Сохроор дэмжвэл Английг чигээр нь явуулах шиг амархан юм байхгүй л дээ хэхэ...Гэхдээ бодит байдал дээр таамгаа ингэж өглөө...
А Хэсэг
1.Уругвайг хэсгийн акул гэдгээр нь 1-ээр гаргалаа. Ер нь Копа авч байсан Уругвайн алтан үеийнхэний сүүлчийн том тэмцээн гэж таамаглаад амиа тавиад энэ тэмцээнд нэлээн дээгүүр ниснэ гээд тооцчихсон.
2. Салах энэ жилжингээ л гайхамшиг бүтээсэн. Дэлхийн аваргад орох эрхээ авсан нь хүртэл драма. Гэхдээ л дэлхийн тавцанд ганц дайчин ганцаардах байх. Зохион байгуулагч баг ямар нэгэн аргаар л зооноос 2-р гарна гэж таалаа. Нээлтийн тоглолтоос л бүх юм хамаарах байх. Саудын арабыг аргалаад хожчих л юм бол үлдсэн 2тоо бол амиа тавьж тэнцээд ч болтугай гарчих байх гэсэн таамаг байна.
В хэсэг.
Энэ хэсгээс Испани Португал 2н аль нь зоогоо тэргүүлж гарах вэ гэдэг нь л хамгийн их сонин байгаа байх. Португал хамгаалдаг баг боллоо гээд Иран Морокко-тойгоо байх л гэж хараад байна...
С хэсэг
Ид үедээ гялалзаж яваа Францын залуучууд энэ хэсгийг торохгүй тэргүүлэх биз. Пэруг энэ хэсгийн битүү морь гэж нэрлэж байгаа. Дэлхийн аваргаас өмнө хийсэн нөхөрсөг тоглолтууддаа огт хожигдоогүй. Хорват Шотланд Саудын Араб, Исландыг хожиж Швэдтэй тэнцсэн гээд форм сайн байгаа.
D хэсэг
Хэсэг тэргүүлэх дээр Аргентин Хорват 2 дээр эргэлзэж байгаа Аргентинийг сонгосон. Хорватын сүүлийн нөхөрсөгүүдийг харахад бас сүпэр тоглолт гаргахад асуудалтай л юм шиг харагдаж байсан. Нөхөрсөг л юм даа. Тэгээд Аргентинийг шууд 1-р гэж нэрлэж 2-р Хорватыг сонголоо.
E хэсэг
Бразилийг дагаж Сербийн шигшээг гараад ирэх байх гэж таамагласан.
F хэсэг
Герман хэсгээ тэргүүлнэ. Солонгос хомоол хамна энэ хэсгийн хамгийн тодорхой байрлал. Харин 2-оор Швэд Мексик 2н аль гарах вэ гэдэг дээр шоо хаяж Швэдийг гаргалаа хэхэ. Аль нь гарсан цааш гүйх зам үгүй
G хэсэг
Белгийн алтан үе, Английн даруухан шинэ 2 үеийн залуучууд энэ хэсгээс аль нь нэгээр гарах вэ гэдгээ шийдэх биз. Бараг томоор харвал шөвгийн наймд Бразилтай юу, Германтай юу гэж том харж нүүдэл хийж ч тоглож магад. Английг Бразилийн аманд өгч Белги 2-р гарч Германыг онилж цааж явах байх хэхэ.
H хэсэг
Битүү морьдын хэсгээс ганц гарах боломжгүй нь Азийн төлөөлөл Японы шигшээ байх. Бусад нь тэгээд үсээ цайтал үзэлцэж байгаад Польш нь 1-р гарч Мане-гаар удирдуулсан хар тивийн төлөөлөл 2-р гарч ирэн Колумбыг гэрт нь хариулах байх гэсэн таамгаар зооны тоглолтуудыг дуусгалаа