Бичлэг
Бичсэн Chinggis » Пү 6-р сарын 07, 2018 2:21 pm
Зүгээр л залхуурч байгаа шүү дэ.
Манай Монголчуудад ер нь нэг ийм зан гэхээсээ хандлага байгаад байгаам. Аливаа юмыг хийгээд бүтээхдээ их дуртай, харин түүнийгээ арчлах байнгын ашиглалт урсгал зардал гэдгийг ерөөсөө хүлээн зөвшөөрч, ойлгож чаддаггүй. Энгийн жишээ гэхэд л баруун аймгуудад хэдэн жилийн өмнөө MRI, компьютер томограф болоод зөндөө л багаж төхөөрөмж буцалтгүй тусламж болоод төсвийн хөрөнгөөр худалдан авсан байдаг. Харин тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтын хэрэгсэл хор ус бодис жижиг сажиг сэлбэгийг ерөөсөө тооцоогүй байдаг юм билээ.
Хөдөө очихоор уг нь байгаа л да даанч нэг бодис нь дуусах гээд тэгээд гамнаад ашиглахгүй байгаа гэх жишээний. Тэгтэл эмнэлгийн тоног төхөөрөмж чинь байнгийн буюу бараг өдөр тутам ашиглалт хийхгүй бол муудаж л байдаг зүйл л дэ. Яг л шингэн хортой өнгөт принтертэй адил. Бараг аймаг болгонд огт ашигладаггүй /зарим нь боломжгүй ч болж байгаа/ маш үнэтэй төхөөрөмжүүд байсаар л байна. Харин иргэд нь хотод үзүүлэх гэж наашаа шаваад л.
Иймэрхүү зүйл байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, холбооны салбарт яг л адилхан байдаг юм билээ.
Өвөл нь сайхан бүтээгээд, технологийн дагуу арчилгаа нтр ийг нь хийгээд байхад болохгүй зүйлгүй шүү дэ. Мэдээж хөрөнгө мөнгө их зарцуулна гэх байх. гэхдээ хиймэлтэй тоглох уу, ориг нь дээр үү гэдэг дээр маргаангүй ялгаа гарна л да.
Хоккэйн битүү өвлийн ганц талбай баричий гээд хэдэн ч жил ярив. Баахан л худлаа шалтаг тоочоод суугаад байдаг. Гэтэл Хүннү Молл хэрэгжүүлээд мөнгө хийгээд болоод л байдаг. Манайхны энэ нь Баярхүү докторын хэлдэг залхуу, ажил хийх дургуй болхоор дандаа аль амар талыг харж шийдвэр гаргадагтай л холбоотой.
Ардчилсан намын үед маш хурдан явагдаж байсан Баягол дүүрэгт баригдах нийслэлийн спорт цогцолборын асуудал яг сонгууль болсоны маргааш бүх зүйл нь зогсоод манаачаас өөр хүнгүй үлдсэн. АН ялсан цагт л тэр гүйцэд баригдаж дуусах байх. Мэдээж Эрдэнэ Одонтуяа 2 тэрэн дээр нь том тоглолт хийнэ тодорхой. Уг нь тоглолт хийчихнэ гээд цааргалж, гүйцээхгүй байснаас бариад ашиглалтанд орвол хүүхэд залууст л хэрэгтэй юм байгаам. Тэр ач холбогдолыг нь бол аль аль нам нь хэзээч харахгүй болтлоо сохорсон юм билээ.
Би ямар азаар Баянгол дүүрэгт АН ялсан юм гэж бодож байгаа. учир нь 2012 оноос эхлэлтэй маш олон ажил шууд болиод өөр баахан юм дахиж эхлэх байлаа л да. Тэгээд л энэ худлаа нэр хөөсөн шинэ ажлаас болж шат шатаараа явж байсан олон ажил юуч биш болох байлаа. Сүхбаатар Чингэлтэй дүүрэг бол МАН аараа нэг насаараа байсан нь бараг дээр юм шиг. Одоо энэ Хан-Уул, Баянзүрх 2 бол ажил нь дэндүү удаан өмнөхтэйгөө зөрчилдөөд нэг заваарсан юм боллоо шд. үргүй зардал хичнээн ч их гарав. Болдог бол Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан нь АН, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай, Налайх нь МАН аараа бүүр 20 жилээр явчуул амар юм шиг байгаам дөө.
заза жаахан хальтирчлаа хаха
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY