Үндсэн сайтын Mobile Responsible ерөнхийдөө хийгдээд дууслаа. БГХ -ын өмнө сервертээ байрлуулана.
Форумынх дээр эхлээд дунд нь орхисон байгаа. Учир нь хэдэн блокууд хийгдээд тэгээд дараа нь нэг мөсөн гүйцээж дуусгах төлөвтэй байна. Ганц нэг санаа оноонууд ч бас авах байх. Гэхдээ нэг их удаад байлгүй энэ сардаа дуусчихна.
Ингээд мэдээж бүх зүйл дуусчихгүй л дэ. Вэб сайт гэдэг ер нь байнга сайжруулалт, шинэчлэлт шаардаж байдаг зүйл. Тэгэхээр тасралтгүй л хийгдээд явна гэж ойлгоход болох байх. Яг хэзээ бүгд 100% дуусах вэ гэдэг жаахан тийм асуулт
.
Хараад байсан энэ ажлууд хийгдээд тогтворжоод дараа нь хүмүүс Аппликэйшн хийлгэх асуудал болов уу гэж харагдсан. Үнэндээ миний л хувьд бол тийм зүйлд мөнгө хөрөнгө төсөвлөх жаахан илүүц юм шиг л санагдаад байгаам. Яг юу юу аппликнйшн дээр байхаар хүмүүс айхтар ашиглаад идэвхитэй байхуу гэдэг. Форум дээр хандалт, сайтын хандалт бол нэг их учиргүй идэвхижээд л хүмүүс пиг дүүрээд байхгүй төлөвтэй байна. Фэйсбүүк дээр ч тэр манайхан голцуу нэг нэгнийгээ дагасан янз бүрийн мэдээлэл дээр л мэр сэр явж байна. Бадруул, Дархаа, Энхбаяр, Ерөнтэй ах, Нямка гээд цөөн тооны хүмүүс цаг завынхаа хажуугаар ганц нэг оруулж байна. Бараг ч хангалттай мэдээлэл шахуу л да. илүүг хүсээд нэхээд бич бич орчуул орчуул гээд байх утгагүй. Тэгэж байдаг ч цаг өнгөрч.
Харин эдгээр нөхөд болон мэдээ нийтлэл оруулах сонирхолтой хүмүүст зориулаад Товч мэдээ гэхүү Нэг өгүүлбэрээр гэхүү нэг бүтэц нээгээд үндсэн нүүрнийхээ голд буюу толгой хэсэгт нь байрлуулаад явая гэж санаад байгаа. Нөхдийг ч гэсэн тухайн мэдээллээ оруулах их амархан бэлдэц editor бэлдээд өгөе гэж төлөвлөж байна. Ингэвэл яахав фэйс дээр орсон жижиг сажиг мэдээллүүд нь сайтын агуулга дотроо үлдээд явах ашигтай юмуу гэж харлаа. Маш хялбар интерфэйстэй байхаар.
За да өөр ч нээх санаа оноо одоогоор алга байна. БГХ-ын өмнө цаашид хийгдэх ажил дээрээ ганц нэг төсөөлөлтэй байвал зүгээр юмуу гээд л