Ливэрпүүлийн логотой ор хөнжлийн даавуунд унтаж байгаа энэ хүнийг Томас Гроннэмарк гэдэг. Тэрээр одоо Ливэрпүүл клубын шидэлтийн дасгалжуулагчаар ажилладаг юм.
Өмнө нь хөлбөмбөгөөр хичээллэж байгаад, хөнгөн атлетик руу шилжсэн уг Дани эр хажуугийн шугамнаас бөмбөгийг хамгийн хол шидсэн гэх Гиннесийн амжилтыг эзэмшэг юм байна. Нэг өдөр нутагтаа эхнэр хоёр хүүхдийнхээ хамт машинаа бариад явжийтал +44 (Английнх ингэж эхэлдэг бололтой) урдаа кодтой дугаараас дуут шуудан ирсэн байв. Юрген Клопп түүн рүү залгажээ. Тэр дор нь хариу өгөх гэсэн боловч чадсангүй, гэртээ хариад Клопптой тухтай ярилцсан гэнэ.
Ливэрпүүлийн die hard fan байсан тэрээр саналыг шуудхан л зөвшөөрч, Мэлвүүдэд ирж ажиллахаар болсон байна. "Мэлвүүд бол ажиллахад хамгийн таатай газар. Эндхийн хүмүүс маш ухаалаг, бүгд л бие биедээ үргэлж тусладаг. Амьдралдаа идэж үзсэн хамгийн амттай хоол энд л байна. Ерөөсөө зүгээр Мэлвүүдэд ажиллана гэдэг мөрөөдөл л гэсэн үг. Дээр нь би энэ клубын фэн хүн шүү дэййй" гэжээ.
Томас Гроннэмарк нь Ливэрпүүлийн фулбэкүүдтэй бөмбөгийг хажуугийн шугамнаас хэрхэн ашигтай оруулах уу, яаж хол шидэх вэ гэх тал дээр тоглогчдыг сайжруулж, хөгжүүлэх зорилгоор ирсэн юм. Мөн тоглолт бүр дээр видео анализ хийж (мэдээж тоглолтын турш бөмбөгийг хэрхэн хажуугийн шугамнаас оруулж буй талаар), түүнийгээ дасгалжуулагчийн багт илгээдэг гэнэ.
Манай багаас хамгийн хол шиддэг нь Жо Гомэз. Бараг л булангийн цохилтын дайтай хол шидэж, бөмбөгийг торгуулийн талбай дотор хүргэж чаддагаа тоглолтын үеэр харуулсан билээ.
Хөлбөмбөг ч өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдсөөр байна даа......