Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Монголын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб ТББ нь Английн хөлбөмбөгийн "Ливэрпүүл" клубийн албан ёсны эрхтэй дэмжигч клуб болоод багагүй хугацаа өнгөрчээ. 

Дэлхий даяарх мянга мянган хөгжөөн дэмжигчдийг бүртгэлжүүлэн албан ёсны салбар - "Official Supporters Club" эрх олгодог ба тэдгээр салбаруудынхаа дунд нэгэн уралдаан зарласныг Монгол дахь хөгжөөн дэмжигчдээ хүргэж байна. 

ОЛОН УЛСЫН ГИШҮҮНЧЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Ливэрпүүл клубийн албан ёсны гишүүн болж бүртгэгдэнэ. 


ОЛОН УЛСЫН ГИШҮҮНЧЛЭЛ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Гишүүнчлэлийн олон төрлөөс нь өөрт тохиромжтойг сонгон элсэх боломжтой ба сонгосон гишүүнчлэлийн хэлбэрээс хамаараад гишүүнчлэлийн карт, LFC логотой үзэг, ном, ороолт, түлхүүрийн оосор зэргийг илгээмжээр хүлээн авах бөгөөд LFCTV ийн 1 сар үнэгүй үзэх эрх (Ливэрпүүл клубийн бүх түүхэн болон баримтат кино болон олон сонирхолтой видео бичлэг, ярилцлага) дагалдана. Сар бүр фэн клубийн одоогийн тоглогчдын талаар мэдээлэл, үндсэн сайтад тавигдадгүй ярилцлага, мэдээ мэдээллийг таны и-мэйл хаягаар цахим сэтгүүл хэлбэрээр явуулж байх болно. 


УРАЛДААНЫ ЗОРИЛГО: 

Хөгжөөн дэмжигчдийг илүү ойртуулж, Ливэрпүүл клубээс албан ёсны гишүүнчлэлтэй гишүүддээ хурдан шуурхай мэдээлэл хүргэхэд оршино. 


УРАЛДААНЫ ЖУРАМ: 

Яг одоо буюу уралдаан эхлэх үед байсан LFC Official Membership-тэй фэнүүдийн тоог болзолт хугацаанд өссөн гишүүдийн тоотой харьцуулж хамгийн өндөр хувьтай өсөлт гаргасан фэн клубийг шалгаруулах юм. 


УРАЛДААНЫ ХӨНГӨЛӨЛТ:

Ливэрпүүл клубээс эрхээ сунгаж буй эсвэл шинээр авч гишүүддээ гишүүнчлэлийн төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт зарлаж байгаа бөгөөд шалгаруулалтыг 7 7 хоногоор тасалбар болгох бөгөөд долоо хоног бүр шилдэг фэн клуб шалгаруулах юм. 


ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?

2017-12-01 ний өдрөөс 2017-12-07 өдөр хүртэлх долоо хоног


УРАЛДААНД ОРОЛЦОХ ЗӨВЛӨМЖ: 

Бидний хувьд энэхүү тэмцээнд нэгдсэн байдлаар оролцвол шагналт байрт шалгарах боломжтой. 

Учир нь яг одоогоор гишүүнчлэлээ сунгасан 12 хүн байгаа бөгөөд хэрэв 7 хоногийн дотор шинээр болон гишүүнчлэлээ сунгах хамгийн багадаа 12 хүн нэмэгдлээ гэхэд 100%-ийн өсөлт үзүүлсэн "ШИЛДЭГ ФЭН КЛУБ" болох магадлал өндөрсөж ирнэ.

Яг одоогоор уралдаан 3 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн 3 тойрог бүр шалгарсан фэн клубүүдийн өсөлтийн хувь 21% - 142% үзүүлэлтээр ялагч тодорчээ.


САНАМЖ:

Нэг 7 хоногт хамгийн олон шинэ гишүүн бүртгэх буюу эрх сунгах шалгаруулалт учир хувиараа эрхээ авах, сунгуулах гишүүд энэ тухайн 7 хоногт тааруулж гишүүнчлэлээ сунгуулахыг сануулъя.


ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? 

  • 1. Хэрвээ та гишүүнчлэлтэй бол:
    - Хэрэв та 2017/18 оны Liverpool FC official membership худалдан авсан байгаа бол өөрийн гишүүнчлэлийн бүртгэл рүү эргэн орж өөрийн харъяа фэн клуб гэдэг хэсэгт 
    “Mongolia supporters Club” гэж сонгосон эрхээ дахин нягтлаарай.
     ЗААВРЫГ "ХАВСРАЛТ 1" ЗУРГАН ЗӨВЛӨМЖӨӨС ХАРАХ БОЛОМЖТОЙ.

  • 2. Хэрвээ та шинээр бие даан захиалах бол:
    Манай фэн клубээс бэлдсэн зурган зөвлөмж "ХАВСРАЛТ 2"-ыг үзнэ үү. 
     
  • 3. Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн ТББ-аар дамжуулан захиалах бол "ХАВСРАЛТ 3" зурган зөвлөмжийг үзнэ үү. 

ХАВСРАЛТ №1

 


ХАВСРАЛТ №2


ХАВСРАЛТ №3

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх