Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Ливэрпүүл клубийн довтлогч, Португалын шигшээ багийн бахархал, хүн бүхний хайртай тоглогч Диого Жота дүүгийнхээ хамт Испанид гарсан авто ослоор хорвоог орхисон нь хөлбөмбөгийн ертөнцөд нөхөж баршгүй гарз боллоо.

Тэр бол зүгээр нэг авьяаслаг тоглогч биш байв. Тэр бол багийнхаа зүрх төдийгүй өрсөлдөгч ч хүндэтгэдэг жинхэнэ тамирчин, хамт олондоо гэрэл байж чадсан нэгэн. 

Үргэлж инээмсэглэж, өөрийн халуун сэтгэл, эерэг байдлаараа олныг урамшуулж явсан гайхалтай тоглогч. 

Түүний эгэл бус зан чанар, зүтгэл, тэмүүллийг бид мартахгүй.

Ливэрпүүл клубийн зүгээс түүнийг, түүний дүү Андрэг алдсан гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлж, энэ хүнд хэцүү цаг үед тэдэнд бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. 

Мөн Португалын хөлбөмбөгийн холбоо “Энэ бол зүгээр нэг тоглогчийн үхэл биш, харин хүн чанар, хайрын билэг тэмдэг байсан нэгнийг алдсан гашуун гарз” хэмээн мэдэгдсэн байна.

Монгол дахь бүхий л хөгжөөн дэмжигчдийн хувьд гунигт өдөр тохиож байна. 

Амгалан нойрсоорой, Жота.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2025 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх