Ливэрпүүл клубын 125 жилийн түүхэн дэх гайхамшигтай олон гоолыг оруулагч супер одыг бүх хөгжөөн дэмжигчид талархан хүлээн авч байгаа билээ. Хорьдугаар зууны эхээр 120 лигийн гоол оруулсан Сам Рэйбоулдаас эхлээд, 1920, 1930-аад оны Харри Чамбэрс, Гордон Хожсон, 1950-аад оны Билли Лиддэлл гэсэн топ гоолдогчид аль хэдийн Анфиэлдэд шинэ дуулиан биш болжээ, мэдээж Хант, Кийган, Далглиш, Раш, Фоулэр, Оуэн, Торрэс, Суарэз нарыг таалахаас өмнө. Тэднээс Салахын үзүүлж буй нөлөөнөөс илүүг үзүүлсэн тоглогч хэд бол? Рекорд бичлэг хийж эхэлснээс хой түүхэнд л лав алга. Клубын түүхэнд 447 өөр тоглогч гоолдсон байдаг бол Салах гоолын тоогоор аль хэдийн эхний 70-д багтжээ. Өнөө үе рүү дөхүүлэх ярих юм бол зөвхөн 12 тоглогч л түүнээс илүү гоолыг ПЛ-т хийжээ. Тэрээр өнгөрөгч зууны сүүлийн хагаст дебют тоглолтонд гоолдсон 17 дах тоглогч мөн Анфиэлдэд гараанд гарч Европын тавцанд, СЛ-ийн хэсгийн шатанд ч дебютдээ гоолдоод байгаа билээ. 11-р сард Стөүкийн эсрэг сэлгээнээс гарч 2 гоолыг оруулсан нь ПЛ-т сэлгээнээс гоол оруулсан 5 дах Ливэрпүүлийн тоглогч болгожээ. 

ПЛ-ийн сарын шилдэгээр 11 сард 7 гоол 4 тоглолтонл хийснээр анхны удаа болсон бол, түүнээс хойш хоёр буюу нэг улиралд нийт 3 удаа хүртээд буй лигийн анхны тоглогч болоод байна. 

2017 оны сүүлийн тоглолт Лэйстэрийн эсрэг 2 гоол хийсэн нь Улаан болсноос хойших 23 дах гоол календарийн жилд гэсэн үг юм. 8-р сараас хойш гэхэд гайхалтай үзүүлэлт юм. Тэрээр Ливэрпүүлийн төлөө хийсэн 45 тоглолтонд 31 гоол хийсэн бөгөөд гараанд гарсан зөвхөн 1-т гоол оруулаагүй. Египет эр маань одоогоор ганцхан хет-трик хийсэн, гэхдээ илүү олныг хийж чадах нь түүний тоглолтын хэв маягаар батлагдсан билээ.

Ватфордын эсрэг хийсэн хэттрик Клоппын эрин дэх ПЛ-ийн анхных болсон бол 4 гоол хийсэн 4 дэх Ливэрпүүлийн тоглогч болжээ. Мөн энэ тоглолтонд хийсэн гоол нь 2007-08 оны Торрэсийн 33 гоолтой тэнцэж байжээ. Энэ стат л анхны улиралдаа хэрхэн нөлөөлж буйг харуулсан товч тодорхой үр дүн юм. 33 гоолыг хийхийн тулд 3 сарын дунд хүртэл 41 тоглолт л хангалттай байсан байна. 

Салах Премьер лигийн бүх хамгаалагчдын аранга болоод байгаа билээ. Тэрээр энэ улиралд топ 6-ийн эсрэг 7 гоолыг оруулсан нь ч бүх тоглогчдын тэргүүлж байна, харин Челси багаараа 1-р, Арсенал 2-р цөөнийг оруулжээ. Мөн түүнчлэн хоёр гоолын дамжуулалт өгсөн болон оруулсан гоол нь өнгөрсөн улирлын аваргуудаас илүү ажээ.

Гоолууд зөвхөн лигт ч биш Европын тавцанд ч урссаар байна. Тэмцээний хамгийн их гоолыг Ливэрпүүл оруулаад байгаа бол Египэт эр маань шөвгийн 8-д Ситигийн эсрэг гэртээ болон айлын талбайд ч гоолдоод байна. Урьдчилсан шатыг оруулаад 9 гоолыг СЛ-д хийчихээд байгаа бол өмнө нь энэ тэмцээнд түүнээс их гоолыг Ливэрпүүлийн зөвхөн 4 тоглогч л оруулсан байна. 

Улирлын турш 40 гоолыг хийх гэдэг амаргүй зүйл, мэдээж багийн бусад тоглогчдын бүтээлч байдал, дамжуулалт чухал нөлөөтэй. 12 өөр тоглогч түүнд гоолын дамжуулалт өгчээ, үүнээс хамгийн сүүлд ТАА өгсөн бол Манэ, Фирмино хоёр тус бүр 6, 6-г өгөөд байна. Гоолын дамжуулалт аваагүй 11 гоолыг өөрийн хурд хүч, авхаалж самбаа, зөв эзэлсэн байрлал болон прессингийн ачаар оруулжээ. 

Гарсан боломжийг ашиглаж давуу байдал олж авах нь нэг зүйл харин чулуу болгох бас өөр. Хэдийгээр зарим хүмүүс түүнийг сайн гүйцэтгэгч биш гэдэг ч одоо бол тэр хаалгачдад хамгийн аюултай цохигч юм. Европын топ 5 лигт хамгийн багадаа 100 цохилт хийсэн 13 тоглогч байгаагаас Мохаммэд нийт хаалга оносон цохилтынхоо 49.2 хувийг буюу 40 гоолыг оруулсан нь Иммобилийн (50.2%) ард орох үзүүлэлт болжээ. 

Салахын карээрийг харвал 2013-14 болон 2014-15 онд 35.5, Ромад эхний жил 40, сүүлийн жил 44.7 хувь байжээ. Эндээс бүр гүйцэтгэлийн чанар хэрхэн сайжирч байгааг харж болно. Энэ улирал СЛ-д 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь түүнийг аль хэдийн өндөр түвшний тоглогч болсныг хэлж өгч байна.

ПЛ-т одоогоор 30 гоолтой 4 тоглолт дутуу, энэ улирал хэрэв алтайн шаахай авбал Сам Рэйбоулд, Жак Паркинсон, Иан Раш, Жон Алдриж болон Луйс Суарэзийн дараах 6 дах мэргэн бууч болох ажээ. 2017-18 оны улирал нь клубын түүхэнд дөрөвдүгээрт орох гоолын бороог одоогоор оруулаад байна. Энэхүү улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж буй Салах улаануудын домог болох нь тодорхой бизээ. Эцэст нь нэг зүйлийг дахин сануулая -УЛИРАЛ ДУСААГҮЙ- гэдгийг.

Нийтэлсэн: Мээш

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх