Хүснэгтийн байдал эвгүй болчихлоо тээ. Одоо 2 тойрогт нэг нь гэртээ Наполиг, нөгөөх нь ПСЖ талбай дээр. Нөгөө 2 маань бол нэмэлт тоглолт ЦЗ-г автоматаар 3 оноо гэж тооцсон нь дээр. Яагаад гэвэл Наполи эхлээд гэртээ авах бол, ПСЖ талбай дээр нь сүүлийн тойрогт очно. Одоогийн байдлаар хүснэгт гайгүй байгаа ч ЦЗ-ийн 3 оноог нэмбэл иймэрхүү.
Наполи 6 /+3
ЛФС 6
ПСЖ 5 /+3
ЦЗ 4
Тэгэхээр манайх эхний удаа ПСЖ талбай дээр очих үед зайлшгүй тэнцээ авмаар байна. Тэгвэл арай амар, хэрвээ тэнцвэл ПСЖ өөрөө мултрах ч аюултай. ПСЖ манайхтай тэнцээд, ЦЗ-г хожоод 9 оноотой болоход, ЛФС 1 тэнцээ, Наполиг талбайдаа хожвол 10 оноо, харин Наполи нь ЦЗ-г хожоод 9 оноо болох магадлалтай. ЧЛ дээр хоорондын тоглолтын харьцаа хардаг, ПСЖ талбайдаа 1-1, Наполигийн талбайд 2-2 гэж тэнцсэн. Ийм болбол ПСЖ, Наполи 2 бөмбөгний зөрүү харах уу, айлын талбайд илүү хийсэн гоолоо харах уу гэдгийг мэдэхгүй байна. Харин манайд бол ирэх тойргийн тоглолт маш чухал. 1-р гарах боломжоо авч үлдэхийн тулд дор хаяж тэнцэх хэрэгтэй болох нь. Хэрвээ хожигдвол ПСЖ торолгүй хэсгийг тэргүүлж, сүүлийн тойрогт манайх Наполийг дор хаяж 2 бөмбөгний зөрүүтэй хожих чухал даалгавартай. Гэхдээ италийн багууд хамгаалж чаддаг гэдгийг тооцох хэрэгтэй. За хожчихвол ер нь санаа зовох юмгүй, сүүлийн тойрогт арай дарамт багатай, 1-р гарнаа гэж даварч тоглох байх хэхэ.
Дараагийн боломж. Манайх хэрвээ ПСЖ-д хожигдвол бүр бодох юмгүй Анфилдад Наполиг арчих даалгавар үлдэнэ. Тэгж байж 2-оор гарах боломжоо хайна. Үгүй бол уучлаарай, Челситэй ЕЛ булаацалдах юм уу хаашаа юм хаха. Гэхдээ яадаг ч байсан ЧЛ-тээ үлдэж, хасагдах шатанд тоглох нь нэр төрийн хэрэг байна. Зарим хүмүүс энэ жил лигтээ анхаарч, ЧЛ хаявал хая гэж байгаа ч миний хувьд эсрэг байр суурьтай. Яагаад гэвэл ЧЛ-т байх нь тоглогчдын сэтгэл зүй, багийн нэр хүнд, мөнгө, наймааны бодлого зэрэг маш олон зүйлд нөлөөтэй. Манайх хэсгээс гарахгүй бол ЕЛ рүү унана, ялгаагүй нэг нэмэлт тоглолт, бас л ачаалал, дарамт болно. Тэрний оронд хасагдах шатнаас мултарвал арай дээр.
Одоо тэгээд 2 чухал тоглолт үлдэж, манайх ч уг нь ийм нуман тулгуурт орсон байхдаа гоё тоглодог доо. Европийн шилдэг тоглолтоо үзүүлэх цаг яг л болоод байна. Муу ч гүй бас ЧЛ-т түрүүлэх багуудын тоонд дээгүүр магадлалтай байгаа шүү. Бас л алаан болно доо, дандаа шөнө 4 цагаас байна, унтаж байгаад босч үзэх юм байна