Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Старриж маань улирлын үлдэж буй хугацаанд илүү их тоглоын тулд Вэст Бром руу зээлээр явлаа.

Ингээд 4-хөн жилийн өмнө лигийн тайтлын төлөө хүчтэй өрсөлдсөн алдарт САС хослол, түүнд тусладаг байсан 2 бацаан гээд бүгд Ливэрпүүлийг орхилоо доо.

Старриж маань дахиж Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглоно гэдэг юу л бол? Спартак Москваг 7:0-дсэн тэр тоглолт түүний хамгийн сүүлчийн улаан өмсгөлтэй талбайд гарсан тоглолт боллоо.

Хаалгачийн эсрэг гарсан үедээ тэднийг хэрхэн шоглохоо мэддэг түүн шиг ур чадвартай тоглогчийг Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглож бхыг харсандаа баяртай явна. Хожим хойно үр ач нартаа ч ярьж өгөх, гайхамшигтай довтолгооны хослолыг тэр бүтээлцэж явсан. Хэрвээ гэж зүйл байдаггүй ч хэрвээ тэр маань бэртэл гэмтлээс хол байсан бол...гэдэг бодол эрхгүй дандаа төрдөг юм.

Аваргын төлөө хамт өрсөлдөж, унаж босоход хамт байж, туж гэмтдэг ч эргэж ирэхдээ "одоо л алаад өгөх байх" гэсэн итгэлийг үргэлж төрүүлдэг байсан Даннигаа би урвагч дүлзэнгүүдээс илүү дурсаж яринаа.

Ливэрпүүлийн төлөө хийсэн бүхэн, оруулсан гайхамшигтай гоолуудад чинь баярлалаа гэдгээ түр хойш нь тавиад, бүрмөсөн явах үед чинь хэлнээ. Баруун Бромвичийн Баггисийг дээд лигт нь үлдээгээрэй Danny boy!

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх