливэрпүүлийн хамаг л амжилт, ялгуусан түүхийг бараг багтаачихсан энэ дууг Копууд хамгийн анх Португ талбайд нь 5:0-дэхэд анх дуулжээ. Ингээд үүнээс хойш тоглолт бүрт энэ дуу цэнгэлдэхэд эгшиглэж, нэг л мэдэхэд Анфилдын дууны номны жагсаалтанд дээгүүр орох нэр хүндтэй дуу болж чаджээ. Олд Траффордод хожигдсон тоглолтын үеэр 70-аад мянган чөтгөрүүдийн өмнөөс 3000-хан мянган Копууд энэ дуугаа дуулсаар л байсан. Манчэстэрийн нөгөө цэнгэлдэх Этихадад ялалт авахад ч мөн адил. Улмаар Мөнхийн хотын Олимпийн цэнгэлдэхээс Аваргуудын лигийн финалыг зорих тасалбараа захиалсны дараа бүр гайхалтайгаар эгшиглэж байв. 

Энэ дуу бол Европын тавцанд зориулагдсан. Ливэрпүүл Европын цомын тэмцээнд амжилттай оролцож байсан үед Копууд нэгэн шинэ дууг зохиодог уламжлалтай байж. Тухайлбал 2005 онд Ring on Fire, 2007 онд Oh Campione, 2016 онд Three Little Birds дууг зохиож байсан бол Allez Allez Allez энэ бүхний үргэлжлэл юм. 
Хэрвээ та Ливэрпүүлийн үнэнч фэн мөн бол, хэрвээ та 05 сарын 26-нд Копуудтайгаа хамт 11 жил хүлээсэн Аваргуудын лигийн финалын тоглолтыг хамт үзэж багаа дэмжих гэж байгаа бол энэ гайхалтай дууг заавал сураарай.

Allez allez allez! 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх