Манай Дэрэнгийн ахлагч (өнгөрсөн зун Гарьдаагаас ахлагчийн туузыг хүлээн авсан) Дамдиндоржийн Билгүүн Японы нэгэн их сургуулийн (ямар сургууль гэчив ээ) хөлбөмбөгийн багт тэнцжээ. Хөлбөмбөгийн сургалттай, нэлээд тоглогчид нь Японы J league-д тоглодог, мэргэжлийн тоглогчид бэлтгэдэг сургуульд тэнцсэн гэнэ.
Сая оны өмнө шалгуулах гээд Япон руу явсан юм.
Төвийн хамгаалагч, төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог хүү. Зун зургаан сард 19 нас хүрэх залуу байгаам.
Над бол яг үнэндээ Мөнх-Оргилоос илүү потенциалтай юм шиг санагддын.
Талбайд гарсан үедээ маш зоригтой тоглодог, айж хулчийдаггүй хоншоортой үздэг хүү дээ. Дэрэн анх дээд лигт тоглоход ихэнх хүүхдүүд 15, 16-тай л байсан байх. Бүгд л эсрэг багийн нөхдөөсөө айж шийрэгнэдэг байхад Билгүүн л яс үздэг. Тэр жил лигийн мэргэн бууч болсон Наранболдыг нэг тоглолтонд будаа болгоод, хадаад хаясан гэжугаа.. хаха сайхан гар.
Бас Ливэрпүүлийн фэн, их мундаг хүмүүжилтэй хүү санагддийн.
Удахгүй нарийн ширийн дэлгэрэнгүй мэдээлэл гарна даа.