Зиааа ингээд гайхалтай сайхан хөлбөмбөгийн нэгэн улирал ийнхүү хөшгөө хаалаа!

Премьер лигт 99 оноо авч түрүүлэв.

Рекорд онооны түүхэн дээд амжилт нь Ман ситигийн уржнангийн 100 оноо. Яг л ар шилэн дээр нь ирлээ. Хэрвээ лиг дундаа завсарлаагүй бол нэлээд хол эвдчих боломжтой л байсан байх.

Гэхдээ хамаа алга. Жил бүр л Ман сити, Чэлси, Ман ютдын цом өргөж байгаа зургийг хараад, дотроо "ирэх жил л..." гэсэн битүүхэн атаархалтай хоцорсоор олон жилийг үдсэн шүү дээ. Гэтэл энэ жил түрүүлээд дуусч байна. Өнгөрсөн тойрогт цомоо өргөчихсөн юм болохоор ямар нэгэн догдлол алга. Айййй мөн чиг сайхан юмаа.

Салах, Манэ нар мэргэн бууч болсонгүй. Алиссон Алтан бээлийгээ нахьсангүй. Хамгийн олон гоол ч хийсэнгүй. Өмнө нь энэ бүгдийг үзсэн хэрнээ хоосон хоцорч л явлаа. Харин энэ жил Премьер лигийн цом нь манайх боллоо. Баг түрүүлэхгүйгээр хувь тоглогчийн амжилт зүгээр л нэг стат болоод үлддэг ч юм шиг. Ийм л учраас хөлбөмбөг, багийн спорт сайхан бдаг биз.

Гайхалтай нэгэн мартагдашгүй хэрнээ амаргүй улирал ийнхүү төгсөж бна. Юргэн Клопп, багийн залуусаараа бахархаж байна. Тэд яг л аваргууд шиг тулалдсаар оргилд нь гарлаа. Бүх л тоглолтыг нь үзсэн цаг үеэсээ таашаал мэдэрч, эцэст нь Хэндогоо цом өргөх тэр л мөчийг хэзээ ч арилшгүйгээр сэтгэлдээ хадаж авлаа.

Ирэх жил илүү сайхан өрсөлдөж, хамгийн чухал нь аваргаа дахин хамгаалж, галзуу улаан Копуудынхаа өмнө 20 дахь цомоо өргөхийн ерөөл дэвшүүлье!

Баяртай 2019/20 оны улирал минь!

Чүүүүүү!!! 

Оруулсан: Бадруул

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2020 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх