Роматай хийсэн тоглолтонд хожигдож хожигдолгүй цуврал зогссон ч финалд үлдэж чадлаа.Скомина гэж Словени шүүгчийн удирдсан тоглолтонд хождоггүй гэсэн цуврал ч үргэлжилэв.Рома ч байдагаа гаргаж эцэсээ хүртэл үзлээ.

Улирлын эхэнд Ливерпүүл Европын хамгийн том тэмцээний хагас шигшээд үлдэнэ гэж ер нь хэн ч төсөөлөөгүй байх.Улирлыг хүлээж байсан шиг эхлүүлж чадаагүй Ливерпүүл урьдчилсан шатанд Германы Хоффэнхаймийг төвөггүй буулган авсан ч хэсгийн тоглолтууд амар байсангүй.Севиллятай хоёр тэнцэхдээ хамгаалалтын чанар чансаагаа харуулж Ливерпүүл 16-с цааш явахгүй гэж энд тэндхийн экспертүүд итгэл дүүрэн хариулцгааж байв.Бүр Спартакийн талбай дээр 90 минут нүдсэн ч учираа ололгүй байсаар тэнцээтэй буцаж ирсэн үе ч бий.

Ингээд хэсэгээ тэргүүлсэн Ливерпүүл 16-д Португалийн Портутай таарч "Луугийн цэнгэлдэх"-д нь өчигүй дарж авсан юм.5-0.
Үүнээс өмнө уг тэмцээний хасагдах шатанд Европын ямар ч баг Португ цэнгэлдэхэд нь ингэж дээрэлхэж байсангүй. Хариу тоглолт Анфилдэд 0-0 өндөрлөсөн.

Шөвгийн 8-д энэ жил довтолгоо,багийн тоглолтоороо шагшигдаж,300 саяыг хамгаалалтандаа зарж "Shark team" хоч аваад байсан Манчестер Сититэй учираа таарав.Энэ шатанд үлдсэн бүх багууд Ситигээс эмээж байсан нь нууц биш.Ливерпүүл,Ситиг буулган авч дараагийн шатанд үлдэнэ гэдэгт магадгүй Копууд л ганцхан итгэж байсан байх.Харин Анфилдэд Сити том цохилт авч улиралд 2 дахь удаагаа салам нүдүүлэх нь тэр.Хариу тоглолтонд гайхалтай тактикийн тоглолт орчин цагийн өнгийг тодорхойлж буй менежерүүдийн сонирхолтой нүүдэлүүд болж "Этихад"-г Копуудын нүргээн чимээгүй болгов.Шүүгчийн ганц нэг алдаа фэнүүдийн хандлага энэ шатыг улам халуун болгож чадсан юм.

Хагас шигшээд Рома.Тэд зүгээр ч нэг энэ шатанд ирчихээгүй.Хэсэгтээ Челси,Атлетико гэсэн хоёр багийг ардаа орхиж,Шахтер,Барсаг үргэлжлүүлэн мулталж шуугиан дэгдээчихээд байв.Ялангуяа Барселона дээр гайхамшиг бүтээж "Күле" нарын нулимсыг барсан Рома жинхэнэ "гэнэтийн бэлэг" байлаа.Эхний тоглолтонд Анфилдэд 80 минут нүдүүлсэн ч бууж өгөлгүй тэмцсээр 2 гоол оруулж боломжоо хадгалж үлдсэн тэд Олимпийн цэнгэлдэхдээ ч мундаг байсан юм.

Аваргуудын лигийн финал Украйны Киев хотод энэ сарын 26-нд болно.Энэ тэмцээний үнэмлэхүй аваргууд ПСЖ,Ювэнтус,Байерн гэсэн хүчирхэг багуудийг буулган авч чансаагаа харуулсан.

Харин Ливерпүүлийг амар зам туулсан гэх егөөдөл энд тэндгүй гарах болжээ.
Порту,Рома,Сити.Магадгүй ингээд харахад амархан байгаа байх л даа.Гэхдээ Ман Ютд Севилляг хожоод Челси нь Ромад түүх бүтээх боломж олгосон Барсаг,ПСЖ-нь Реалаа хожоод гараад ирэх ёстой байв.

Европын тэмцээнд мөнгө сайн тоглогчидоор амжилтанд хүрдэг юм биш.Дасгалжуулагчийн ур ухаан,баг,фэнүүд,уур амьсгал.Энэ бүхнийг мэдэхийн дээдээр мэддэг дэмжигчид,сүүлийн 10 жилд 2 дахь удаагаа Аваргуудын лигийн финалд хүрчихээд байгаа дасгалжуулагч Ливерпүүлд байв.

Клоппыг финалын одгүй дасгалжуулагч гэх байх.Арга ч үгүй биз.Герман болон Англид ажиллахдаа цомын финалд гарсан сүүлийн 5 тохиолдолд нэг ч хожиж чадаагүй.Гэсэн ч Клоппт магтах зүйл зөндөө бий.2 жилийн өмнө хуучин,хөгшин,гологдол шахуу болсон бүрэлдэхүүнээр Европа лигийн финалд хүрч байсан бол энэ жил гаднаас хоёрхон сайн тоглогч нэмж авчираад Аваргуудын лигийн финал.8-р сард бооцооны төвүүд Ливэрпүүл Аваргуудын лигийн финалд шалгарах магадлалыг 30/1 гэж таамаглаж байв.Багийн дундаж наслалт 24,5 дээр нь гол тоглогч болчихоод байсан "Бразил банди" явах дээрээ тулчихсан үе.Харин өвөл нь түүнийг Клопп өөрөө хэлж байж багаас явуулсан нь одоо бодоход маш зөв шийдвэр байж.Нэг багийг удирдсан 3 жилдээ 2-т нь Европын тавцанд өрсөлдөж хоёуланд нь финалдсан дасгажуулагч Англид лав ховор бий.Ганц төвийн хамгаалагчыг эс тооцвол Челсигийн гологдол,Халл Ситигийн хамгаалагч,Хоффэнхаймийн довтлогч,Саутхэмптоны бараануудыг цуглуулж,багийн лидерээ өвөл явуулж,академийн хүүхдүүдээр хамгаалалтандаа хүч нэмсэн ч Европт нэг тоглолтонд 3,5 гоол дунджилж,бүх тэмцээнд 130 гоол оруулжээ.

Сити,Ман Ютд,ПСЖ,Барса зарим нь бүр тэрбумыг зарсан ч финалаа мөрөөдсөөр удаж байна.Клопп Дортмундыг удирдаж байхдаа Аваргуудын лигийн финалд Байерн Мюнхэнтэй учираа таарч байв.Тэр үеийн Байерн лигтээ ч Европтоо ч тасархай байсан юм.Харин Дортмунд 2008 онд банкны өрнөөс болж бараг л дампуурах дээрээ тулж амжилт нь эрс буурсан багийг хүлээж аваад дахин босгосон нь тэр байлаа.Тэр үеийн Дортмунд одоогийн Ливерпүүлийн нөхцөл байдлийг харьцуулах утгагүй ч багийн бүрэлдэхүүн тоглолтын арга барил төстэй.Клопп энэ удаа Киевт асар их мөнгө зарж босгосон,үлэмж хэмжээний туршлага хуримтлуулсан өнгөрсөн хоёр жилийн Европын хамгийн шилдэг багийн эсрэг өөрийн бүтээсэн довтолгооны гурвалаараа хөгжилдөх болно.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх