Зиаак ингээд хоёр залуухан төвийн хамгаалагчтай болчихлоо. 

Манай скаутууд бол Кабакыг аль эртнээс л ойроос ажиглаж бсийм шиг байгаан. Клоппын найз Хаддэрсфилд тауны дасгалжуулагчаар ажиллаж бсан Дэвид Вагнэр түүнийг авахыг зөвлөж, Клопптой ярилцсан гэнэ. Гэхдээ худалдаж авахынхаа өмнө болж өгвөл зээлээр тоглуулаад сориод үзсэн нь зүгээр шүү гэж хэлсэн гэх юм. Хэдийгээр энэ жилийн Шалькегийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Бундеслигийн чамгүй туршлагатай гэдэг муугүй хэрэг. 

Кабак бол халуун цуст Турк эр. Нэлээд дайчин тоглолттой, бас тэр хэрээр нэлээд хийтэй хамгаалагч гэсэн дүгнэлтүүд багагүй харагдана. Гэхдээ дөнгөж 21 нас хүрэх тоглогч болохоор энэ алдааг нь хангалттай засч болно. Маш зоригтой, дайчин тоглолттой, үндсэн техник тун сайн зэрэг эерэг чанарууд түүнд бий гэнэ. 

Нөгөө нэг хамгаалагч нь 25 настай Бэнжамин Дэвис. Насаараа алаан дүүрэн Чэмпионшипт нүдэлдсэн эр бна. Прэстон бол Ливэрпүүлийн яг хойно байрлалтай ойрхон байдаг хот. Хэдийгээр доод лигээс ирсэн хамгаалагч ч гэлээ шууд утгаараа муу гэсэн үг биш. Хөлбөмбөгт тааварлахын аргагүй зүйлс олон. Сүүлд л гэхэд Роббо маань доош унасан Халл ситигээс ирж байлаа. Ер нь тааруухан багаас Ливэрпүүлд ирээд л гялалзчихсан түүх маш их бий. 

Мань эрийн давуу тал нь солгой хөлтэй СВ бөгөөд давхар зүүн ар ч хийчих чадвартайгаас гадна их мундаг алсын дамжуулалт хаядаг юм байх. Клопп лав түүнийг авсандаа туйлын ам сайтай байгаа гэнэ. Алсдаа ямар тоглогч болж өсч дэвжихийг хэн мэдэх билээ. Прэстонд өсч төрөөд, зөвхөн тэндээ л хөлбөмбөг тоглож байсан тэрээр хөрш зэргэлдээ Ливэрпүүлээс санал ирэхэд карьерынхаа дараагийн алхмаа хийх болсон гэж үзсэн бололтой. 

Сонирхуулахад агуу Билл Шанкли маань Прэстон клубээс шилжин ирж, Ливэрпүүлийг босгож байсан түүхтэй юм. 

Ямартай ч наймааны цонх хаагдахаас амжиж хоёр шинэ хамгаалагч багтаа нэгтгэж чадлаа. Багийн Төлөвлөгөө зөвхөн энэ улиралд чиглэдэггүй учраас өндөр үнэтэй, алдартай хамгаалагч олж ирэхийг хүсээгүй байх. Харин одоогийн нөхцөл байдлаа зөв үнэлж хамгаалагч олж ирэх нь чухал байсан учраас дээрх хоёр тоглогчийг авчирсан байх. Товчоор бол гал унтраах зорилгоор гэх үү дээ. Гэвч тэдний хэн нь ч завшааныг гайхалтай ашиглан, Ливэрпүүлийн эхний сонголт болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. 

Юутай ч хоёр шинэхэн СВ авснаар ахлагч маань үндсэн байрлалдаа дахин тоглох нь ойлгомжтой боллоо. Яг одоогийн нөхцөл байдалд Ливэрпүүлийн төвийн хамгаалалтын эхний сонголт нь Фабиньо болчихсон. Тэхээр хоёр шинэ цэргийн нэг нь түүний хамтаар цаашдаа тоглоод явах биз. Юу юугүй хоёуланг нь зэрэгцээд гаргахгүй л болов уу гэж таамаглаж байна.

Нийтэлсэн: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2021 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх