Авч үзээгүй цомын төлөө !! #ClubWorldCup2019

Өнөөдөр шөнө 01:30 минутаас Аваргуудын лигийн 6 удаагийн аварга Улаануудын тун хариуцлагатай тоглолт хүлээж байна. Тив бүрийн аваргууд хуран чуулдаг клубуудын ДАШТ-ий шигшээ тоглолт Бразилын лигийн аварга , Либартадорэсын цомын аварга Фламенго клубтэй хүч үзэхэд бэлэн болоод байна.

Ливерпүүлийн хувьд энэ тоглолт маш чухал , учир нь Улаанууд энэ цомыг өмнө нь огт хүртэж үзээгүй бөгөөд хэрэв Фламенгог буулган авч торгон жолоогоо өргүүлэх аваас анх удаагаа клубуудын ДАШТ-д түрүүлэхээс гадна гадаадын 3 цомд Triple хийсэн Буданд Албионы анхны клуб болох учиртай.


Фламенго гэж хэн бэ ???

Фламенго бол яг л Ливерпүүлтэй адилхан , энэ жил бяр чадлаараа Бразилыг болоод Өмнөд Америк тивийг донсолгож өрсөлдөгч нарынхаа зүрхэнд шар ус хуруулж байгаа клуб. Бразилын лигтээ 4 тойргийн өмнө аваргын болзолоо хангаж , Либартадорэсын цомын шигшээд цомыг хамгааалгч Ривер Плэйтын бөгсөн дээр бүлээн жин тавьж цаг дуусах мөчид 2 гоол оруулан түүхэндээ хоёр дахь удаагаа Өмнөд Америкийн хамгийн шилдэг багаар тодорсоноор Европын аваргуудтай хүч үзэх боломжийг олж авсан.

Хоёр баг өмнө нь 1981 онд International Cup ( Одоогийн энэ тэмцээнд ) хүч үзэж Бразилын баг 1-0 харьцаатай тухайн үеийн Европын хамгийн хүчирхэг клуб байсан Ливерпүүлийг буулган авч байсан түүхтэй. Фламенго 1981 , 2019 онуудад тивийнхээ аваргаар тодорч клубуудын ДАШТ-д оролцохдоо хоёуланд нь шигшээ тоглолтод Ливерпүүлтэй таарч байгаа нь энэ юм.

Фламенго хүчирхэг клуб - Учир нь тэдний дасгалжуулагчаар Европын багуудтай тоглож сурсан , нэгэн цагт Бенфика , Спортинг клубуудыг удирдаж явсан хашир туршлагатай дасгалжуулагч Хорхэ Жесус ажиллаж байгаа.

Мөн багийн бүрэлдэхүүнийг аживал энэ улиралд Career High хийж 58 тоглолтод 43 гоол оруулаад байгаа Интер Миланаас зээлээр тоглож байгаа Габрьел Барбоса , Челси , Атлетико Мадрид клубуудэд тоглож байсан Фелипэ Луйс , Байерны жигүүрийн хариуцаж явсан Рафина , Бидний эчнээ танил Вердер Бремен , Ювентус зэрэг клубуудэд зүтгэж явсан Бразилын Деку хочит хашир туршлагатай Диего , мөн Валенсиагийн хаалгыг 7 жил манасан хаалгач Диего Алвеш зэрэг Европын хөлбөмбөгийг сайн мэдэх Бразилчуудаар хүчээ зузаатгажээ.

Оруулсан: Анхаа

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх