NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Come on U Gamers...
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Chinggis » Ня 1-р сарын 21, 2018 7:14 pm

NBA - Хойд Америкын Сагсан бөмбөгийн тухай энд бичнээ.

Хит энэ жил гоё байнаа. Юуны өмнө Эрик Споелстра дасгалжуулагч бол үнэхээрийн шилдэг дас юмөө. Попович Керр ээс дутахгүй өөрийн арга барилтай мөртөө үнэхээр багийн тоглолтыг супер гаргах юм.

Ноднин Уайдсайдтай макс гэрээ үзэглэхэд ямар сонин юм болдоо. Лигт том жаалууд нээх явахгүй л болцон үедээ гэж харж байтал тоглогч том байх давуу тал дээр нэмээд ур чадвар багийн тоглолт суулгаад өгвөл хэнийг ч хусч болох боломжтой гэдгийг харуулж чадлаа. Өнгөрсөн жил Уориорст Миами нэг хожигдол өгөхдөө бас л юм бодогдтол нь хожсон.

Энэ жил Бостон гээд бүсийг тэргүүлэгчийг 2 удаа батираад хаяцан. бүүр дараалсан хожлын цуварлыг нь зогсоосон шүү. 11-р сард Плэй оффын байранд байхгүй 9,10 хавиар дэнжигнэж байсан багийг жижигхээн юмыг шийдээд л өнөөдөр Кавстай зэрэгцээд 4 дээр тэнцүү байдалтай байж байна. Багийн Гол тоглогчид болох Дион Вэйтэрс, Винслоу гэмтэлтэй, Тэйлор Жонсон, Драгич хоёр байнга л ээлжилсэн гэмтэл асуудал дагуулсан нөхцөлд дундаж тоглогчидоороо ингэж хожлууд байгуулаад гэхдээ дандаа гайгүй байгааа багуудыг хусаад яваад байгаа нь цэвэр дасгалжуулагчын ур чадвар юм даа.

Эрик шиг сагсан бөмбөг, тоглолтондоо чин сэтгэлээсээ анхаардаг дас одоо үед ховордсон сурагтай. муу сайн морин цэргүүдийн фэнүүдийн өдрийн бодол шөнийн зүүд нь болчихсон байсан. Пэт Рали ч удахгүй нэг ганц нэг зэвүүн гарууд аваад ирвэл ч Аваргын төлөө тоглохоор л болоод байгаам. Көрри, Кайри 2 династи хийхээр багийг удаан хугацаанд бүтээнэ гэж худ байх. Окс, Спөрс 2 ч гэсэн ойрын жилүүдэд лай болж л таарах байх. Лэброны үе ч дууслаа. Жинхэнэ багийн системтэй живүүн гарууд л цахиур хагалж эхлэнэ гэж бодоод байгаа.

Өнгөрсөн жил плэйоффдоо орж чадаагүй хамраараа таслуулсан. Уржнан Торонтотой алалцаж алалцаж 2-р шатнаас бас хусуулсан. Энэ жил бол бүсийн аваргын төлөө тоглож байвал нээх гайхахгүй л байгаа шүү. Баруун бүсээс ОКС гараад ирээсэй. яг үнэндээ энэ Көрриг хархаар дотор муухай оргиод байхийн :lol:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Tdi » Лх 1-р сарын 24, 2018 10:15 am

Chinggis бичсэн нь:
Ня 1-р сарын 21, 2018 7:14 pm
Баруун бүсээс ОКС гараад ирээсэй
Овоо сагс мэддэг хүн шиг юм бичиж байснаа.Далийрчлаа

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 1-р сарын 25, 2018 5:11 pm

Tdi бичсэн нь:
Лх 1-р сарын 24, 2018 10:15 am
Chinggis бичсэн нь:
Ня 1-р сарын 21, 2018 7:14 pm
Баруун бүсээс ОКС гараад ирээсэй
Овоо сагс мэддэг хүн шиг юм бичиж байснаа.Далийрчлаа
ОКС гэж Тандерыг л хэлж байгаа ухаантай юм. Мэло гэж хүнийг хархаар хүн чанар зулгаагаад байхийн. :idea:

Дайчид гэхдээ плэйоффт гай таарвал хожигдож магадгүй бишүү. Дурант юмуу Көрригийн шагай чаг болход л эвгүйтнэ дээ. Дорнодоос бол би энэ жил Бостон л гэж хараад байна. Лэброн өөрөө нэг чирч үзвэл бас юу юм.
Торонто бол Пуужингуудтай адил плэйофф эхлээд л орон гаран азгүйчүүд болно.
Дорнод бүсийн аваргын төлөө Миами vs Бостон гэвэл гоё алаан болноо. Даанч худ байх л да. дараа жил бол харин магад шүү
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 1-р сарын 26, 2018 8:17 pm

Бостон-Ливэрпүүл хоёр дүндээ дүн байгаамдөө сүүлийн жилүүдэд.

Хоёулаа гоё дасгалжуулагтай.
Хоёулаа цоо шинэ шахуу, залуу бүрэлдэхүүн.
Хоёулаа адилхан асуудалтай тэр нь: САМБАРЫН ТОГЛОГЧ-ХААЛГАЧ тоглолтонд чухал нөлөө бүхий байрлалд асуудалтай бөгөөд шийдэж чадахгүй яваад байгаа.
Хоёулаа энэ жилдээ түрүүлнэ гэдэг үлгэр.

Хоёр дасгалжуулагч хоёул тоглогчдыг нээж илрүүлэх, олон тоглогчдоор байрлал сэлгэж, гараа туршиж үздэг гэх мэт...

Бостоны хувьд өнгөрсөн жил Жижиг Томас, Брэдли, Кроудэр, Олиник гээд одоогийнхоо хавьгүй сайн хамгаалалттай бүрэлдэхүүнтэй байсан. Тэд байхгүй зөрүүлээд довтолгоо сайтай ч хамгаалалт тийм сайнгүй Ирвинг ирсэн, будагтай талбайд намхан хэвээрээ, багийн гол ачааг 19,20,21-тэй залуучууд үүрч байгаа ч өнгөрсөн жил үзүүлж байсан хожлоо ахиулчихсан, хамгаалалтын эрэмбээр өмнөх жилээс сайжирчихсан явж байгаа нь Жэйсон Кидийг ажлаас нь халах шалтгаан болчихлоо гэж нэг нөхөр авч байна лэ. Үнэн л дээ. Яаннис, Мидлстон энэ тэрээ гээд бөөн урт гар, өндөр нөхдүүдтэй залуу багаар хангалтгүй амжилттай явсан.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Chinggis » Ня 1-р сарын 28, 2018 3:18 pm

Muujguu бичсэн нь:
Ба 1-р сарын 26, 2018 8:17 pm
Хоёулаа энэ жилдээ түрүүлнэ гэдэг үлгэр.
Бостон түрүүлэнэ гэж байхгүй ээ. Вэстээс гарсан баг л түрүүлэх нь бараг ойлгомтой. Харин бүсийн аваргад бол боломжтой л харагдаад байгаа юм.

Дээр нь Олиникийг манайд өгдөг бол буруудсан юм шиг байгаам. Намар ирхэд нь ёстой заваан тоглогч ирлээ гэж харж байсан бол одоо дажгүй солилцоо болжээ гэж баярлаад байгаа шүү хаха.

Өвөл 2 таархад эхлээд ялалтын цувралыг зогсооход дараа талбайд нь очиж батирхад Олиник бас л сайхан хэрэг болсон. :idea: Танай Жэйлин Браун, Смарт, Моррис, Тэрри Роузер гээд нөхдүүд бас л дажгүй л байсан да. Төмрөө бүр магтаж сүйд болоод байсан. :D хожигдчоод байхад л үнэхээр сайн тоглож байнаа гээд л.

Өглөө Бостон Уориорс 2 тоглосон. хайлайт харсан Кайре Көрри 2 ийн шоу болоод л дуусч. 4 оноогоор танайх хожигдлоо. дажгүй л байгаам бишүү кк :idea:

Гордон Хэйворд хүрээд ирхэд дараа жилээс аваргын төлөө л үзэлцэнэ дээ. Дорнодоос өөр олигтой баг гарах чүү гүйчүү. Манайх нэг тулж магад
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Tungaa » Да 1-р сарын 29, 2018 11:47 am

Гэмтэл бэртлээс хол л байвал бусад нь аандаа болно дөө. Хэйвард бараг плэй оппд ирчих гээд байна гэсэн үү? Би ч битүүхэндээ Бостоныг бас хараад л байгаа. Уг нь Кайри, Хэйвард гээд хичнээн сайхан эхэлж байв. Одоо ч бас муудчихаагүй л дээ. Хэйвардтай байсан бол илүү л байх байсан биз. Одоо тэгээд ирлээ ч учраа олтол бас зай завсар хэрэгтэй болно байх даа. Гэснээс чааваас өчигдөр тэр Казинс ямар балай юм болчихов доо. Хайран сайхан улирал, хайран ч олл стар. Ахиллис гэхээр энэ улиралд бол ахиж тоглох нь худлаа биз.

Сонирхож сэргээж үзэхгүй л бол хуучирсан мэдлэг болно гэдэг шиг таних хүн ховортой болсон байналээ НБА-д хаха. Саяхан Дэнвэрийн тоглолтийг харсан чинь мэдэх тоглогч бараг алга аа. Тэгэхээр нь оройдоо ирж хальт тоглолтууд хардаг болоод байна шт бүр. Бүр буцаж фантази тогломоор ч санагдав. За тэгээд ихэнх нь залуу бүрэлдэхүүнтэй ч болж.

Өө нээрээ сониноос манай Винс өнөөдөр Спөрсийн эсрэг 21 оноо авсан байна гээд нэг гайхуулчдым билүү хаха.

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Ба 1-р сарын 12, 2018 9:55 am
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Ба 2-р сарын 09, 2018 10:06 am

Анх НБА-г Айверсоноор төсөөлж, тоглолтыг нь шимтэн үзэж улаан фэн нь болсон ч бас л Денверээс Детройт, Мемфис гэсэн багууд руу цөлөгдсөөр, сүүлдээ Турк руу явж зодог тайлж билээ. Тэр үед дөнгөж рүүки тоглогч багаа хөтөлсөөр тухайн үед дийлдэшгүй байсан их гурвалтай Бостон Селтикс-тэй плэй-оффд хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсан Рөүсийн тоглолт таалагдаж, дараа улирлаас нь тоглолт бүрийг нь алгасалгүй үзэж, жинхэнэ улаан фэн нь болсон доо. Удахгүй МВП ч авсан. Тэр гайтай гэмтэл байгаагүй бол өнөөдөр Көрри гэж хэн юм? Кайри гэж хэн юм? гээд фэнүүдтэй нь нүүр бардам маргалдаж байх байсандаа :(
Сарнай ахыг Филлитэй тоглож байгаад гэмтээд, эргэж орж ирээд Портландтай тоглож байгаад бэртдэг тоглолтыг хамгийн сүүлд үзсэнээс хойш НБА-гийн 1 ч тоглолтыг шууд үзээгүй юм байна. Сүүлд 1 тойм харсан, таньдаг хүн ч байхаа больж, зодог тайлаа байлгүй дээ гэсэн хүмүүс ч тоглож байх шиг, үздэг байхад дөнгөж гарч ирж байсан нөхдүүд багаа чирдэг болсныг хараад мэл гайхав шд. Тэгээд энэ улирлаас эхлээд үзнэ дээ гэж бодоод Сарнайгаа дагаад Кавс-ын тоглолтуудын highlights-уудыг үзэж эхэлсэн ч нөгөө заяагүй болор хүн маань дахиад л хэвтээд өгөх юм :x Бараг зодог тайлна энээ тэрээ гээд драмадаж, драмадаж дөнгөж орж ирэв үү гэтэл Кавс нь Жазз руу цөлчих юм :cry: Одоо тэгээд Сарнайгаа дагаад Жаззын тоглолтуудыг үздэг ч юм уу, эсвэл хаяад Расс, Авга ах Дрюгийн фэн болдог ч юм уу яадаг юм билээ :evil:
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Tungaa » Ба 2-р сарын 09, 2018 1:59 pm

#Throwback хийцгээхийм үү тэ хэхэ. Яг анх сагс хальт сонирхож байх үед Жордан, Пиппен, Родман 3 манай том өрөөний хаалганд хадаастай байдаг байлаа. Том ах маань Жордан тэр тусмаа Буллсын улаан, ягаан, ногоон фэн нь байсан. Жордан ч тухайн цаг үедээ үнэндээ доминант байсан л байх. Гэхдээ би Родманд илүү дуртай байсан. Өнгө өнгөөр үсээ будах, талбайд гаргаж байгаа авир, нэг тийм хортой шартай зан. Тоглолтонд оноо их авах биш, ассист өгөх нь ч биш, блок хийх нь ч биш. Зүгээр хийж байгаа үйлдлээрээ бусаддаа нөлөөлдөг тийм тоглогчдод би угаасаа дуртай байсым шиг байгаан хэхэ. Одоо ч тийм байх бараг. Уэстбрүүк, Жон Уолл нтр л гоё харагдаад байдышт. Сэтгэл хөдлөлөө нээх сайхан бодож саналгүй илэрхийлээд байдаг хүмүүс юу гэмээр ч еэн. Их амар санагддаг гэхиймүү.

Ингээд бодохоор Кариус хүртэл Родманд дуртай байхаар хайр татаад байх шиг байгаам даа гээдаахгүй юу хаха. Манай хүн бас л нээх олны үгийг тоолгүй эмо эмо пост инста нтртээ хусч л байдын хааяа. 😂

За тэр ч яахав. Родман ахтайгаа холбоотой гоё нийтлэл уншуулъя уу гэсиймаа.

Зураг

ДЕННИС РОДМАН САМБАРААС БӨМБӨГ АВАЛТЫГ ШИНЖЛЭХ УХААН БОЛГОСОН ХҮН...

Замналынхаа оргил үед Дэннис Родмантай хамт “Дэтройт Пистонс” багт тоглож байсан Азайа Томас түүний самбараас бөмбөг авах нууцын талаар ийм нэгэн түүхийн талаар хүүрнэсэн байдаг..Дэннис Родман NBA-ийн түүхэн дэх хамгийн шилдэг самбараас бөмбөг авагчдын нэг байсан билээ. Тэрээр 1991-1997 оны хооронд 7 улирал дараалан NBA-г самбараас бөмбөг авалтаар тэргүүлснээс гадна 1979 оноос хойш бүтэн улирлын турш 16 самбараас бөмбөг авалт дунджилсан цорын ганц тоглогч юм. Бүр нэг ч биш таван улирал 16-аас дээш самбараас бөмбөг авалт дунджилсан байдаг. Энэ үзүүлэлтүүд 201 см өндөртэй түүний самбараас бөмбөг авах чадвар Ховард, Шак гэх мэт цэвэр төвийн тоглогчдоос ч илүү байсныг илтгэж байна. Томасын хэлснээр Родманы самбараас бөмбөг авах гол нууц нь бөмбөгний эргэлтийг тоолох. Тийнхүү бөмбөг хаашаа ойхыг урьдчилан таамагладаг байжээ. "Бид талбай дээр гаран бие халаалтаа хийж байсан. Харин Родман бидний ард зогсоод хүн бүрийн шидэлтийг анхааралтай ажиглаж байлаа. Би түүнийг -Хөөе халаалтаа хийхгүй юм уу? гэж асуухад тэрээр -Би бөмбөгний эргэлтийг ажиглаж байна гэж хэлсэн. Би бага зэрэг гайхан -Юу гэнээ? гэж асуухад тэр -Чиний шидсэн бөмбөг агаар дээр гурав эргээд цагирагт хүрдэг. Харин Жоеийн шидсэн бөмбөг 3 хагас, заримдаа 4 эргээд цагирагт хүрдэг гэж хариулсан юм."Зүггүй Деннис ингэж л бөмбөг хаашаа ойхыг урьдчилан таамаглаж чаддаг байсан аж. Родман багийнхаа бүх тоглогчдыг хэрхэн шиддэг, шидсэн бөмбөг нь агаар дээр хэд эргээд цагирагт хүрдгийг ч андахгүй сайн мэддэг байлаа. Тэр бол самбараас бөмбөг авалтыг шинжлэх ухаан болгосон гэж хамт тоглож байсан нөхдүүд нь өдгөө ч дурсан ярьж байна.

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Tdi » Пү 10-р сарын 04, 2018 3:42 pm

Фэн клубын сагсны фантази байдаг байсан, байхгүй болчихоо юу

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: NBA - Хойд Америкын Сагсан бөмбөг

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 10-р сарын 05, 2018 11:39 am

Tdi бичсэн нь:
Пү 10-р сарын 04, 2018 3:42 pm
Фэн клубын сагсны фантази байдаг байсан, байхгүй болчихоо юу
Индоорыг хавар хийдэг байхаар тохируулсан. 2 сарын сүүлээр 3-р сарын эхээр. Заал талбай н олдоц ч сайжирч хүмүүс ч илүү хамрагдах байх гээд. Тэр үед нь Футзал Кап явдаг байсаныг 10 сараас эхлээд Футзал лиг болгоод өөрчлөөд хугацааг нь солисон байгаа.

Мөн индоорыг явуулахдаа тэгш жил Сагс, сондгой жил Болибол оор хийдэг байхаар ч яригдаж байгаа. Жил болгон хийгээд байхаа хүмүүс жаахан уйдах гээд байж магад гээд.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 43 ба 0 зочин