Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

Ливэрпүүлийн сүүлийн ялалтын дараа, ангийн талбай дээр тоос шороо босож хоёр араатны дунд (Мохамед Салах ба Садио Мане) үл ойлголцол үүссэнийг хүн бүр харсан, харин энэ үед нэгэн инээмсэглэл, жоготой харц, нүдний хөдөлгөөн хүн бүрийг тайвшруулсан билээ.

Хоёр өлсгөлөн араатныг холбох гүүр нь Фирмино бөгөөд элит багуудад л ийм тоглогчид түүхийн хугацаанд байсаар ирсэн. Холбогч маань сүүлийн 100 тоглолтондоо 67 гоолыг зохион байгуулсан байна. Хоёр жигүүрийг холбогч болон гурвал болгож байгаа ч ихэнх довтлогчид зөвхөн гоол оруулахад анхаарлаа хандуулдаг бол Фирмино түүнээс ч их зүйлийг хийж байдаг. Түүнгүйгээр систем ажиллахгүй, гацна. Фабиньо түүнийг "төгс тоглогч" хэмээн нэрлэсэн бол Энди Робертсон "Түүнгүйгээр бид хожигдох болно" гэж хэлсэн нь багийн хамтрагчдын дунд нэр хүндтэй байгаа нь шууд харагдана. Фанатууд ч түүнийг хүүхэд шиг бөгөөд зальжин талбай дээр болон талбайн гадна байдгийг нь үнэлдэг. Хэзээ нэгэн цагт түүнийг явахад бүгд бусад домгууд шиг хүндэлсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

Салах, Манэ хоёрын маргааны шалтгаан нь хоорондын холбоос үгүй болох цагт л илүү тодрон гарч ирэх ёстой. Элит өндөр түвшний довтлогчид амиа байх нь элбэг байдаг, яг одоогийн Салах, Манэ хоёр шиг. Тухайлбал, Крис Саттон маш тодорхой зүйл харуулсан байдаг тэрбээр хэзээ ч А.Ширэрийн фэн байгаагүй, Игуайн Роналдо хоёр сайн хосолж чадаагүй, Инзаги, Дэл Пиэро хоёр бие биенээ үл тоомсорлож байсан удаатай. Энди Коул Тэдди Шэрингэм хоёрын зөрчил бүр хурц байсан.

Бөрнлигийн тоглолтын дараа Фирмино нөхцөл байдлыг ойлгож, яг л ах дүүс хоорондоо зодолдож байхад дундуур салгаж байгаа хүүхэд шиг байлаа. Манэгийн суусны дараа түүнийг зүгээр эсэхийг хамгийн түрүүнд шалгаж байсан бол Хэндо итгэхгүй байгаа шинжтэй зогсч, Милнэр тайвшруулахыг оролдож байв. Салахын амиаталын хохирогч Фирмино ч гэсэн мөн, гэхдээ тэр иймэрхүү зүйлсийг ч талбай дээр хийж байдаг буян юм.

Мане, Салах бол дараагийн Инзаги, Дель Пьеро хоёр гэх бас хаашаа юм, 2017/18-ээс улиралаас хойш Манэ Салахд 43 боломж үүсгэж өгсөн бол Фирминод 17 боломжийг үүсгэж өгчээ. Харин Салах Манэд 25, Фирминод 34. Харин Бразил маань Манэд 26 боломж, Салахд 33 боломжийг гаргаж өгсөн байна. Харин Ювентусын хоёрыг дамжуулалтаар хангагч нь Зидан байсан юм.

Бразил эр талбай дээр зөвхөн гоолын боломж үүсгээд байгаа юм биш, тухайлбал Норвичийн эсрэг айлын 16-ын ойролцоо 4 бөмбөг тасалсан бөгөөд өөрөө ч Тим Крулын хаалганд гоолдоод авсан. Арсенал дээр айлын гүн рүү тоглон Салахд бөмбөг гаргаж өгсөн. Улмаар энэ момент пеналт болсон билээ. Норвич дээр хамгаалагчаас бөмбөг салгаад инчийн нарийвчлалтай дамжуулалтын Манэд өгсөн бөгөөд мөн л гоол болсон. Эцэст нь хэлэхэд тэр хоёр цэнэгийг хооронд нь холбогч, дамжуулагч юм. Клоппын системд төгс тохирсон тоглогч бол Фирмино.

Хэрэв чи тоглолтыг үзвэл Фирминог харахгүй, харин Фирмино харвал тоглолтыг бүрэн ойлгоно.

Эх сурвалж: https://anfieldindex.com/41815/why-firmino-makes-it-all-work.html 

Нийтэлсэн: Мээш

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх