Тоглолт эхнээсээ л довтолгоо,прессингийн сонгодог жишээ болох нь тодорхой байв. Хоёр баг шахалт их хийж бөмбөгтэй давамгайлж, довтолж тоглодогоороо төстэй. Харин Ман Ситигийн нэг илүү зүйл нь тогтвортой тоглолт. Ливерпүүлийг бодвол давамгайллаа хадгалж тоглолтыг өөрийн талд шийдэх ажилаа улирлын турш төгс гүйцэтгэж байлаа. Гэвч Ливерпүүл үүнийг нь үгүй хйиж чадсан. Пепийн систем болон Ситигийн тоглолтын арга барилын сул талыг өндөр прессингээр эвдэж тоглолтыг нь эмх замбараагүй болгож 9 минутанд 3 гоол хийж үзүүлэв. Тоглолтын эхний гоолыг Алекс Оклэйд Чэмбэрлэйн 9 дөх минутад өөрийн ур чадвараа гайхалтай харуулж 16 ийн гаднаас хүчтэй цохилтоор гоолдож 1-0 болгосон.

Хоёр багийн довтолгооны үзүүлэлтүүд энэ улирал гайхалтай байгаа. Сити 67 гоол оруулсан бол, Ливерпүүл 54-г хийсэнээрээ лигийн бүх багуудыг тэргүүлж байлаа. Мөн Ливерпүүл талбайдаа сүүлийн 11 тоглолтонд 4 гоол алдаж 7 удаа хаалгаа хуурай манасан гэсэн итгэмээргүй үр дүнг үзүүлээд байсан бол Сити эсрэг багийн талбайд 28 гоол оруулсанаараа лигийн бусад багуудаас 2-т буюу Ливерпүүлийн ард бичигдэж байсан нь ямар нэг автобус, хамгаалалт гэсэн зүйлсын талаар дурсах ч хэрэггүй байв.

Бүр эхнээсээ прессинг хурд зонхилсон тоглолтонд Клоппын залуус бүрэн тоноглогдсон машин шиг л ажилаа яг таг гүйцэтгэж эхэлсэн.

Эхний магтах хүн Энди Робертсон.

26 оновтой дамжуулалт ( дамжуулалтын хувь 79)
7 такл хийж
7 удаа аюултай бөмбөг цэвэрлэж
1 удаа агаарын тулаанд илүүрхэсэнээс гадна тоглолтыг эхнээс төгсгөл хүртэл Рахим Стерлингийг ажилгүй болгосон.
Тэр 74 дахь минутанд байрлал дээрээсээ нэвт гүйгээд Стоунс,Отаменди хоёрын шахаж бөмбөг булаадаг нь бол ёстой солиотой байсан шүү.

Хагас хамгаалалтанд Эмрэ "Танк" Жан идэж ууж эвхэж тавина гээч нь болж.

8 такл
2 бөмбөг таслалт
1 гоолын боломж
37 дамжуулалтаас 31амжилттай болгожээ.

Эмрэг суусаны дараа Милнер гарч ирээд төвийн хагас дахь давамгайллаа алдчих шиг болсон. Эмрэ бага зэрэг бэртэлтэй байсан гэсэн мэдээ гарчээ.Х арин сайн мэдээ нь Ливерпүүлтэй гэрээгээ сунгах талаар хэлэлцээр үргэлжилж байгаа гэнэ. Мөн хагас дээр Жинигийн гүйлт дамжуулалтууд муугүй болж байв.

Энэ тоглолтонд бас нэг онцгойрсон нөхөр бол Окс Чамбоо. Коутиног явсаны дараа өөрт нь боломж ирж байна хэмээн зоригтой ярилцлага өгөөд байсан Англи залуу маань хамгийн чухал эхний гоолыг тун амархан овжин цохилтоор оруулсан. Окслэйд энэ тоглолтонд:

67 удаа бөмбөгөнд хүрч
1 гоол
1 ассист
8 хөндлөн дамжуулалт
2 цохилт
3 гоолын боломж үүсгэсэн байна.

Энэ тоглолтоороо гарааны эрхээ бараг баталгаажуулчих шиг боллоо. Ирсэнээсээ хойш 3 дахь гоол нь. Өмнө нь Арсеналд нэг улиралд дээд тал нь 3 гоол оруулж байсан юм гэнэ лээ. Клопп Оксийн түлхүүрийг ч сайн тааруулж чадаж байх шиг байна.

Фирмино, Салах, Манэ 3 маань үүргээ онц биелүүлжээ. Бүгд гоолдож Фирмино, Салах хоёр гоолын дамжуулалт хаяцгааж. Салах 18 гоол оруулж 6 гоолын дамжуулалтыг зөвхөн лигт бүртгүүлээд байгаа бол Фирмино 10 дахь гоолоо оруулж мөн 6 дахь дамжуулалтаа өгчээ. Харин Манэ 6 гоол 4 ассист. Бүх тэмцээнд:

  • Салах 23 гоол 7 гоолын дамжуулалт
  • Фирмино 16 гоол 10 гоолын дамжуулалт
  • Манэ 9 гоол 5 гоолын дамжуулалт өгөөд байна.

Дээр нь Фирмино гоол ассистаас гадна такл,бөмбөг таслалт хйисэн тоогоороо лигийн бүх довтлогчдыг тэргүүлж байгаа.Ер нь хамгийн дутуу үнэлэгддэг тоглогч бол Бобби.Зарим нь түүний тоглолтонд сэтгэл хангалуун байдаг бол зарим нь гоол муутай гэж шүүмжилдэг.Гэсэн ч мань эрийн бүх тал дээр тэгш,жигд тоглолт нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм.Энэ улирал хамгийн сайн тоглолтоо үзүүлж байгаа Фирмино Ситигийн эсрэг ч мундаг байв.

1-1 тэнцэж өндөрлөсөн эхний үеийн дараа манай урд 3 Ситигийн хамгаалалтыг шившиг болгочихоо шахаж ээ.Оксийн уралдуулж хаясаныг Фирмино чулуу болгож Стоунс,Эдерсон хоёроор наадаж удсан ч үгүй Манэгийн аймаар цохилт Эдерсоныг дахин шиитгэж эцэст нь Салах онигоо болгосоноор Эдерсоны зовлон дуусч хөөрхий.Ер нь энэ тоглолтонд маш муу тоглсон гэнэ.Сити уг тоглолтонд 86% дамжуулалтаа оновчтой болгож байсан нь Ливерпүүлийн 79% бодоход сайн үзүүүлэлт боловч манайх илүү олон довтолгооны оролдлого (16-11) илүү олон оновчтой цохилт хийжээ (7-4).Ерөнхийдөө Сити бүтэн тоглолтын турш бөмбөг илүү эзэмшиж тоглосон ч Ливерпүүл 10-хан минутанд илүүрхэж асуудлыг шийдсэн хэмээн учир мэдэх нөхдүүд шуугицгааж байна.

Тоглолтын төгсгөлд алдсан гоолуудыг ярих хэрэггүй биз.Кариусын болон хамгаалалтын алдаа гэхээсээ илүүтэй Манчестер Сити гэдэг багийн чанар чансаа харагдаж байгаа юм.Пеп,Клоппт 6 дахь удаагаа хожигдож илүүрхэж чадаагүй ганц менежер нь Клопп хэвээр үлдэв.Мөн Ситигийн 30 дараалсан ялгуулсан ялалтын цуваа, хожигдолгүй цувралыг Анфилдэд үгүй хийжээ.

 

Оруулсан: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх