Бичлэг
Бичсэн Chinggis » Да 6-р сарын 04, 2018 11:39 am
Лигийн анхны бөгөөд сүүлийн солилцоог манайх хийлээ.
Лосо/Дирк Каут(манай багийн хувьд тийм л байлаа) u Рэдс баг руу амжилт хүсч илгээн тэднийхээс Аагий/Макси Родригез ийг багтаа авчирсан болно.
Хамгийн энгийн шалтгаан нь байр майр ахиулах гэхээсээ илүү (7,8-т яваа улс хаха) хүмүүсийн ойлголцол найзуудын хүрээлэл илүү нөлөөлчих шиг л боллоо. Жавын багт хэцүү байгаа л байх гэхдээ сарын дараа тийм ч сонин биш болчихдог л юм. Жаахан Эмо хүмүүс нэг дор байгаа нь харин хурцаар хүндээр хүлээж авахад нөлөөлөх байх.
Манай ахлагч Аагий бид 2 чинь 3-н жил нэг баг болж байгаа улс тоохоо ч байж нтр хаха. Солонго ч бараг тоохоо байсан байх. Гол нь гоё эв нэгдэлтэй нэг баг болоод сарын хугацаанд хоорондоо YNWA байх нь их чухал юм л да.
Энэ жилийн рэдс лигт манай багт орсон миний танихгүй Мийгаа, Эрдэнэ-Очир, Батцолмон, Даваабат, Амраа гээд залуустай сайхан танилцаж ойр болж авлаа. Дээр нь зүс мэдэх Энхзориг, Алзахгүй, Жавхлан нартай бүр ч ойр боллоо, үлдсэн Со, Аагий, Баттулга, Мази, Лосо, Шижрээ, Манлай бид хэд хуучин танил улсууд. Зав зайгаараа ойр ойрхон уулзацгааж сууцгаадаг боллоо. Дэлхийн аваргаар болоод цаашдаа бас өдөр хоол унд хамтдаа идий, агаар салхинд гарая гэж л байна. Ерөөсөө л энэ тэмцээний гол зорилгоо манайхан бол 100 биелүүлээд л явж байна гэж хувьдаа үзэж байна. Онооны тухай гэхээсээ илүү хэн хаана яаж тоглох, яаж тогломоор байна гээд бүтэн агуулгаа илүү сайн харж байгаа. бага зэрэг аз эзний юм бол байх л да. Болохгүй бүтэхгүй юмны тухай яриж уур амьсгалаа эвдэснээс дараа нь болгох тухай болж байгаа юмаа яриад багаараа хамт байх нь илүү үнэ цэнэтэй юм шиг байгаамаа.
Лиг сайхан өрсөлдөөнтэй, эвтэй болж байнөө
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY