Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

 

Германы шилдэг тоглогч асан Лотар Матаус Ливерпуулийг Ав.Лигт хэрхэн тоглох талаарх бодлоо хуваалцахдаа: "Магадгүй МанСити илүү их мөнгөтэй ч Клопп болон түүний багийн сэтгэл зүйг би мэдэж байна. Тэд маш шаргуу бэлдэж байгаа.

Ливерпуулд ялах сэтгэл зүйгээс гадна Дортмундтой адилхан уур амьсгалтай стадион байна. Клопп бол хүчирхэг дасгалжуулагч. Тэр тоглогчдоо болон фэнүүдээ авч явж чаддаг.

Клопп цаашид илүү сайн тэмцэлдэхийн тулд хамгаалалтандаа магадгүй 1-2 тоглогч олох хэрэгтэй байх. Яг Гвардиола анхны улиралдаа сайн довтолгоотой байсан ба дараа нь маш их мөнгө хамгаалалтанд зарцуулсан шиг. Одоо бид бүхэн үүний үр дүнг харж байна. Тэд 2-т яваа Маню-с 15-16 оноогоор тасарчихсан байна. Энэ бол том зай. Сити одоо сайн байгаа гол шалтгаан бол Пеп хамгаалалтандаа их тоглогчид авсантай холбоотой.

Одоогийн байдлаар Сити бусад Английн багуудаасаа нэг алхмаар илүү түвшинд явж байна. Гэхдээ бусад багууд зөв тоглогчдоо олж хөрөнгө оруулалт хийх нь тодорхой.

Юрген Клопп яг өөрт нь ямар тоглогч хэрэгтэй гэдгийг мэдэж байгааг би мэднэ. Зарим хүмүүс түүнийг Ван Дэйкийн төлөө £75 саяыг зарцуулахад толгой сэгсэрч байсан ч эцэст нь Ливерпуулийн хамгаалалт маш их сайжирсан.

Клопп тоглолтынхоо стилийг нэг их өөрчлөөд байдаггүй. Тэр маш их хөдөлмөрлөж байгаа. Түүний баг 90' минутын турш тэмцэлдэхэд бэлэн маш сайн нөхцөл байдалтай байна.

Клопп үргэлж ялангуяа довтолгоонд тоглолтыг өөрчилж чадах зөв тоглогчид олж чаддаг.

Ливерпуулийг Сититэй тоглохоос айхгүй байгаа гэж бодож байна, учир нь тэднийг хожиж чадна гэдгээ хэдэн долоо хоногийн өмнө баталсан. Ливерпуулд сайн довтолгоо байна. Хамгаалалтандаа түлхүү сайн анхаарчихвал энэ нь амжилт авчрах гол түлхүүр юм.

Клоппын хувьд маш сайн ажиллаж байна. Түүнийг Ливерпуултэй маш сайн харилцаатай байна гэдгийг би эхнээс нь л гадарлаж байсан. Үүнийг тоглолтын сайн үр дүнгээс гадна маш үзүүштэй тоглолтууд болон зөв тоглогчид багт авчирж байгаагаас харж болно.

Миний хувьд Ливерпуул бол 2 сарын дараа Киевт Ав.Лигийн аварга авч чадах баг." гэв.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх