Нэг бол ингэж бут ниргэнэ нэг тэнцэнэ.Ливерпүүлийн тоглолтыг нэг нөхөр хоёр өөр дүрд хувирдаг Hyde and Jekyll-тэй зүйрлэсэн байна лээ.

Коутинод Суонсигийн хамгаалагчид бол үнэндээ багадлаа. Аргагүй класс болчихож. Нэг хэсэг явбал явна биз гэж боддог байсан сүүлийн үеийн тоглолтуудыг нь харахаар хайран ч юм шиг. Өнөөдөр
5 хууралт
5 түлхүүр дамжуулалт
1 гоол
1 ассист.
Ливерпүүлийн түүхэнд 16-н гаднаас хамгийн олон гоол оруулсан тоглогчдийн жагсаалтийн дэд байранд орж ирсэн гэнэ. (14 гоол). Энэ жагсаалтыг мэдээж Жэррард тэргүүлдэг.

Фирминог өнөөдөр хамаг хар ажлыг хийлээ. Түүнд ганц нэг буруу шийдвэр гаргах, дураараа цохих үе байлгүй яахав. Дээр нь довтлогчын байрлалд тоглож байгаа тоглогч. Бобби бүх тэмцээнд энэ улирал 16 гоол 7 ассист хаячихаж. Агуэро, Мората, Лукаку, Жэсүс, Лаказетте нарыг дээрхи үзүүлэлтээр хол хаясан байна. Премиер лигийн 8,9 дэхь гоолоо оруулаад зогсохгүй 
2 такл
2 хууралт
3 бөмбөг таслалт
2 түлхүүр дамжуулалт өгчээ.

Салах маань харин хэд хэдэн боломж алдсан ч 2 ассист өгчихөөд суув. Дараагийн тоглолтонд Манэ андтайгаа гарч ирээд самарах биз ээ.

За дунд гурав бол ёстой уучлаарай байлаа үнэндээ.Оксийг гоол хийхэд нь л харлаа.Өнөөдөр Клаван бараг цэвэрлэгч хамгаалагчын ажилыг давхар хийчихвүү яаав.Суонси муу,манай довтолгоо сайн тулдаа л өнгөрлөө Базарваань.Лаллана харин орж ирэнгүүтээ л Круйфф эргэлтээр нүд хужирлаж тоглолтын хэмнэлийг өөрчилчих шиг санагдсан.Лалланатай дундын шугам бас л гоё ш дээ.Дэргэд нь Коу,Эмрэ хоёрыг тавьчихвал бүр гоё.

Өнөөдрийн гол үйл явдал Ливерпүүлийн унаган хүү Александр-Арнольд лигийн анхны гоолоо оруулсан явдал байв.ТАА-г Гуардиола хүртэл сонирхож байсан нь учиртай.Өнөөдөр:
8 такл
1 гоол
2 амжилттай хууралт 
2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна.

Сүүлийн 14 тоглолтонд хожигдоогүй явна. Ирэх тойрогуудад Лэстэр,Бөрнли,Эвертон,Сити гэсэн чангахан учираануудтай тоглох сонирхолтой тулаан хийх нь ээ.

Оруулсан: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх