Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Юрген: "Хөлбөмбөгийн ур чадвараас гадна түүний хандлага, зан ааш үнэхээр гайхалтай байдаг. Тэр бүх зүйлд их тайван ханддаг. Бэлтгэлээ сайн хийгээд л явж байдаг. Өнөөдөр гараанд гарахгүй бол гомдоллох залуу биш. Тэр ухаалаг болохоор асуудал гардаггүй. Хэд хэдэн тоглолтод гарч, нэг тоглолтод гараанд гарахад манайх хожигдсон ч тэр тун сайн тоглосон. Тэр өөрийгөө энэ багт хэрэгтэй хүн гэж ойлгуулж чадсан. Энэ нь л хамгийн чухал. Соланке, Гомез, Лофтус-Чик зэрэг залуус бол Английн хөлбөмбөгийн ирээдүй"

Клопп Данни Ингс яагаад тоглохгүй байгаа тухай: "Бидэнд Ингстэй холбоотой асуудал байхгүй. Тэр [эргэж ирэхэд] хол биш байна. Өнгөрсөн Мягмар гаригт Ингс хаалттай тоглолтонд оролцсон. Тэр маш идэвхитэй байсан. Гол сайн мэдээ гэвэл тэр одоо бэлэн болсон байна.

Гол асуудал гэвэл бусад довтлогч нар 4, 5 сарын хугацаанд байнга бэлтгэл хийсэн бол харин Ингсийн хувьд орон гаран байсан. Түүний байрлалд Фирмино, Старриж, Соланке нар байгаа бөгөөд тэд байнга оролцсоор ирсэн. Би багийг улам зузаан болгож чадахгүй. Бусдаар бол Ингс маш сайн хурц харагдаж байна."

"Адам гурав, дөрөв хоногийн өмнө л бүтэн бэлтгэлдээ гарч эхэлсэн. Тэр сүүлийн хэдэн сар талбайд гараагүй, бэртэл нь эдгээд эргэн ирсэн нь гайхалтай хэрэг. Биднийг маш шахуу хуваарь хүлээж байгаа, түүнийг тоглуулах гэж яарахгүй байна" гэх утгатай зүйлсийг Клопп хэлжээ.

Магадгүй ирэх долоо хоногийн дундуур болох Аваргуудын лигийн тоглолтонд бид Лалланаг харж мэдэх юм.

Хэндогийн хувьд бүх зүйл ОК, харин Манэг тоглуулах эсэхээ өнөөдрийн бэлтгэл дээр харан байж шийднэ гэнэ дээ... 

Түүний бонуст 250000 паунд төлнө

Манай багийн төвийн хамгаалагч Гомес нь Англи-Герман 0:0 тоглолтын 15 минутад гэмтэл нь сэдэрсэн төвийн хамгаалагч Жонсын оронд талбайд гарсан нь түүний хувьд “Гурван арслан”-гийн өмсгөлтэй шигшээдээ тоглосон анхных нь байлаа. Манай баг Гомесыг Чарльтоноос авахдаа гэрээнд заасан “Хэрвээ шигшээ багт тогловол 250 мянган паундын бонус төлнө” гэсэн болзолт заалтыг биелүүлэх боллоо.

Клопп: Манайхан хаанаас пүүз олж өмсгөснийг би огт мэдэхгүй

Вийналдум түрүүчийн долоо хоногийн дундуур Аваргуудын лигийн хэсгийн Ливерпүүл-Марибор 3:0 тоглолтын гараанд гарсан ч бэртэж талбайг чөлөөлсөн. Түүний гэмтэл илааршихгүй, өвдөгний хавдар харихгүй, зовиур нь намдахгүй байсаар Вест Хэм-Ливерпүүл тоглолт болох хугацаа тулсан.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх