Ливерпүүл Оросын аваргуудыг байранд нь тавьж Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарлаа.

Хоёр багийн эхний тоглолт Москвад болоход Ливерпүүл азгүйтэж 1-1 тэнцээд байв. Тэр үеийн форм одоогийнхоос тэнгэр газар шиг зөрүүтэй байсантай холбоотой.

Энэ хэсэгт Марибор, Спартак, Севилля гэсэн гурван багтай таарч нийт 23 гоол оруулсан байна. Энэ нь Английн багууд Аваргуудын лигийн хэсгийн шатанд хамгийн олон гоол оруулсан амжилтыг шинэчлэн тогтоов. Урьд нь Ман Ютд 21 гоол оруулсан гэсэн үзүүлэлтээр уг рекордыг эзэмшиж байжээ.

Мөн Тоттэнхэм, Ман Ютд, Ливерпүүл, Ман Сити гэсэн багууд тус тусын хэсэгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан нь 2006-2007 оны улирлаас хойшхи анхны тохиолдол болжээ.

Өнөөдрийн тоглолтонд Ливерпүүлийн довтолгооны дөрвөл төгс ажиллаа.Улирлын эхэнд ээлжэн гэмтэж,торгуулж байсан Коу,Манэ,Салах,Фирмино нар сүүлийн үед ажилаа тун сайн хийж байгаа юм.Бүх тэмцээнд:

  • Салах 18 гоол (EPL 12,UCL 6)
  • Фирмино 12 гоол (EPL 6,UCL 6)
  • Коутиньо 9 гоол (EPL 4,UCL 5)
  • Манэ 7 гоол (EPL 4,UCL3) оруулжээ.

Мөн Салах, Фирмино нарын хослол сүүлийн 11 тоглолт дараалан гоолдож нийт 30 гоол оруулсан байна. Ойлголцол хурд, гүйцэтгэл нь тоглолтоос тоглолтонд улам сайжирч байгаа нь гайхалтай.

Ливерпүүл өнөөдрийн тоглолтонд сүүлийн үед түлхүү ашиглаж байгаа 4-4-2, 4-2-2-2 гэсэн хувилбараа ашиглан тоглов. Виналдум, Эмрэ хоёр төвийн хагаст, Коутиньо, Манэ нар жигүүрт, Салах, Фирмино хоёр довтлогчоор тоглов. Тоттэнхэмд хожигдсоноос хойш Клоппын хийсэн хамгийн том өөрчлөлт бол тактикийн шинэчлэл. Бүрэлдэхүүнийхээ давуу тал болох олон талт тоглолттой тамирчидаа ашиглан 3-4 хувилбарт (4-2-3-1,4-3-3,4-4-2,4-2-2-2) шилжин тоглож эхэлсэнээс хойш 8 хожиж 2 тэнцэж 10 тоглолт дараалан ялагдаагүй явна.

Аваргуудын лигийн дараагийн шатны сугалаа даваа гаригт болно.Ливерпүүлтэй таарах хамгийн өндөр магадлалтай багуудаар Базель, Байерн Мюнхэн, Ювентус ,Шахтёр, Порто, Реал Мадрид гэсэн өрсөлдөгчид нэрлэгдээд байна. Аль багтай таарсан сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой биз ээ.

Тоглолтын шилдэг тоглогчоор бяцхан шидтэн ФИЛИППЕ КОУТИНЬО нэрлэгдэв.

 

Оруулсан: Дарханбаяр

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2017 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх