Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Юрген Клопп

Юрген Дортмундад байхдаа Садио Манэг багтаа элсүүлэх боломж байсан ч аваагүй нь юм байна

Клопп: "Би тэр үед алдаа хийсэн. Учир нь Дортмунд дахь дарамт түүнд нөлөөлнө гэж бодсон.Харин дараа нь би энэ алдаагаа засаж чадсан"гэжээ.

Тэр үед Манэ РБ Зальцбургийн хамт Аваргуудын лигт Байерны эсрэг ёстой л өөрийгөө зарлан тунхаглаж чадсан байв.Спартак,Байерн,Дортмунд клубууд сонирхож байсан ч Саутхэмптон овжин ашиглаж Англид газардаж байжээ.

Дараа нь Саутхэмптонд гангарч МанЮ сонирхож бүр Ван Гаалтай уулзаж байсан гэдэг. Эцэст нь Ливерпүүлд Клопп дээр ирсэн нь хамгийн зөв шийдвэр байсан гэдгийг одоо өөрийн тоглолтоороо харуулсаар байна.

Сүүлийн хэдэн жил онцгой байгаа Манэг Реал,Байернаас авахуулаад сонирхсон багууд цөөнгүй бий. Саяханаас Францын ПСЖ баг Нэймарыг орлуулах тоглогчоор тодруулсан гэсэн мэдээлэл цацагдаад эхэлсэн.Үүний хариуг Манэ "Би Ливерпүүлд үүрд үлдэнэ" хэмээн өнгөрсөн жил товч бөгөөд тодорхой өгчихсөн юм.


Фил Невилл:

“Яг одоогоор Садио Манегаас илүү сайн тоглогч Премьер лигт байгаа гэж бодохгүй байна. Энэ лигт өмнө нь Эден Хазард сэтгэл хөдлөм тоглолтуудыг үзүүлж байсан бол бидэнд одоо дэлхийн хэмжээний Мане бий. Тэр энэ зун ердөө 2 долоо хоног л амарсан байх. Тэр одоо ч тасралтгүй тоглосоор л байна. Гэхдээ тэглээ гээд гомдоллож хойш суусан нэг ч тохиолдол байгаагүй нь авууштай”.

 


Данни Блинд:

“Садио Мане бол хөлбөмбөгийн ертөнц дахь шинэ Роналдо. Довтлох чиглэлийн тоглогчийн хувьд тэр үнэхээр гайхалтай тамирчин. Би түүний бүх чадварыг нь мэднэ. Бие бялдар болон сэтгэлзүйгээрээ маш хүчтэй гээд байж болох бүх чадварууд түүнд байна”.

 

 


Месси: 

Манег Баллон Д Ор-т 4-р байранд орсныг харахад ичмээр санагдлаа.Энэ жил маш олон гайхалтай тоглогчид байсан.Гэхдээ би шилдгээр нь Садио Манег сонгох байсан.Учир нь тэр миний дуртай тоглогч.

 

 


Төгсгөлд нь Манэ, Роналду хоёрын 2019 оны үзүүлэлт!

Оруулсан: Чингис

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх