Клопп сугалааны талаар

Порту хүчтэй өрсөлдөгч учраас Луунуудын энэ улирлын тоглолт болгоныг үзэж үнэлгээ өгөх болно гэж Герман мэргэжилтэн хэлжээ.

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний сугалаанд Ливэрпүүл Португалийн Порту багтай таарсан. Хэдийгээр том нэртэй багуудтай таараагүй ч Португ Юрген Клопп үнэлээд хариу тоглолтыг гэртээ хийх нь давуу талыг үүсгэнэ гэлээ. 

Шөвгийн 16-гийн эхний тоглолт болтол 2 сар гарангийн хугацаа байгаа учраас тоглолтын талаар цаашид ярих болно гэжээ. 

Сугалааны талаарх сэтгэгдэл

"Мэдээж өрсөлдөгчөө мэдэж авсан нь таатай байна. Өнгөрсөн лхагва гарагт бид дараагийн өрсөлдөгчөө биш харин ялалт байгуулах талаар бодож байлаа. Хасагдах шатанд муу багууд үлддэггүй шүү дээ. Порту тун сайн баг. Өөрийн улсын аваргадаа тэргүүнд байранд жагсаж байгаа нь бүх зүйл сайн байгааг илэрхийлж байна. Тэд Аваргуудын лигийн хэсгийн шатанд миний үнэлж явдаг Лайпциг багийг ардаа орхиж хэсгээс шалгарсан нь энэ жил тэднийг ямар хүчтэй байгааг харуулсан явдал боллоо. Сонирхолтой өрсөлдөөн гарна. 2 сард айлын талбайд тоглох нь давуу тал. Учир нь энэ үеэр Португалд дулаахан байдаг. Мэдээж Анфилдад болох тоглолтыг ч тэсэн ядан хүлээх болно"

Португийн эсрэг хэрхэн бэлдэх талаар

"Бидэнд хангалттай хугацаа байна. Португалийн улсын аварга өвөл ердөө 7 хоног юм уу 10 хоногийн амралт авдаг. Тийм учраас бид тэдний тоглолт бүрийг анхааралтай ажиглаж дүгнэлтээ хийх болно. Ирэх 2 сарын хугацаанд бидэнд дотоодын лигтээ анхаарлаа төвлөрүүлэх шаардлага бий. Олон зүйл энэ үед тохиолдоно. Өвлийн наймааны цонх нээгдэнэ, мөн бэртэл гэмтэл гээд асуудлууд байгаа. Бид аваргуудын лигт аль болох хол аялахыг бодож байгаа учраас Портутай хийх тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ энэ тоглолт эхэлтэл бидний өмнө дотоодын лиг болон бусад тэмцээнийг оруулаад 20 гаруй тоглолт хүлээж байна. Одоохондоо бид эдгээр тоглолтуудад илүү анхаарах болно. 

Анфилдад болох хариу тоглолтыг уур амьсгалын талаар

Хөгжөөн дэмжигчид ялгааг харуулж чаддаг. Гэхдээ бид эхлээд Драгау цэнгэлдэх рүү явна шүү дээ. Дэлхий дээр айлын талбайд амар тоглодог ямар ч цэнгэлдэх байхгүй. Харин Анфилдад тоглох тоглолтонд бид өөрчлөлтийг илүү мэдрүүлэх болно.

Оруулсан: Бадка

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх