Soccermanager

Come on U Gamers...
Хариулах
Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 12
Элссэн: Да 1-р сарын 22, 5:42
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Soccermanager

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Ба 1-р сарын 26, 11:32

Өвлийн наймааны цонх хаагдаад, багуудын бүрэлдэхүүн жигдрээд ирэхээр шинэ лиг нээх санаатай байна. Хуучин форум дээр 2 3 ч удаа бичиж үзээд яваагүй. Гэхдээ энэ удаа яаг тоглох хүмүүсээ олоод лигээ нээе. Хуучин лиг дээр тоглодог байсан, сонирхож эхэлж байгаа, одоо ч тоглодог... ер нь бүх хүмүүсээ цуглуулж байгаад сайхан идэвхтэй лигтэй болцгооё! :D
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 12
Элссэн: Да 1-р сарын 22, 5:42
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Re: Soccermanager

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Ба 1-р сарын 26, 11:42

"Хөлбөмбөгийн фанат хүний заавал тоглож үзэх ёстой тоглоом бол Соккерменежер."
Юрген Клопп

За энэ ч яахав, цонх хаагдах хүртэл заваараа СМ-ийн тухай хэдэн юм бичиж оруулнаа, хэдэн хүн нэмэгдэх байх гэж найдаж байна.
Лигээ нээгээд бужигнаад эхэлбэл хамгийн идэвхтэй сэдвүүдийн нэг болнооо :D
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 12
Элссэн: Да 1-р сарын 22, 5:42
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Re: Soccermanager

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Ня 1-р сарын 28, 4:28

"СОККЕРМЕНЕЖЕР"-ийн тухай
/Анх удаа сонирхох гэж байгаа хүмүүст зориулав нтр :) /
Зураг

Ерөнхийдөө СМ бол үндсэн 2 хувилбартай. SM 2018, SM World.

1. СМ 2018 - single player mode. Автомат симулэйшн, боттой тоглоно гэсэн үг. ФИФА-гийн менежер модтой ойролцоо. Сүүлд 10 жилийнхээ ойгоор шинэчлэлт хийж дэмо хувилбарыг нь гаргаад /өмнө нь УОРЛД дангаараа байсан/, одоо бол бүтнээрээ ажиллаж эхэлсэн. Анх тоглох гэж байгаа хүмүүс сонирхоод нэг улирал ч юм уу тоглоход асуудалгүй байх. Тэгээд СМ-ийнхээ учрыг олоод ирэхээр аяндаа сонирхолгүй санагдана дөө. :idea:



2. ЗА одоо хамгийн гол нь... СМ Уорлд.
Бодит хүмүүстэй тоглоно, өөрсдийн хүссэн форматаар шинэ лиг нээж өрсөлдөнө, шинээр орж ирсэн тоглогчийг судалж чөлөөт агентаас авах, менежерүүдтэй наймаа хийх, тэдний тархийг угааж хүссэн тоглогчоо авах, багийн тактик бүх л зүйлийг өөрөө тохируулна гэх мэт маш олон гоё боломжуудтай, яг л бодитоор менежер хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Зураг
Энэ бол СМ-ийн тактикаа өрөх хэсэг. Формэйшн, тоглогчдын байрлал, рэйтинг, фит зэргийг харж гараа сэлгээгээ тохируулна.
Зураг
Энд тоглох тактик, багийн ахлагч, чөлөөт цохилт, пеналти, булангийн цохилтуудыг хэнээр цохиулахаа зааж өгнө. Тоглолтын хамгийн чухал хэсэг.
Зураг
Танай багийн бүрэлдэхүүн ингэж харагданаа :D

Өөрийн баг, тактиктай холбоотой ганц нэгхээн СШ оруулчихлаа, сонирхолтой байж магадгүй гээд. Ер нь бол тэгээд ухаж байтал ойлгочихноо, тун энгийн ойлгомжтой, сонирхолтой.

- Тоглолтын хувьд долоо хоногийн 4 дэх, болон бүтэнсайнд нэг баг лигийн 2 тоглолт хийдэг. Цомын тоглолт энэ хоёрын голд явагдана. Тоглогчдын ядралт, хэрхэн хуваарилах зэргийг тооцоолох хэрэг гарнаа. Яг л амьдрал дээрх шиг.

- СМ-ийн хамгийн чухал, давуу тал нь тоглогчийн рэйтинг нь бодит амьдрал дээрх өөрийн болон багийн формтой шууд хамааралтайд байдаг.
Зураг
Зураг
Жишээ нь Мо Салах. Одоогийн рэйт нь 92. Өнгөрсөн 12-р сард +1 хийсэн /зураг2/. Ирэх хаврын өсөлтөөр 93 болох нь тодорхой. Рома эсвэл Фиорентинад байсан гэхэд 93 байтугай 92 болох нь ч эргэлзээтэй болно гэсэн үг. Энийг дараа нь дэлгэрэнгүй тайлбарланаа.

-Тоглогчдын рэйт өөрчлөлтийг хавар болон намарт ерөнхийдөө хийдэг. Жижиг лигүүдээс эхлэн өөрчлөлт хийсээр хамгийн сүүлд ПЛ-ийг өсгөдөг /унагадаг/. Унах тоглогч, өсөх тоглогчийг өөрийн мэдрэмжээр хольж солих нь менежерүүдийн хувьд бас нэг чухал ажил.

Зураг
Одоогийн байдлаар бол Аргентиний лигийн өсөлт явагдаад эхэлсэн. Ингэж өсгөж явсаар хавар 3 сарын үед том лигүүд рүү ордог. Аль болох олон тоглож, формтой байгаа нь рейт өсөж, тааруухан тоглож байгаа, эсвэл тоглохгүй байгаа, урт хугацааны гэмтэлтэй байгаа тоглогчид өсөхгүй, цаашлаад унах магадлалтай гэсэн үг.

Зураг
Манайхны хувьд нэг иймэрхүү рэйттэй байна. Фи, Мо, Манэ нар +1 хийж 93 болох магадлал өндөртэй. Энди Робэртсон 87 байгаагаас 88 болох нь тодорхой, мөн ОКС +1 хийж 90тнүүдийн эгнээнд орох бол Ван Дэйк, Жан нар өсөх магадлал 50 50, Кариусын хувьд улирлын үлдсэн тоглолтуудад гараанд гарвал Ливерпүүлийн үндсэн хаалгач гэдгээрээ яаж ч суга үсэрсэн бай 89 болох нь тодорхой болов уу. Унах хүн Фланно л байх шиг байна.
Гэх мэтээр өөрөө таамаглаад наймаагаа хийдэг.

Миний хувьд СМ-ийг 5 жил гаран идэвхтэй тоглож байна. Хуучин лигт Лионыг удирддаг байж байгаад, лиг цоожлогдоод хаясан :idea: Одоогоор нэг иймэрхүү амжилттай /27 цом/ яваан байна.
Зураг

Эхний удаад замбараагүй, бичмээр санагдсан юмнуудаа биччихлээ, соорий :idea: . Дараа нь илүү нарийн, тодорхой, сонирхолтой зүйлүүдийг бичнээ. Дээр бичсэнчлэн өвлийн наймааны цонх хаагдсаны дараа лигээ нээх болохоор тоглох гэж байгаа хүмүүс эртнээс сайтаа ухаж төнкөөд туршлага судлаад, асуух барих юм гарвал эндээ бичээд байгаарай. Дуртайяа хариулна шүү...

Зураг
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 118
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 91 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Soccermanager

Бичлэг Бичсэн Mademoiselle » Ня 1-р сарын 28, 5:45

Wow, ямар гоё бүтээлч пост вэ.
Маш сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээлэл байна. :o
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 12
Элссэн: Да 1-р сарын 22, 5:42
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Re: Soccermanager

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Ня 1-р сарын 28, 10:01

Ерөнхийдөө тоглоход тийм ч их цаг орохгүй, байрлалаа тоглогчдоо өрөхөд л болоод явчих ч хамгийн их цаг авдаг зүйл бол наймаа хийх. Нэлээн судалгаа шаардана. Тухайн тоглогчийн тоглосон минут, оролцсон тоглолт, гоол ассист, потенциал, зах зээлийн үнэ ханш г.м бүгдийг нь ухах хэрэг гарна. Яахав ингэж төвөгтөхгүй тохирч болно л доо. Гэхдээ л энэ тоглоомны хамгийн кайфтай хэсэг нь :))

Хуучин лигт тоглодог байсан менежерүүд орно биз дээ нээрэн?
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 134
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 66 удаа
Талархагдсан: 43 удаа
CONTACT:

Re: Soccermanager

Бичлэг Бичсэн boldbold » Ба 2-р сарын 09, 2:07

ямар лигт байна, Менежер хийх олон хүнтэй лиг байна уу?
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 12
Элссэн: Да 1-р сарын 22, 5:42
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 7 удаа
CONTACT:

Re: Soccermanager

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Ба 2-р сарын 09, 8:03

boldbold бичсэн нь:
Ба 2-р сарын 09, 2:07
ямар лигт байна, Менежер хийх олон хүнтэй лиг байна уу?
Одоо хамгийн идэвхтэй нь Mongolian CFC (child for child) лиг л байх шиг байна. Одоо бараг 4 жил болчхож байгаа байх. Сул баг гарна гэж ер нь л хэцүү, маш идэвхтэй гоё лиг байдаг. Өөр гэвэл, MGL Champions league гээд байдаг. Гэхдээ сүүлд идэвх нь нэлээн уначихлаа, хамгийн шилдэг нь байсан. :D
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин