2015 оны 10-р сард Ливэрпүүлийн жолоог гартаа атгаж авахдаа 7-н жилийн 5 сая фунтын цалинтай гэрээг хийж байсан герман мэргэжилтэн Прген Клопп нь дараа жил нь болох 2016 оны 7-р сард гэрээгээ шинэчлэн 7,5 сая фунтын цалин болгож байв. Гэвч тэр өмнөх  багууддаа ажиллаж байсан долоо долоо жилийн хугацаа өөрчлөхгүйгээр гэрээгээ шинэчилж байсан юм.

Харин өнөөдөр Юрген Клопп кул сарын баярын бэлэг болгож гэрээгээ 2024 хүртэл буюу 2 жилээр сунгаж байгаа албан ёсоор зарласан нь Копуудын хувьд хамгийн сайхан мэдээ байв. Тэрээр шинэ гэрээнд заагдсанаар жилийн 15 сая фунтын цалинтай болж байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай хөл бөмбөгийн менежерүүдийн дунд цалингийн үзүүлэлтээр 10-р байрнаас 2-р байранд дэвшиж байгаа ба Жозе Моуринотой тэнцэж ирж байгаа юм. Клоппын хувьд багийг хүлээж авсан цагаасаа европийн тавцанд жил бүр финалдаж ирсээр энэ жил аваргуудын лигт түрүүлж дэлдэн чихт өргөсөн ба европийн супер цомыг нь ч мөн өргөөд байгаа билээ. 

Дараа 7 хоногт Катар улсад явагдах Клубуудын дэлхийн цомын тэмцээнд багаа удирдан оролцох ба энэ тэмцээнд түрүүлвэл 2019 оны хувьд хөлбөмгийн хамгийн нэр хүнд олон улсын 3-н цомыг хамтад нь өргөсөн дасгалжуулагч болох юм.

Ирэх жилийн 5-н сард түүний хөгжөөн дэмжигчдэд амласан Английн дээд лиг /Пример Лиг/ ийн 19 дэх түрүүгээ хүртэх боломж маш өндөр болсон байгаа бөгөөд магадгүй бүх цаг үеийн хамгийн өндөр оноотойгоор энэ тэмцээнд түрүүлэхийг ч үгүйсгэхгүй юм. Ливэрпүүлийн жолоо энгний нэгэн өөрийгөө нэрлэгдэг агуу нэгэн эрхэмийн удирдлагад баттай оржээ. 

Нийтэлсэн: Чингис

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх