Оргил өөд тэмүүлэх замд
Роберто Фирминод 2010 оны сүүлээр Европын мөрөөдлөө биелүүлж, Германы Хоффенхайм клубт нэгдэнэ гэдгээ сонссон даруйд юуны түрүүнд шивээс хийлгэх бодол төржээ.
Роберто оргилд гарах хүнд хэцүү замд нь түүнийг буцалтгүй сэтгэлээр дэмжсэн гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлсэн зүйл хийхийг хүссэн аж. Экс Ливэрпүүлийн довтлогч өөрийн төрөлх хот болох Масейо хотоос 3000 гаруй километрийн зайд орших Бразилийн өмнөд бүсийн хоёрдугаар дивизоны Фигейренсе багаас карьераа эхлүүлсэнийг бид мэдэх билээ. Тэрээр мэргэжилийн хөлбөмбөгчин болохын тулд бүтэн жилийг ээжтэйгээ уулзалгүй өнгөрөөж байв.
Түүнийг Бразилийн томоохон багууд элсүүлэхээс татгалзаж, Францын Марсельд сонгон шалгаруулалтанд орохоор явах замдаа үл ялиг зүйлээс болж Испаниас албадан гаргадсаны дараа Герман бол амьдралыг нь өөрчлөсөн яггүй том боломж байлаа.
Фирмино шинэ шивээсээ гэр бүлийнхэндээ зориулсаны зэрэгцээ шинэ ажлын орчинд нь хүн бүрт ойлгомжтой байлгахыг хүссэн тул герман хэлээр шивээс хийлгэхээр шийджээ.
Залуу довтлогч энэ хэлээр ганц ч үг мэддэггүй байж таарсан тул Google Translate-д найдаж байв. Эцэст нь мань эр хэдэн үг гүүгл очуулга ашиглан олж аваад онгоцонд суухаасаа өмнө баруун гарынхаа дотор талд шивүүлэхийн тулд ойролцоогоор 50 евро төлжээ.
Сонгосон хэллэг нь "Familie unaufhorliche Liebe" байсан бөгөөд Фирмино үүнийг "гэр бүлийн эцэс төгсгөлгүй хайр" гэж орчуулсан байна.
ТэрээрГерманд хөл тавьсан даруйдаа энэ нь ямар ч утгагүй болохыг олж мэдэж.
"Энэ үнэхээр сайн орчуулга байгаагүй - хэн ч ингэж хэлдэггүй, дээр нь бас алдаатай байсан: "o" үсгийн дээр ö гэсэн тэмдэг байх ёстой. Яг жинхэнэ үг нь "unaufhörliche" гэж бичигдэх ёстой байсан аж. Энэ зүгээр л буруу байсан" гэж Kicker сэтгүүлд Хоффенхаймын талаар мэдээлэл тавьдаг сурвалжлагч Мартин Грюнер Bleacher Report-т тайлбарлав.
Фирмино үүнийг хамгийн анхны боломж гарахтай зэрэгцэн хамгийн эхний тааралдсан орон нутгийн салон дээр засуулах гэж яарсан гэдэг. Ийнхүү тэрээр бага зэргийн будлиантайгаар Бундеслигийн түүхээ эхлүүлж билээ.
Энэ агшинаас эхлэн бүх зүйл түүний хувьд дээшилсэн байдаг.
4 хөн сая еврогоор шинэ багтаа ирж жинхэнэ нүдээ олсон наймаа гэдгээ Бундеслиг даяар батласан тэрээр эцэст нь 4 жил хагасын дараа Ливэрпүүлтэй гэрээ байгуулахдаа огт өөр тоглогч болон өсөн дэвшиснээс гадна ,өөрийнх нь хэлснээр талбай дээр гарах бүртээ мань эр өөрийгөө “хагас бразил, хагас герман” хэмээн төсөөлөн боддог байсан гэх.
Түүний сэтгэл зүйл нилээдгүй өөр болсоноос гадна, өмнө нь дасгалжуулж байсан мэнэжэрүүд болон багийнхан нь түүнийг "Зарим нэг Герман хүмүүсээс илүү герман хүн" гэж хэлэх болтлоо өөрчлөгджээ.
"Энэ бол түүнд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл" гэж түүний хамгийн дотны найзуудын нэг Билү B/R-д ярив.
