Шальке клубээс 2000 онд төрсөн, 186 см өндөртэй, Турк хамгаалагч Озан Кабакыг 1 сая паундаар зээлээр авахаар болсон байна. Хэрвээ боломжийн тогловол нэмж 500к паунд төлөх бөгөөд бүр дориун байвал зун худалдан авах нөхцөлтэйгөөр зээлэхээр боллоо. Үнэ 18-20 сая паунд гэнэ.


Товч танилцуулга:

Озан Мухаммед Кабак (2000 оны 3-р сарын 25 төрсөн) нь Бундеслигийн Шальке 04 багт төвийн хамгаалалтын байрлалд тоглож байсан Турк улсын хөл бөмбөгийн тоглогч юм.

Багуудын карьер.

Галатасарай баг

Озан Галатасарай багийн өсвөрийн академид 2011 онд элссэн. Тэрээр Галатасарай багтаа 2017 онд мэргэжлийн тоглогчын гэрээ хийж байсан.

Штутгард баг.

2019 оны 1-р сарын 17-нд 2024 оны 6-р сар хүртэл гэрээ хийн Бундеслигийн Штутгард баг руу шилжсэн. Улмаар 3-р сард Ханновер 96 багийн эсрэг 5 -1 харьцаатай хожсон тоглолтонд 2 гоол оруулж 18 нас 11 сар 7 хоногтойдоо Турк улсын хамгийн залуу гоол оруулсан тоглогч болсон.

Шальке 04

2019 оны 6-р сарын 30-нд Кабак 5 жилийн €15 сая гэрээгээр Шальке 04 багт нэгдсэн.

Шигшээ багийн карьер.

Озан нь Турк улсын шинэ залуу тоглогч. Тэрээр 2017 оны 17 хүртэлх насны Европын Аварга шалгаруулах тэмцээнд багаа ахлан оролцсон ба тус тэмцээнд УЕФА-гаас зарласан шилдэг 10 тоглогчын нэг болсон. 2019 оны 11-р сард Евро 2020 тэмцээний урьдчилсан шатны Андора улсын эсрэг 2:0 харьцаатай хожсон тоглолтонд анх гараанд гарч байв.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2021 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх