Зүгээр жаахан төсөөлөөд үзсэн чинь угаасаа ямарч муу Вариант орлоо орлоо гээд манайх АВАРГА авах нь тодорхой болчихсон. Зүгээр л өөрийн дотрох риакцаа гаргаж чадахгүй нэг тийм гэнэтийн гэхүү байдалд л байгаа болхоор л ингээд байгаа болов уу.
38 тойрог тоглоно. Нийт боломжт 114 оноо. Үүнээс бид 112 оноо авах бололцоотой явж байна. Хэдэн хувилбарууд авч үзлээ.
Сити бол бидний цор ганц өрсөлдөгч бусад нь ерөөсөө ч боломж байхгүй. Өнөөдрийн байдлаар Сити бүгдийг нь хожоод 95 оноо л авах боломжтой байна.
Харин манайд тэнцээ тооцвол:
А. 1 Тэнцвэл 110 оноо
Б. 2 Тэнцвэл 108 оноо
В. 3 Тэнцвэл 106 оноо
Г. 4 Тэнцвэл 104 оноо
Д. 5 Тэнцвэл 102 оноо
Е. 6 Тэнцвэл 98 оноо
Ё. 7 Тэнцвэл 96 оноо
Харин хожигдол тооцвол:
А. 1 Хожигдвол 109 оноо
Б. 2 Хожигдвол 106 оноо
В. 3 Хожигдвол 103 оноо
Г. 4 Хожигдвол 100 оноо
Д. 5 Хожигдвол 97 оноо
Тэнцээ хожигдол хамтад нь тооцвол:
А. 1 Тэнцэж 1 Хожигдвол 107 оноо
Б. 2 Тэнцэж 1 Хожигдвол 105 оноо
В. 3 Тэнцэж 1 Хожигдвол 103 оноо
Г. 2 Тэнцэж 2 Хожигдвол 102 оноо
Д. 3 Тэнцэж 2 Хожигдвол 100 оноо
Е. 4 Тэнцэж 2 Хожигдвол 98 оноо
Ё. 3 Тэнцэж 3 Хожигдвол 97 оноо
Ж. 5 Тэнцэж 2 Хожигдвол 96 оноо
Индээс хамгийн муу хувилбараас нь тооцход
А. 7 тэнцвэл 96 оноотой дуусгая гэж тооцоё. Гэтэл манайх ямар 7-н багтай тэнцэх боломж байгаа вэ.
Маню Сити + Эвэртон? Волвес? Челси? өөр ямар нэмэгдэж болох уу гээд хартал үнэндээ юм алга.
Б.5 Хожигдвол 97 оноо. Манайхыг одоогоор бүр илүүрхээд хожих баг үнэндээ алга байна. Лапорте нь ирээд Сити нэг гайгүй цэгцэрлээ гэхэд өөр нэмэгдэх юм ёстой алга. Энэ хувилбар бол үнэндээ хамгийн боломжгүй нь байна.
В. 5 Тэнцэж 2 Хожигдвол 96 оноо. 2 хожигдол нь Сити + азтай гараас ирлээ гэж таамаглсан ч цаана нь 5-н тэнцээг хэнтэйгээ хийхүү гэдэг бас л сонин байгаам. Ингэхээр бас л боломжгүй хувилбар байгаам.
Өнгөрсөн жил Салах Бобби хоёр ганц нэг тоглолт өнжих хэрэг гарсан. Харин Шакири Ориги 2 хангалттай нөхөж болоод байсан. Энэ жил цаад 2 чинь муудцан юм алга. Дээрээ нь өвлийн наймаагаар Лаллана гээд айхтар хүнтэй боллоо

+ Минамино байна. Ловрен Матип Фабино гурав ирж байх шиг байна. Кэйта Милнэр хоёр 2-р сар гаргасан ч арыг нь даачих хагасууд бас байгаад байна. Хэндо Жини Окс Лаллана Шакири Минамино + Сэлгээгээр Жонес ч боломжтой.
Хамгийн их санаа зовоож байгаа нь урд талын супер гурав. Брьюстер зээлээр явж байгаа. Ориги ч мангас тулдаа энэ 3 ийн алийнх ч байрыг бараг нөхөх хэмжээний. Шаардлагатай бол Эллиот бас сэлгээгээр орж байж мэднэ.
Болдог бол Бабелийг Аяаксаас нь зун хүртэл зээлээд Норвич Уатфорд дээр гаргаж байгаад алтан медаль зүүлгэчих юмсан. Жини Виржил хоёртойгоо жаахан рэппдэж байгаад явна биз. Фулхэмд бол хөөрхөн л байсан өнгөрсөн жил.
Одоо ёстой дэлхийн 3-р дайн гардиймуу эсвэл ертөнц өөрчлөгддөггүй л юм бол БАТААРАА болсон доо.