Хамгаалалтын хагас хамгаалагч асан Билу Фигейренсе дэх Фирминогийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байсан агаад, сүүлд нь тэд тэр багтаа хамт хүртэл тоглож байлаа. Тэрээр Робертогын хуриман дээр сүйт залуугийн хамгийн сайн эр байснаас гадна хожим охидынх нь загалмайлсан эцэг болсон юм.
"Одоо эргээд бодоход би Германд тоглосон нь түүний карьерт өөрчлөлт оруулсан гэж хэлмээр байна. Энэ бол түүний амжилтын баталгаа байсан юм. Бид сэтгэлзүйгээсээ болоод амжилтанд хүрээгүй ч авьяас чадвартай олон тоглогчдыг харж байлаа, мань эр эдний нэг байж болох байсан, гэхдээ тэр бууж өгөхийг зөвшөөрөөгүй" гэж тэр нэмж хэлэв.
Түүний гайхалтай ур чадварын зэрэгцээ Фирминогийн хөдөлмөрч сэтгэлгээ нь Ливэрпүүлийг 2015 оны Копа Америкагийн үеэр Энфилдэд түүнийг 41 сая еврогоор авчирхаар Чилийн Сантьяго дахь зочид буудалд төлөөлөгчдөө илгээхэд гол түлхүүр болсон аж..
Улаануудын хувьд энэ наймаа маш том өөрчлөлтийнн эхлэл болох нь батлагдсан юм.
Ичимхий, эелдэг зантай Фирмино Бундеслигт нилээд олон удаа өрсөлдөгчийн хувиар таарч байсан Ливэрпүүлийн Герман дасгалжуулагч Юргэн Клопптой тэр даруйдаа дотно холбоос тогтоож эхэлсэн байдаг.
Фирмино богинохон хугацаанд өөрийгөө Анфилдын оршин суугчдын хайртай тоглогч болохоо батлан харуулсан юм. Тэрээр энэ улиралд Ливэрпүүлийн гайхалтай хожлын цувралуудад онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба, мөн Ливэрпүүл 30 жилийн дараа ПЛ-д анхны түрүүгээ авахад тун ойртож ирсэн гэхэд болно. Хувь заяа буруугаар эргэхгүй л бол тэд аварга авах нь цаг зуурын асуудал гэдэгт маш олон хүн ах удаа маш их итгэлтэй байгаа билээ. (*Энэхүү нийтлэл 2020-2021 улиралын үед нийтлэгдэж байв)
"Тэр бол [өвөрмөц]" гэж Клопп саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв. "Тэр тоглолтонд бүх зүйлийг хэрхэн бүтээж байгаа нь үнэхээр онцгой. Би түүн шиг өөр тоглогч мэдэхгүй."
8-р сард Фирмино Премьер лигт 50 гоол оруулсан анхны Бразил тоглогч болоодхов. Тэрээр өдгөө дэлхийн хөлбөмбөгийн элитүүдийн нэг болсон нь түүний уйгагүй хөдөлмөрлөсний баталгаа гэхэд нээх их буруудахгүй байх.
Хоффенхаймын спортын захирал асан Эрнст Таннер Фирмино дээр бооцоо тавьж, Бразилийн 2-р дивизионд тоглож байсан 19-хөн настай туранхай хүүг Өмнөд Америкийн шуугиантай сонин хэвлэлээс алс хол авчирсан юм.
Холын энэ төвөгтэй аялал гэрээ хийхэд үнэхээр саад тотгор болж байсан ч Таннер 2010 онд Фирминогийн тоглолтыг үзэхээр өмнөд эргийн Флорианополис хотод очсоныхоо дараа энэ гэрээг идэвхтэйгээр хөөцөлдөж эхэлсэн байна.
Таннерын хэн ч үл мэдэх тоглогчыг олж нээн, хожим нь тэдгээр тоглогчид нь маш их үнэ хүрсэн сүпер тоглоггчид болгосон рекордыг нь магтахаас яахав. Тэрээр Хоффенхаймд мөн Гулфи Сигурдсоныг авчирсанаас гадна, Рэд Бул Салзбургэд байхдаа Садио Манэ болон Наби Кэйта нарыг багт авчирсан аж. эдгээр 2 тоглогч хожим Ливэрпүүлд ирж Фирминогын багийн нөхөд болсонг хэн хүнгүй мэдэх бизээ.
Тэрээр Фирминогийн араас хөөцөлдөж байсан үеээ бахархалтайгаар эргэн дурсах аж.
"Тэр жил би Бразил руу хоёр ч удаа аялсан. Гэхдээ Фирмино тогтмол тоглодоггүй байсан тул түүний талаар ямар нэгэн эерэг зүйл, бусдаас ямар нэгэн байдлаар онцгой зэргийг олж харахад хэцүү байсан шүү" гэж одоо MLS-н Филадельфи багт ажиллаж буй Таннер , B / R -д(*Bleacher Report) хэлжээ.
"Тэр улиралд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон тул тэд зуны улиралд завсарлага авсан бөгөөд үндэсний хөлбөмбөгийн хуваарь ямар хатуу байдгийг хүмүүс мэдэх байх. Энэ нь ихэвчлэн бямба гаригт, дараа нь лхагва гаригт, дараа нь Бямба гарагт тоглодог гэсэн үг юм.
"Тоглолтоос тоглолтын хооронд тэд өөр өөр хотуудруу зорчих шаардлагатай тул бэлтгэл хийхэд нь хүртэл түүнийг ажиглах хэцүү байсан. Тиймээс бид түүнийг сургуулилж байгааг харахын тулд жуулчдын дүрээр цэнгэлдэхэд ордог байв..
"Нэгэн бэлтгэлийн үеэр би түүнийг- за энэ чинь л бидний хайж байсан тоглогч мөн байна даа гэж хэлж байснаа санадаг юм.. Тэр зөв сэтгэлгээтэй, сурах эрмэлзэлтэй, шаргуу хөдөлмөрлдөг—бидний бэлтгэл дээр харсан зүйл жинхэнэ тоглолтоос хамаагүй дээр байж таарав Тийм л учраас бид ийм шийдвэр гаргасан.Бид бас скаут илгээсэн, гэвч тэр тайлан түүний талаар сөрөгдүү мэдээлэл бичсэн байдаг."
Хоффенхаймд болсон нээлтийн үеэр Фирминог "дасан зохицоход нь хангалттай хугацаа" өгөх "шилдэг авьяастай" тоглогч гэж танилцуулсан байдаг.
Тэрээр Бразилийн хоёрдугаар лигийн улирлын шилдэг одоор тодорч, 36 тоглолтонд 8 гоол оруулсан ч түүний бие бялдарын байдал анхнаасаа л санаа зовоосон асуудал болж, клубээс анхаарал хандуулахыг шаардсан байдаг.
"Түүнийг [Хоффенхаймд] анх ирэхэд нь түүний эрүүл мэндийн талаар бидэнд байсан мэдээлэлийг хүмүүс магадгүй харсан бол. Германд бид ихэвчлэн тэсвэр тэвчээрийн сорил, болон цусны шинжилгээ авдаг. Үр дүн нь нэлээд нарийвчлалтай, үнэн зөв гардаг гэсэн үг.. Миний мэргэжлийн хөлбөмбөгт харж байсан хамгийн муу шинжилгээний үр дүн" гэж Таннер дурсав.
"Тэр манай эмээгээц ч дор байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Та төсөөлж ч чадахгүй. Тэд маш доогуур байсан тул түүнийг хэзээ нэгэн цагт мэргэжлийн хөлбөмбөг тоглож чадсан гэдэгт итгэхэд бэрх байсан шүү."
Бразилчуудын хамгийн алдартай амралтын газар болох Флорианополис хотоос цастай Хоффенхайм руу явах нь амаргүй байсан ч Фирмино ийм нөхцөл байдлыг үл харгалзан гайхалтай сайнаар дасан зохицож суурьшив.
Хэлний асуудалтай л тулгарч байснаас бус тэрээр Германд зарим нэг нутаг нэгтэн тоглогчидоос хавьгүй хурдан дасан зохицсон юм.
"Анх тэр миний үеэлүүдийн нэг болох Жуниорыг авчиран хамт амьдрасан. Эхний саруудад ер нь хэцүү байсан гэж хэлж байсныг нь одоо ч санаж байна. Тэр бараг бүтэн жилийн турш зун үргэлжилдэг сайхан хотоос хасах 20 хэмтэй жижиг тосгонд очсон" гэж Билу дурсав.
"Энэ бүхэн амар олдсон бялуу биш байсан ч эцэст нь тэр үүнийг даван туулж гарсан юм."
Гурван сарын дотор Фирмино Бундеслигт өөрийн авьяас чадвараа аль хэдийнээ харуулжээ. Эцэст нь тэрээр 2010-11 оны улирлыг гурван гоолтойгоор дуусгасан. Тэрээр бие бялдарынхаа оргилд хараахан хүрч чадаагүй байсан ч Хоффенхаймын удирдлагууд түүнийг энэ улиралын явцад бие бялдараа "50-60 орчим хувиар" сайжруулсан гэдэгт итгэлтэй байв.
Үргэлж инээмсэглэж явдаг өсвөр насны хүү түүний өмнө нилээдгүй урт зам хүлээж байгаа ч мань эр анхны тоглолтуудаараа бусдын анхаарлыг хангалттай татахаар тоглолтыг үзүүлсэн байдаг. Зөвхөн тоглолтын арга барилаас гадна шүү дээ.
Фирминогийн хачирхалтай хувцас загварын мэдрэмж нь аль хэдийн хэвлэлийн анхааралд өртсөн бөгөөд түүний инээмсэглэлийн нэг зүйл нь эргэн тойрон дахь хүмүүсийн анхаарлыг их татсан байдаг.
"Эхэндээ тэрээр шүдэндээ заримдаа ягаан чулуутай, заримдаа маш гялалзсан аппарат зүүдэг байсан. Энэ нь одоогийнх шиг олон шивээс хийлгээгүй тэр үед түүний таних тэмдэг болж байлаа" гэж Грюнер хэлэв.
Эхний улиралдаа суурьшсаны дараа Фирмино хэзээ ч эргэж харсангүй. Голдуу 10 байрлал дээр гарч, заримдаа жигүүрт тоглодог тэрээр Хоффенхаймын багийн гол араа болж, сонирхол татахуйц, довтолгооны хөлбөмбөг тоглож, нутгийн зарим том багуудтай өрсөлдөж эхлэв..
Тосгоны баг 2008 онд дээд Лигт дэвшсэнийхээ дараа Бразилтай ашигтай холбоо үүсгэж тэндээс цөөнгүй тоглогч олж ирдэг байв. Фирмино ихэвчлэн нутаг нэгтнүүдээрээ хүрээлүүлж байсан учраас түүний Бундеслигт дасан зохицол илүү хялбар байсан гэсэн үг юм.
Тэрээр зочлон тоглолтоор явахдаа Германд карьерийнхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн, Герман нэр шиг сонсогддог, Бразилийн нутаг нэгтэн болох туршлагатай Крис Хенингтэй ихэвчлэн нэг өрөөнд буудаг байв.
"Фирмино миний хувьд хүү шиг л байж дээ" гэж Хенинг B/R-д хэлэв. "Хоффенхайм бол миний сүүлчийн баг, би аль хэдийн 35 настай, зодог тайлах дөхсөн байлаа. Мөн клубт өөр нэг Бразил ажилтан Сэзар Тиер (хуучин хаалгач, одоо удирдлагын багийн гишүүн) байдаг байсан. Мань эр гадаад тоглогчдод тусалдаг гайхалтай залуу шүү.
"Пүрэв гариг бүр манай гэрт оройн хоол идэж, хөгжилддөг байв. Манай хамтлаг үндсэндээ Фирмино, [Хейрелью] Гомес [Уотфордын хаалгач], Игорь де Камарго [Бразил гаралтай Бельгийн шигшээ багийн тоглогч], Сеэар, Хоселу [Испани довтлогч] болон надаас бүрддэг байлаа.
"Намайг Хоффенхаймд ирэхэд Фирмино аль хэдийн тогтмол гараанд гарч тоглодог болсон байв - тэр нээх удахгүй хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг болох нь түүнийг харахад л тодорхой байсан.
"Би түүнээс маш их зүйлийг шаардна, мэргэжлийн өндөр сэтгэхүйтэй байх, зөв хооллох, сахилга баттай байхын чухлыг хэлж байлаа. Тодорхой түвшинд хүрэхэд нарийн ширийн зүйл бүр уялдаа холбоотой. Би өөрөө энэ бүгдийг даван туулсан тул түүнд би туршлагаараа тус болохыг би хичээсэн билээ.
Фирминогийн дуу хөгжимд дуртай зан чанарыг Хенинг тийм ч таатай хүлээж авдаггүй байв.
"Түүнтэй нэг өрөөнд суух нь хар дарсан зүүд" гэж хошигнов.
"Би аль хэдийн 34, 35 настай, дээр нь тоглолтын өмнө өглөө есөн цаг хүртэл унтахыг хүснэ. Тэр долоон цагт сэрж, Axе [Бразилийн алдартай хөгжмийн төрөл] сонсож өдрийг эхлүүлнэ. Би түүнийг урвайж уйтгарлаж байхыг ер нь хараагүй дээ."
Фирмино Бразил баяр баясгаланг өөрийн тоглолтдоо шингээж чадсанаар барахгүй хилийн чанадад амжилт олохын тулд Герман сэтгэлзүйг үүнтэйгээ хослуулж чадсан байдаг.
2013-14 оны улиралд тэрээр 16 гоол, 12 оновчтой дамжуулалт мөн хэд хэдэн гайхалтай тоглолтын дараа Бундеслигийн улирлын шилдэг тоглогчоор шалгараадхав. Тэр жилийн сүүлээр түүнд Бразилийн шигшээн анхны дуудлага ирсэн нь гайхмаар зүйл биш юм.
Энэ бол хоёр орны өөр өөр шинж чанарыг хослуулсан довтлогчын хувьд маш том амжилт байсан юм. Яг л Таннер түүнийг шилдэг тоглогч болж хамгийн дээд түвшинд хүрч чадна хэмээн зөгнөж байсан зөгнөл биелэлээ олсон нь энэ.
"Би түүнийг Бундеслигийн шилдэг тоглогч болно гэдэгт итгэлтэй байсан. Бид хэрхэн скаутын тайландаа тоглогчыг үнэлдэгийг хүмүүс мэдэх байх, би 10 онооноос, 9, эсвэл 10 -г авч байвал эдгээр нь дээд түвшин, олон улсын зэрэглэлтэй тоглогч гэж боддог юм. Тэгээд би түүнд оноо өгсөн гэхдээ яг хэдийг өгсөн гэдгээ санахгүй байна. 8, эсвэл 9 ч байж магадгүй гэхдээ энэ нь нэлээд өндөр байсан гэдэгт би итгэлтэй байна" гэж Таннер хэлэв.
"Тэр үед [Хоффенхаймд] хүн бүр үүнд бага зэрэг гайхаж байсан байх. Тэгсэн ч би түүний чадварт маш их итгэлтэй байсан, гол зүйл бол түүний хандлага үнэхээр онцгой байсан тул би түүнд нэлээд өндөр үнэлгээ өгсөн юм.
"Дасгалжуулагч түүнийг [Фигейренсетэй хийсэн бэлтгэл дээр] хэрхэн шүүмжилж байгааг харж байхад тэр яг л сургуулийн хүүхэд шиг зогсож, багшийнхаа үгийг сонсож байсан. Тэр зураг одоо ч санаанд минь хадгалагддаг.
"Хэрвээ тэр дасгалжуулагч Герман тоглогчийг ингэчихвэл шууд л хувцас солих өрөө рүүгээ уурлаж бухимдан орно доо гэж цагийн дараа дотроо бодсон ч Фирмино шүүмжлэлийг сайн хүлээж авсан. Тэр өөрийгөө сайжруулж, илүү ихээр өөрийгөө дайчилж билээ. Үнэхээр магтууштай гэж хэлэхээс яахав
Өнөөдөр Фирмино Европ болон Клубуудын дэлхийн аварга багийг түүчээ болж байгаа тул түүнийг шүүмжлэх шалтгаан бараг л олдохгүй дээ.
Англи хэл дээр ч бай, Герман хэлээр ч бай Клопп энэ өдрүүдэд "Бобби"-гэж ихэвчлэн дууддаг хайртай тоглогчоосоо ямар нэгэн сул тал бараг л олж харахгүй дээ.
Түүнд тулгарах ганц аюул нь гэвэл түүнийг магтах магтаал дуусах вий л гэдэг байна.
2 дугаар хэсэг төгсөв.
Үргэлжлэл бий...
3rd part
"The rise of the Kopites" comig soon......