Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа даваа гарагийн 19 цагт болж улаанууд өөрсдийн өрсөлдөгчөө таньж авлаа. 

Шөвгийн 16-гийн сугалаа УЕФА-гийн төв штаб байрлах Швейцарын Нионд болж хэсгээ тэргүүлэн гарсан Ливэрпүүл хасагдах шатны эхний учраадаа Португалийн Порту багтай тоглохоор боллоо.

2004 оны аваргуудын лигийн аваргуудтай Ливэрпүүл Драгао цэнгэлдэхэд эхлээд зочилж тоглох бөгөөд 2 долоо хоногийн дараа Анфилдад хүлээн авна.

Аваргуудын лигийн хүрээнд улаанууд Порту багтай 4 удаа учраа таарч байсан ба хамгийн сүүлд Луунуудтай 2007/2008 оны А хэсгийн шатанд тоглож байжээ.

Португалийн талбайд болсон тоглолтонд 1:1 харьцаатай тэнцэж дараа нь Анфилдад 4:1 харьцаатай итгэл төгс ялалт байгуулж байлаа. 

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолт Драгао цэнгэлдэхэд 2018 оны 2 сарын 15-нд болох бол хариу тоглолт Анфилдад 3 сарын 7-нд болно.

Оруулсан: Бадка

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх